MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлж, ээлжит бус чуулган өндөрлөлөө

Meganews by Meganews
9 сар 15, 2026
Reading Time: 1 min read
0

Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2026.09.14) нэгдсэн хуралдаан 16 цаг 14 минутад Улсын Их Хурлын 65 гишүүн хүрэлцэн ирснээр 51.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн байнгын хорооны холбогдох танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороодод шилжүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 08, 09, 10, 14-ний өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, танилцуулгаа боловсруулан Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийг хэлэлцэх үед Засгийн газар Улсын Их Хурлаас баталсан төсвийг хэрэгжүүлэх үүрэгтэй талаар дурдаж, төсвийн зардлын тэлэлт нь инфляцын түвшинд нөлөөлж, улмаар иргэдийн бодит орлого, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхаарах, төсвийн төслийг хэлэлцэхдээ хууль дээдлэх зарчмыг баримтлах, мөн төрийн аудитын байгууллагын болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг төслийн хэлэлцүүлгийн явцад анхаарах, төсвийн хуулийг хэлэлцэхдээ хариуцлагатай хандаж, төсвийн сахилга батыг сайжруулах, иргэдийн орлого, амьжиргааг хамгаалах, мөн тухайн жилийн төсвийн болон төсвийн тодотголын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатанд зарчмын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн гэв.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үеэр төсвийг тодотгохдоо төсвийн нийт зардлыг бууруулах, төрийн албан хаагчдын тоог цөөлж чанартай цомхон төрийн албыг бүрдүүлэхэд анхаарах, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн ажлыг төрийн бодлогын түвшинд анхаарч мал байгууллагуудыг чадавхжуулах, мөн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтарч зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн болохыг Н.Наранбаатар гишүүн танилцуулав. Түүнчлэн Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Хууль зүйн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдаанаар төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох танилцуулгаа Төсвийн байнгын хороонд ирүүлсэн болохыг дурдав.

Ийнхүү Төсвийн байнгын хороо танилцуулга хийсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д заасны дагуу санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 68 гишүүний 56 буюу 82.4 хувь нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн байна хэмээн дэмжив. Гишүүдийн олонх дэмжсэн тул төсвийн тодотголын төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.

Үүгээр Улсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулган өндөрлөж, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэлэв. (бүрэн эхээр) Улс орны эдийн засаг, төсөвт тулгарч буй бодит хүндрэл, нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Их Хурал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлснийг дурдлаа. Асуудлыг шийдэхгүй алдсан цаг хугацааны төлөөс монгол айл өрх бүрд орлогын хомсдол, аж ахуйн нэгж бүрд санхүүгийн дарамт нэмэх болно гэдгийг гишүүд ойлгож, өрхийн орлогыг үнийн өсөлтөөс хамгаалах, хүнс болон түлш, шатахууны стратегийн нөөц бүрдүүлэх, төр хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлэх төсвийн тодотголоо яаралтай хэлэлцэн батлах шаардлагатай байгааг тэрбээр ээлжит бус чуулганы хаалтын үгэндээ онцолж байв

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
УЛС ТӨР

ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

11 сар 4, 2026
Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
УЛС ТӨР

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

11 сар 4, 2026
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
УЛС ТӨР

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

11 сар 4, 2026
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа
УЛС ТӨР

“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад орууллаа

11 сар 4, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХОЛБОГДОХ ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

11 сар 4, 2026
АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО
УЛС ТӨР

АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

11 сар 4, 2026
Next Post
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НЭРТЭЙ “СААД” -УУД

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НЭРТЭЙ “СААД” -УУД

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“ХИЙМЭЛ” ОЮУН УХААН

“ХИЙМЭЛ” ОЮУН УХААН

10 сар 13, 2026
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариултДүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариултДүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

10 сар 14, 2026
МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

МОНГОЛ, ТУРКИЙН БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ҮЗЭГЛЭЛЭЭ

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Сүлжээтэй газрын “Үхдэлүүд”

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХҮНД СУРТАЛ ҮҮСГЭСЭН 113 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
  • Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
  • ГАН ҮЙЛДВЭРЛЭХ ЦОГЦОЛБОРЫН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ 2026 ОНЫ IV УЛИРАЛД СОНГОН ШАЛГАРУУЛНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.