Энэ удаагийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, Улсын дархан аварга Н.Батсуурь, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын даян аварга Б.Орхонбаяр, Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга О.Хангай тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Завхан аймгийн Яруу сумын харьяат, Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын гарьд М.Лхагвагэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Чингис хаан” цомыг гардуулж, баяр хүргэлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зарлиг гаргаж, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд түрүүлсэн бөхөд “Чингис хаан” цомыг гардуулж байхаар шийдвэрлэсэн.











