MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Meganews by Meganews
7 сар 10, 2026
Reading Time: 1 min read
0
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.07.10) үе үеийн Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх уулзалтад 1990-1992 онд Улсын Бага Хурлын дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, 1992-1996 оны Улсын Их Хурлын дарга Н.Багабанди, 2001-2004 оны Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир, 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Энхбаяр, 2008-2012 оны Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, 2012-2016 оны Улсын Их Хурлын дарга З.Энхболд, 2016-2019 оны Улсын Их Хурлын дарга М.Энхболд, 2019-2024 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар, 2025-2026 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар оролцлоо. Улсын Их Хурлын даргаар 2007-2008 онд ажилласан, Монгол Улсын Төрийн шагналт Д.Лүндээжанцан бие чилээрхүү, 2024-2025 он ажилласан Д.Амарбаясгалан орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул уулзалтанд хүрэлцэн ирж амжсангүй.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улс байнгын ажиллагаатай парламенттай болоод 36, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу Улсын Их Хурлаа байгуулаад 34 жил болж байгааг дурдаад, энэ хугацаанд үе үеийн Улсын Их Хурлын дарга нар монгол төрийн залгамж чанарыг хадгалж, Үндсэн хуулийн үзэл санааг бататган хөгжүүлж, хууль тогтоох байгууллагын бие даасан байдал, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, ард түмний төлөөллийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөх үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

Улсын Их Хурал, парламентад суудалтай улс төрийн намууд нийт иргэн, улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож хамтран ажиллахын бодит үр дүнг гарган ажиллаж байна гээд тэрбээр, нээлттэй парламентын шинэчлэлийг эхлүүлж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бодитой нэмэгдүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох талаар тодорхой ахиц гарсныг танилцуулсан юм. Мөн тэрбээр Монголын парламентын залгамж чанар төрийн ой санамжийг хадгалж, үе үеийн төрийн түшээдийн мэдлэг туршлага, үзэл санааны үнэт зүйлсийг нэгтгэх нь парламентат ёсыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болно гэдгийг онцлов.

БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж Улсын Бага Хурлаас эхэлсэн байнгын ажиллагаатай парламентын 30 гаруй жилийн түүх бол Монгол Улсын ардчиллыг батжуулан хөгжүүлэх, хүний эрхийг дээдлэн бататгах, улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хурдасган дээшлүүлэхийн төлөөх үйл ажиллагааг хууль тогтоох бодлогоор, түүний хэрэгжилтийн хяналтаар, мөн олон түмний оролцоотойгоор хангаж ирсэн түүх хэмээн онцолсон бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ онд олон түүхэн, чухал үйл явдлын тэгш ой тохиож буйг дурдан, Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан 58 насандаа буюу 1220 онд зарлиг гаргаж Хархорум хотыг их эзэнт гүрний нийслэл хот байхаар шийдвэрлэсэн нь эртний Хүн гүрнээс эхлээд Төв Азид ээлж дараалан хүчирхэгжсэн бүхий л улсуудын чухал түшиц төв нь Орхоны хөндий байсныг илтгэн харуулдаг тухай сонирхолтой түүх өгүүлсэн юм. Тэрбээр, Хархорин хот бол тухайн үедээ дэлхийн нийслэл байсан гэдгийг хэлж, эртний түүхт хотоо сэргээн босгоход зөвлөн тусалж, хүчин зүтгэхийг Улсын Их Хурлын дарга нарт уриалав.

Эдүгээгээс 880 жилийн тэртээ буюу 1246 онд Их Монгол Улсын Их Хуралдайгаар Гүюг хааныг ор залгамжлуулан суулгасан тухай Улсын Их Хурлын дарга асан Г.Занданшатар ярьж, манай улс эртнээс парламентат ёсны уламжлал, түүхтэй байсныг өгүүлэв. Тэрбээр парламентын засаглалтай улс орнуудын нийтлэг соёлын жишгээр төрийн залгамж чанарыг хангах, ирээдүй хөгжил дэвшлийн талаар санал солилцох чөлөөт индэр болгох зорилгоор Улсын Их Хурлын үе үеийн дарга нараас бүрдсэн “Их Хуралдай” клубыг байгуулснаа дурдан, энэ соёлыг хадгалан үргэлжлүүлж буй Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлого, хувийн хэвшил, баялаг бүтээгчдээ дэмжих ажлуудаа үргэлжлүүлж, парламенттай гар нийлэн ажиллаж байгааг танилцуулж, Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Татварын багц хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, төрийн өмчийн компаниудын засаглалыг тухай хуулийг жишээлэн ярив. Засгийн газар ажлаа эрч хүчтэй явуулахад хууль, эрх зүйн эдгээр шинэчлэлүүд маш том дэмжлэг болж байгааг тэрбээр өгүүлээд, Улсын Их Хурлын дарга нар, төр, нийгмийн зүтгэлтүүд та бүхний эхлүүлсэн үйл хэргийн залгамж чанарыг хадгалахын төлөө хичээж ажиллаж байна гэлээ.

Buy JNews
ADVERTISEMENT

Улсын Их Хурлын дарга нарт хүндэтгэл үзүүлэх уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ оролцов

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ
УЛС ТӨР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ

7 сар 10, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав

7 сар 10, 2026
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
УЛС ТӨР

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

7 сар 10, 2026
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов
УЛС ТӨР

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцов

7 сар 10, 2026
БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
УЛС ТӨР

БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

7 сар 9, 2026
Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
УЛС ТӨР

Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо

7 сар 9, 2026
Next Post
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав

УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫН 9 ДҮГЭЭР ДАВХРЫН ЦУТГАЛТ ЭХЭЛЛЭЭ

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН ОРОН СУУЦНЫ БАРИЛГУУДЫН 9 ДҮГЭЭР ДАВХРЫН ЦУТГАЛТ ЭХЭЛЛЭЭ

7 сар 8, 2026
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

6 сар 16, 2026
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ И ЖЭ МЁН-Д БАРААЛХАВ
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
  • Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.