MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙГЭМ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Meganews by Meganews
6 сар 26, 2026
Reading Time: 2 mins read
0
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт 59.5 хувийн ирцтэй эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хуваарилсныг танилцуулав.

Ингээд санал хураалт явуулж, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай гэсэн нийт есөн хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцэнэ

Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр буюу өчигдөр орой Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын дархан цаазат газарт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордуудыг тогтоолын төсөлд тусгасан байна. Энэ талаар Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцуулж, яаралтайгаар хэлэлцэхийг дэмжих, эсэх санал хураалтыг явуулав. Санал хураалтад 89 гишүүн оролцсоноос 69 нь дэмжиж, 77.5 хувийн саналаар тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцэхээр боллоо. Иймд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хороонд шилжүүлэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томиллоо

Buy JNews
ADVERTISEMENT

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг явуулсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлаар санал хураалт явууллаа. Жамьянхорлоогийн Сүхбаатар, Ганбатын Эрдэнэбат нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгохыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжив. Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Гунгаагийн Баясгаланг чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцлоо.

Хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсгээс боловсруулсан Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Мөн өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг нь хийсэн Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж нарын 36 гишүүний өргөн мэдүүлсэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулав. Чуулгын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Гэр бүлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа уншиж танилцууллаа. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу зарчмын зөрүүтэй 32 санал, мөн дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн гурван саналыг ажлын хэсгээс боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засваруудыг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч ямар мэргэжилтэй, ямар эрхтэй хэчнээн хүн байх, хэн эрх олгох, мөн хүүхэд, гэр бүлийн нууцыг хэрхэн хадгалах талаар асуулт асууж, хариулт авав. Мөн хуулийн төсөлд тусгагдсан хүүхдийн хамтарсан асрамжийн тухай асуудлыг хөндсөн юм. Түүний асуултад Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хариулахдаа нөхцөл байдлын шинжээчийг хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн гэж өөрчилсөн тухай мэдээлж, энэ хүн Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн захиргааны ажилтан байна гэдгийг хэлсэн юм. Мөн шат шатны шүүх бүрд ийм мэргэжилтэн ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудаар явуулах санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар 16:00 цагт хийхээр хойшлуулав.

Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Үүний дараа Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй холбогдуулан хууль тогтоомж хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга, Дав.Цогтбаатар, Б.Баярбаатар, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал нар танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун гэр бүл болох, гэр бүлээ хамгаалах, гэр бүл салах үе шатуудад сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ, сэтгэлзүйчийн оролцоог хэрхэн тусгасан, урьд өмнөхөөсөө хэр сайжирсан, мөн гэрлэлтийн гэрээ, түүнд тусгагдах нарийвчилсан зохицуулалтуудыг талаар асууж, ажлын хэсгээс тодорхой хариулт авав. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналаар явуулах санал хураалтыг үдээс хойно 16:00 цагт явуулахаар тогтлоо.

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа.

Хууль зүйн байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал уншиж танилцууллаа. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу хоёр саналаар, дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн нэг саналаар тус тус санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, хэл найруулга, дэс дараалал, зүйл заалтыг нийцүүлэн өөрчилж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул санал хураалтыг 16:00 цагт явуулахаар хойшлуулав.

Хүүхэд хамгааллын тухай болон Цагдаагийн албаны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв

Дээрх Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үед хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Баасанжаргал Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд оруулж буй иргэдийн хүүхэд байхдаа үйлдэж байсан гэмт хэргийн талаарх лавлагааг тухайн иргэнээр өөрөөр нь авчруулдаг байдлыг халж, энэ талаарх мэдээлэл тэдэнд өөрсдөд нь харагдахгүй байх техникийн зохицуулалтыг тайлбарлалаа.

Санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар явуулахаар боллоо.

Хүний эрх, эрх чөлөөг хангах талаар зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Өнгөрөгч 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явуулав.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 24-ний хуралдаанаараа явуулсан байна. Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гүйцээн боловсруулах чиглэл өгсөн нэг саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Санал хураалтыг мөн 16:00 цагт явуулахаар тогтов

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
УЛС ТӨР

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

8 сар 12, 2026
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДЭД БҮТЦИЙН БЭЛТГЭЛ СУУРЬ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НИЙГЭМ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДЭД БҮТЦИЙН БЭЛТГЭЛ СУУРЬ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

8 сар 12, 2026
Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
УЛС ТӨР

Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

8 сар 12, 2026
“БАЯНХОШУУ ДЭД ТӨВ”-ИЙН 150 АЙЛЫН ДӨРВӨН БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 92 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
НИЙГЭМ

“БАЯНХОШУУ ДЭД ТӨВ”-ИЙН 150 АЙЛЫН ДӨРВӨН БЛОК ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 92 ГАРУЙ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

8 сар 12, 2026
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
УЛС ТӨР

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

8 сар 10, 2026
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
УЛС ТӨР

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

8 сар 10, 2026
Next Post
“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙГ “SMART SELBE CITY” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

“СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙГ “SMART SELBE CITY” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

7 сар 29, 2026
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

7 сар 22, 2026
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтад тулгамдсан 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • “ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”-ИЙН ДЭД БҮТЦИЙН БЭЛТГЭЛ СУУРЬ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.