MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Meganews by Meganews
10 сар 9, 2026
Reading Time: 1 min read
0
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.08) нэгдсэн хуралдаан 14.00 цагт Улсын Их Хурлын 89 гишүүн хүрэлцэн ирснээр 70.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ өдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товолсныг гишүүдэд танилцуулсан.

Screenshot 2026-10-08 at 14.02.05.png

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.1-т “Хууль санаачлагч хэлэлцүүлгийн аль ч шатанд санаачилсан хуулийн төслөө татан авч болно.”, 32.2-т “Хэд хэдэн гишүүн хамтарч төсөл санаачилсан бол олонхын саналаар төслөө татан авна.”, 32.3-т “Хуулийн төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч хуулийн төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар хууль санаачлагч хуулийн төслөө татан авсанд тооцно” гэж тус тус заасан байдаг. Энэ дагуу хууль санаачлагчаас хуулийн төслийг татан авах тухай албан бичиг ирүүлснийг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уншиж, танилцуулав. Уг албан бичигт Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3-т заасныг үндэслэн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Л.Мөнхбаясгалан, С.Лүндэг нараас 2026 оны наймдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг татан авч байгааг дурдсан байна.

2.jpg

Дараа нь Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулахаар болов. Гэвч төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулах Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн орон нутагт албан томилолттой ажиллаж байгаа аж. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9-т “Засгийн газраас санаачилсан хууль тогтоомжийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед уг асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн түр эзгүй бол түүнийг албан ёсоор орлож байгаа Засгийн газрын гишүүн асуудлыг хариуцан хэлэлцүүлнэ. Хэрэв тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүн ирээгүй бол уг асуудлыг дараагийн хуралдаан хүртэл хойшлуулна.” гэж заасны дагуу хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаан хүртэл хойшлуулсныг Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.

3.jpg

Buy JNews
ADVERTISEMENT

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Хууль зүйн байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэнийг онцлон тэмдэглэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, С.Зулпхар, С.Ганбаатар, Д.Ганмаа, С.Одонтуяа нар асуулт асууж, хариулт авсан. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, хуулийн 12.3-т 2020 оны 12 дугаар сарын 31-нээс өмнө гэж цагаатгагдсан хүний нөхөн олговор нэхэмжлэх эрхэд хугацааны хаалт тогтоосон бөгөөд төсөлд уг заалтыг хүчингүй болгохоор тусгасныг дэмжиж байна гээд, харин зардлын тайланд туссан 1 тэрбум 788 сая төгрөгийн хамрах хүрээ, нэрсийн давхардал, нөхөн олговрын төрөл тус бүрийн эрхийн шалгуур, баталгаажсан нотолгоо хангалттай биш байгаа тул санхүүгийн тооцоолол дахин хийх шаардлагатай гэв.

photo_2026-10-08_15-54-29.jpg

Төсөл санаачлагч гишүүн Б.Пүрэвдорж, Иргэдэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгснөөр 43 гомдлыг хүлээж авах боломжтой болно. Эдгээр хүмүүст нийтдээ 1 тэрбум 788 сая төгрөгийн зардал гарах юм. Энэ мөнгийг ирэх жилийн төсвийн төсөлд тусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 2027 оны төсвийн төсөл хэлэлцэж буй энэ үед эхний ээлжид 1.0 тэрбум төгрөгийг суулгаж, үүнээсээ шүүхээр шийдэгдээд цагаатгагдсан иргэдийн ар гэрийн асуудлыг шийдвэрлэнэ хэмээн тайлбарлаж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Монгол Улсын соёл, шашны салбарт улс төрийн хилс хэрэг ихээн хохирол учруулж, олон сүм хийд, эртний соёлын үнэт өв устаж үгүй болсон гээд, иймд асуудлыг өргөн цар хүрээтэй харж, хохирлын асуудлыг дахин судлах цаг болсныг тодотгов. Мөн тэрбээр шашин, сүм хийд, лам нарыг үзэн ядах, үзэл санааг нь мушгин гуйвуулсан урлагийн бүтээлүүдийг засаж, залруулах арга хэмжээг авах, ажлынхаа цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн.

