01 – Технологийн бус барилга, байгууламжууд

02 – Анхдагч процессийн болон Дагалдах байгууламжууд
“Анхдагч процессийн болон Дагалдах байгууламжууд” буюу EPC 02 багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээг 2022 оны 10-р сарын 28-ны өдөр БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” компанитай байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд атмосфер ба вакуум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламжууд, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламжууд баригдана. Үйлдвэрийн анхдагч процессийн байгууламжууд:
• Энгийн нэрлэгийн байгууламж
• Вакуум нэрлэгийн байгууламж
• Хий ялгах байгууламж Үйлдвэрийн хангамжийн байгууламжууд:
• Түүхий усны хангамжийн систем
• Түүхий ус боловсруулах систем (Эсрэг осмос, эрдэсгүйжүүлэх усны систем) •
Хөргөлтийн усны систем
• Уур, тэжээлийн ус, халаалтын усны систем • Бамбарын систем • Шахсан агаарын систем
• Зуухны түлшний систем / Түлшний хийн систем
• Азотын хийн хангамжийн систем
• Үйлдвэрийн хаягдал цэвэршүүлэх байгууламж
• Галын усан сан Технологийн бус байгууламжууд:
• Түүхий тос хадгалах 8 ширхэг сав – нийт багтаамж 86000 мкуб • Завсрын бүтээгдэхүүн хадгалах 18 ширхэг сав – нийт багтаамж 58000 мкуб • Эцсийн бүтээгдэхүүн хадгалах 9 ширхэг сав – нийт багтаамж 29000 мкуб • Даралтат далд сав 6 ширхэг – нийт багтаамж 3000+ мкуб • Шугам хоолойн эстакад • Бүтээгдэхүүнийг төмөр зам ба авто замаар ачих, буулгах байгууламж • Насосны байрууд • Бамбарын системийн завсрын цуглуулах сав • Ууршуулах талбай • Хатуу хог хаягдал булшлах талбай • Галын усны систем Технологийн барилгууд: • Төв удирдлага, хяналтын барилга • Дагалдах удирдлага, хяналтын барилга • Цахилгааны дэд станцууд • Газрын тосны шилжилт, хадгалалтын болон шугам хоолойн хяналтын барилга • Ачилтын хяналтын барилга Системүүд / Багцууд: • Хуваарилагдсан удирдлагын систем (үйлдвэрийн DCS багц) • Цахилгаан хяналтын систем • Гал унтраах систем • Барилгуудын халаалт, агаар сэлгэлт, салхивчийн систем • Иж бүрэн будалтын систем • Зэврэлтийн болон катодын хамгаалалтын систем • Үйлдвэрийн харилцаа холбооны систем • Хий илрүүлэгч, галын дохиоллын систем • Тасралтгүй тэжээлийн систем болон баттерей цэнэглэх систем • Хяналтын камерын систем • Интернет, утас, үйлдвэрийн холбооны систем • Жин хэмжигч пүү
EPC 03 – Үйлдвэрийн дулааны цахилгаан станц
EPC 03 багц ажлын Ерөнхий гүйцэтгэгч компаниар БНЭУ-ын “Megha Engineering & Infrastructure Limited” компани шалгарч 2022 оны 10-р сард гэрээ байгуулсан. Үйлдвэрийг цахилгаан, дулаан, уураар хангахын тулд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүн дизель болон зуухны түлшээр ажиллах, цахилгаан станцыг барьж барьж байгуулна.
Дулааны цахилгаан станцын холбогдох байгууламжууд:
- Хэрэглээний уурын генераторууд
- Уурын турбин генераторын барилга
- Деаэратор
- Түлшний агуулах түүний шугам хоолой
- Хангамжийн системүүд
- Дэд станцын болон удирдлагын өрөөний барилга
- Дизель генераторын барилга, байгууламж
Дулааны цахилгаан станц нь хэт халсан уур үйлдвэрлэх 2 уурын генератор, 2 уурын турбингенератороос бүрдэнэ. Уурын генератороос гарах өндөр даралтын уурын параметр нь 40 кг/см2*г, 4850С байна. Үүгээр 2 турбиныг ажиллуулж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ба бусад шаардагдах уурын хэрэглээг хангана.
EPC 04 – Лицензтэй технологийн байгууламжууд
Газрын тос боловсруулах үйлдвэрийн гүн боловсруулалтын технологийн 7 байгууламжийг барьж байгуулна.
- Хүхэр ялгах байгууламж (SRU)
- Устөрөгч үйлдвэрлэх байгууламж (HGU)
- Шингэрүүлсэн шатдаг хийг ялгах байгууламж (LPGTU)
- Дизелийн гидроцэвэрлэгээний байгууламж (DHDT)
- Бензин боловсруулах байгууламж (MS Block)
- Гидрокрекинг байгууламж (HCU)
- Висбрекинг байгууламж (VBU)
Эдгээр байгууламжуудыг дэлхийн газрын тос, байгалийн хийн салбарын үндэстэн дамнасан корпорациуд болох Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын патентаар, тэдний зураг төслөөр барьж байна. Лиценз эзэмшигч компаниуд гэрээнд заасан хугацаанд зураг төслөө 2022 оны 12-р сард боловсруулж дуусгасан.













