MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

ДЦС-5: НИЙСЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Meganews by Meganews
7 сар 8, 2026
Reading Time: 2 mins read
0
ДЦС-5: НИЙСЛЭЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Улаанбаатар хотын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах стратегийн ач холбогдол бүхий Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн талбайд инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалга хийгдээд байна. Эдгээр тоног төхөөрөмжийг Монгол орны эрс тэс уур амьсгалын нөхцөлд нийцүүлэн сонгожээ. Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдэл болон зураг төслийн ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Төслийн талбайг бэлтгэх хүрээнд үнс зөөвөрлөх ажил 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 2227 рейс, 55675 м3 үнс зөөгөөд байна.

ДЦС-5 ашиглалтад орсноор жил бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах шинэ эх үүсвэр бий болж, Улаанбаатар хотын 100 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга орчим айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, импортын эрчим хүчнээс хамаарах хамаарал буурахад чухал хувь нэмэр оруулах юм.
Өнөөдөр Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хот өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах зорилгоор гадаадаас цахилгаан эрчим хүч импортолж байгаа нь нийлүүлэлтийн эрсдэл болон үнийн хэлбэлзэлд өртөх магадлалыг нэмэгдүүлж байна. Харин ДЦС-5 төсөл хэрэгжсэнээр дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, эрчим хүчний салбарын тогтвортой байдал бэхжин, урт хугацаанд хэрэглэгчдийн тарифын дарамтыг бууруулах нөхцөл бүрдэх юм.

Төсөл нь байгаль орчин, нийгмийн ач холбогдлын хувьд ч томоохон үр өгөөжтэй. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий станц ашиглалтад орсноор агаар бохирдуулагч бодисын ялгарлыг бууруулах, улмаар хотын агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чухал ач холбогдолтой.

ДЦС-5 төсөл нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх байгууламж бус, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг дэмжих томоохон хөрөнгө оруулалтын төсөл юм. Барилга угсралтын болон ашиглалтын хугацаанд олон мянган ажлын байр шинээр бий болж, инженер, техникч, барилгачин зэрэг мэргэжлийн боловсон хүчний эрэлт нэмэгдэнэ.

Мөн төслийн хэрэгжилтийн явцад Монголын инженер, техникийн ажилтнууд олон улсын түвшний дэвшилтэт технологи, инженерийн шийдлийг бодит нөхцөлд судалж, нутагшуулах боломжтой болно. Энэ нь эрчим хүчний салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний инженерийн ур чадварыг шинэ шатанд гаргахад чухал хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн станцын нүүрсний хэрэгцээ нэмэгдэх нь дотоодын нүүрс олборлолт, тээвэр, ханган нийлүүлэлтийн салбаруудын үйл ажиллагааг идэвхжүүлж, эдийн засагт нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх юм.

 

TPP-5: Enhancing the Reliability of the Capital City’s Energy Supply

Buy JNews
ADVERTISEMENT

Preparatory work for the strategically important Thermal Power Plant No. 5 (TPP-5) project, which aims to meet the growing energy demand of Ulaanbaatar, is progressing according to plan.
Geotechnical drilling and engineering-geological surveys at the project site have been fully completed. Orders have already been placed for the plant’s main equipment, including boilers, turbines, generators, and transformers. These components have been selected specifically to suit Mongolia’s harsh climatic conditions. At the same time, land clearance, technical specifications, infrastructure solutions, and design work are being implemented in stages. As part of site preparation, ash removal operations began on April 22, 2026. As of June 2, 2026, a total of 2,227 trips have been completed, transporting 55,675 cubic meters of ash.
Once commissioned, TPP-5 will create a new source of energy to meet the country’s steadily increasing electricity demand. The plant will be capable of supplying electricity to approximately 100,000 households and heating to around 40,000 households in Ulaanbaatar. This will significantly improve the reliability of the capital’s energy system and reduce dependence on imported electricity.

Currently, Mongolia, particularly Ulaanbaatar, relies on imported electricity to meet growing consumption needs, increasing exposure to supply risks and price fluctuations. The implementation of TPP-5 will boost domestic power generation, strengthen the stability of the energy sector, and help create conditions for reducing long-term tariff pressures on consumers.
The project will also deliver substantial environmental and social benefits. Equipped with modern advanced technologies, the power plant is expected to reduce emissions of air pollutants, thereby contributing to improved air quality in the city. This will play an important role in reducing health risks associated with air pollution.

TPP-5 is not merely an energy-generation facility; it is also a major investment project that will support Mongolia’s economic growth and development. During both the construction and operational phases, thousands of new jobs will be created, increasing demand for skilled professionals such as engineers, technicians, and construction workers.

Furthermore, the project will provide Mongolian engineers and technical specialists with opportunities to learn about and adapt advanced international technologies and engineering solutions in real-world conditions. This will strengthen the capacity of the energy sector’s workforce and elevate national engineering expertise to a new level.
In addition, increased demand for coal from the power plant will stimulate domestic coal mining, transportation, and supply industries, generating greater economic value and contributing positively to the national economy.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
ДҮҮЖИН тээвэр төсөл

Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ

10 сар 5, 2026
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

10 сар 2, 2026
Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээний багийнхантай хамтарсан тусгай ажлын хэсэг хуралдлаа
“УБ метро” төсөл

Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээний багийнхантай хамтарсан тусгай ажлын хэсэг хуралдлаа

10 сар 1, 2026
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
“Шинэ тойрог авто зам” төсөл

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

10 сар 1, 2026
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ДҮҮЖИН тээвэр төсөл

Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна

9 сар 30, 2026
Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
“Шинэ тойрог авто зам” төсөл

Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна

9 сар 30, 2026
Next Post
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АВТО ЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР 23.6 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР АВТО ЗАМЫН НЭВТРҮҮЛЭХ ЧАДВАР 23.6 ХУВИАР НЭМЭГДЭНЭ

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

9 сар 25, 2026
Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ

Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ

6 сар 19, 2026
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

7 сар 22, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙН АР ГЭРТ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
  • 1-Р АНГИЙН НОМЫГ Ч ХЯНАЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО ДОРОЙТСОН БОЛОВСРОЛЫН САЛБАР
  • ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ СЭРГЭЭХ ЁСТОЙ ЮУ?

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.