photo_2026-10-08_15-54-31.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Баасанжаргал гишүүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, хуулийн төсөл батлагдсаны дараа ор сураггүй алга болсон 770 хүнийг цагаатгахтай холбоотой хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв. Түүнчлэн тэрбээр, коммунизмын үзэл суртал агуулсан кинонуудыг бусад улс орнууд хориглосон байхад Монголд үүнийг баатарлаг үйл мэтээр үзүүлж, ялангуяа лам нарын эсрэг суртал, ухуулгатай киног өнөөдрийг хүртэл үзүүлж байгаа нь буруу хэмээлээ. Иймд тухайн уран бүтээл, кинонуудын коммунизмын үзэл сурталтай хэсгүүдийг хасах, засварлах арга хэмжээ авах шаардлагыг Соёлын яам болон тодорхой түвшинд тавьж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж байлаа.

Харин Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг хэлмэгдэгсдийн талаарх баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэн, сонирхсон хэн бүхэнд нээлттэй байх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гээд, хуулийн хэрэгжилтийг дүгнэж, сайжруулах эсэхийг тодруулсан.

4.jpg

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын зардлыг 300 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд Тагнуулын ерөнхий газрын архивт буй хэлмэгдсэн хүмүүсийн талаарх баримт материалыг цахимжуулах, иргэд тэндээс хэрэгт хамаатай гомдол нэхэмжлэлээ гаргах, шууд татаж үзэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Гэсэн хэдий ч ажил эхлээгүй байсан тул энэ мөнгө буцааж татагдсан. Сангийн яам баталсан дүнгээр нь буцаагаад 2027 оны төсвийн төсөлд тусгасан тул бид цахимжуулах ажлаа хийнэ. Үргэлжлүүлэн цагдаагийн байгуулагад байгаа архивын материалыг цахимжуулах ажлыг хийхээр төлөвлөсөн гэлээ.

6.jpg

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн “төслийн 3 дугаар зүйлийн “3” гэснийг “12.3” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар зүйлийн “2” гэснийг “7.2” гэж, “холбогдох” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 63 хувь нь тус тус дэмжив. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарын саналыг үндэслэн хуралдаан даргалагчаас нэг саналд гүйцээн боловсруулах чиглэлийг өглөө.

Ингээд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

8.jpg7.jpg

Хуралдааны төгсгөлд Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Улсын Их Хурлын 2026 оны10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Байнгын хорооны санал, дүгнэлттэй танилцсан. /дэлгэрэнгүйг эндээс/

Иймд хуралдаанаар“Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах, эсэх санал хураалтыг явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Уг тогтоолын төсөлд Хууль сахиулах ажиллгааны тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн О.Алтангэрэл, Б.Баярбаатар, Л.Соронзонболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
УЛС ТӨР

Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

11 сар 24, 2026
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УЛС ТӨР

Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

11 сар 23, 2026
Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ
УЛС ТӨР

Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

11 сар 23, 2026
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа
УЛС ТӨР

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

11 сар 23, 2026
“Дулаан гэр – Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна
НИЙГЭМ

“Дулаан гэр – Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

11 сар 23, 2026
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА
УЛС ТӨР

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

11 сар 23, 2026
Next Post
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ

7 сар 10, 2026
Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

8 сар 3, 2026
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ” ХХК 2027 ОНООС НОГДОЛ АШИГ ОЛГОНО ГЭДГЭЭ ЗАХИДЛААР МЭДЭГДЛЭЭ

11 сар 11, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ОЮУТНЫ НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХӨНГӨЛӨЛТИЙГ СЭРГЭЭХ ЁСТОЙ ЮУ?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Сүлжээтэй газрын “Үхдэлүүд”

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.