Дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм. Уул ус тахих зан үйл нь монголчуудын хувьд нэн эртний өв соёл бөгөөд уул усыг тахих нь байгаль дэлхий бороо хураа хайрлаж, ургамал ногоо дэлгэрч, амьтай бүхэн амгалан жаргахыг бэлгэддэг билээ. Нийслэлийн иргэдийн баярыг угтан нийслэлийн хүрээ хийдүүд нийслэлийн иргэдийн сайн сайхны тусын ном хурлаа. Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна. Маргааш "Хүрээ цам- Даншиг наадам" албан ёсоор эхлэх юм.