MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

Meganews by Meganews
10 сар 22, 2026
Reading Time: 1 min read
0
УИХ-ын дарга С.Бямбацогт Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоонд анх удаа байгуулагдсан Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн нээлтэд оролцлоо. Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсанаар гэр бүлийн маргааныг мэргэшсэн түвшинд шийдвэрлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах, гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй маргаанд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болж байна.

viber_image_2026-10-21_14-09-16-383.jpg 

Нээлтийн үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн шинэчлэлийн талаар танилцуулсан юм.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийг тойргийн болон дагнасан зарчмаар байгуулах эрх зүйн үндэс тавигдсаныг тэрбээр онцолсон.

viber_image_2026-10-21_14-09-16-526.jpgҮүний хүрээнд Улсын Их Хурал 2021 онд Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2024 онд Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг баталсан билээ.
Мөн Улсын Их Хурал 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг баталж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийг байгуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлагыг бэхжүүлэх, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг дурдлаа.

viber_image_2026-10-21_14-09-16-951.jpgУИХ-ын дарга С.Бямбацогт: “Гэр бүлийн үнэ цэнийг хамгаална гэдэг нь гэр бүлийн гишүүн бүрийн нэр төр, халдашгүй байдал, аюулгүй амьдрах эрхийг хамгаална гэсэн үг”

Түүнчлэн шүүхийн шийдвэр тухайн гэр бүлийн цаашдын амьдрал, хүүхдийн өсөж торних орчин, ирээдүйд шууд нөлөөлдөг тул шүүгч, шүүхийн ажилтнуудаас хууль, эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадвараас гадна хүнлэг хандлага, ёс зүй, хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг ойлгох чадвар шаардагдахыг онцолсон юм.
Тэрбээр насанд хүрэгчдийн маргааны дунд хүүхдийн эрх бүдгэрч, дуу хоолой нь дарагдах ёсгүйг тэмдэглээд, хүүхдийг нас, төлөвшилд нь тохируулан сонсох, хувийн мэдээллийг нь хамгаалах, айдас, дарамтгүй орчинд өөрийн байр сууриа илэрхийлэх боломжийг бүрдүүлэх нь тус шүүхийн үйл ажиллагааны салшгүй зарчим байх учиртайг хэллээ.

Мөн эвлэрэх боломжтой маргаанд талуудыг харилцан ойлголцоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хүчирхийлэл, дарамтад өртсөн хүний эрх, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах шаардлагатай хэмээлээ.

viber_image_2026-10-21_14-09-16-767.jpgУлсын Их Хурлын дарга шүүхийн шинэчлэлийн үр дүнг зөвхөн баталсан хууль, байгуулсан шүүхээр хэмжихгүй бөгөөд иргэний эрх хэр бодитой хамгаалагдаж, хүүхэд хэр аюулгүй орчинд өсөж, шүүхэд хандсан хүн шуурхай, чанартай үйлчилгээ авч буй эсэхээр үнэлэх учиртайг тэмдэглэв.

Иймд шүүхийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэж, шүүхийн шийдвэрийг иргэдэд ойлгомжтой байлгахад анхаарахыг шүүгч, шүүхийн ажилтнуудад уриаллаа.

Buy JNews
ADVERTISEMENT

viber_image_2026-10-21_14-09-16-813.jpgМөн Улсын Их Хурал эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр цаашид шүүхийн байгууллагатай хамтран ажиллахаа илэрхийллээ.

viber_image_2026-10-21_14-09-16-277.jpgТус шүүх нь иргэн бүрийг хүндэтгэн сонсож, хүүхдийн эрхийг тууштай хамгаалан, гэр бүл бүрд шударга ёс, амар тайван амьдрах итгэл найдвар төрүүлэх зорилготой юм.

viber_image_2026-10-21_14-09-16-333.jpgviber_image_2026-10-21_14-09-06-968.jpgviber_image_2026-10-21_14-09-13-461.jpg 

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
УЛС ТӨР

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

10 сар 22, 2026
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
УЛС ТӨР

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

10 сар 22, 2026
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
УЛС ТӨР

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

10 сар 22, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа

10 сар 22, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

10 сар 22, 2026
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
УЛС ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

10 сар 22, 2026
Next Post
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

“ЕРӨНХИЙ САЙДААС АСУУ” УУЛЗАЛТ БАГАНУУР ДҮҮРГЭЭС ЭХЭЛЛЭЭ

9 сар 9, 2026
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

6 сар 19, 2026
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Сүлжээтэй газрын “Үхдэлүүд”

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
  • Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
  • Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.