MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Meganews by Meganews
6 сар 24, 2026
Reading Time: 1 min read
0
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.06.24/ хуралдаан 11.10 цагт УИХ-ын гишүүн  О.Алтангэрэл, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, С.Бямбацогт, А.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Б.Жавхлан, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Ч.Ундрам, Б.Чойжилсүрэн, Б.Энхбаяр, Д.Энхтуяа нар ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн Н.Мягмар, Ц.Уртнасан нарын нэр дэвшигчийн сонсголыг хийх гэж байгааг сонсгол даргалагч танилцуулаад, сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчийн мэдээлэл болон сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг www.parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулан олон нийтэд хүргүүлсэн бөгөөд уг сонсголд оролцох оролцогч, ажиглагч бүртгүүлээгүй гэдгийг дурдсан.

Энэ сонсголоор нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх болон мэдлэг, мэргэжил, ур чадвар, ёс зүйн хувьд тэнцэх эсэх, уг албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар мэдээлэл авах зорилготой гэдгийг тодотгоод сонсголыг эхлүүлсэн юм.

Сонсгол даргалагч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Н.Мягмарыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, нэр дэвшигч Н.Мягмар тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилогдвол өнөөдрийг хүртэл бий болсон сонгуулийн тогтолцооны ололт амжилтыг хадгалан хөгжүүлж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын байгууллагад олон жил ажилласан туршлага, эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан мэдлэг чадвараа ашиглан сонгуулийн тогтолцооны хөгжил, шинэчлэлд хувь нэмэр оруулахыг зорино хэмээсэн.

Мөн хараат бус байдал, хууль дээдлэх зарчим, ил тод байдал, хариуцлагыг үйл ажиллагааныхаа үнэт зүйл болгон баримталж, иргэдийн сонгох эрхийг бүрэн хангах, сонгуулийн байгууллагын нэр хүнд, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, Монгол Улсын ардчиллын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө мэдлэг, туршлагаа зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлсэн. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Buy JNews
ADVERTISEMENT

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Сонгуулийг шударга явуулахын тулд хэрхэх нь зүйтэй вэ хэмээн асуусан. Сонгуулийн үеэр мөнгө тараасан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан ч усанд хаясан чулуу мэт алга болдгийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан.

Нэр дэвшигч Н.Мягмар, Мөнгө тараалттай холбоотой хэрэг зөрчлийг Зөрчлийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгах үүрэгтэй. Шалгах асуудал хуулийн дагуу явсан эсэхэд хяналт тавьдаг прокурорын байгууллага бас бий. Хэрэв хууль хяналтын байгууллагууд хэрэг, зөрчлийг шийдвэрлээгүй бол давж заалдах журмаараа хуулийн дагуу хандах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаасаа сонгуулийн шударга үр дүн хүлээж байгаа сонгогчид ийм үйлдэл хийж байгаа нэр дэвшигчдэд саналаа өгөхгүй байх, ийм явдал дахин гаргуулахгүй байх чиглэлээр улс төрийн намуудын удирдах байгууллагуудад гомдол гаргах зэргээр сонгогчид ямар арга хэмжээ болох талаар мэдээлэл хүргэж, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна хэмээсэн.

УИХ-ын гишүүд нэр дэвшигч Н.Мягмараас асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа сонсгол даргалагч Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Ц.Уртнасанг нэр дэвшүүлсэн талаар танилцуулж, нэр дэвшигч Ц.Уртнасан тухайн албан тушаалд томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага, тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа талаараа мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх бол ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, институцийн хараат бус байдал, тогтвортой хөгжлийг хангах, олон улсын сайн туршлага, стандартыг нэвтрүүлэх, сонгогч төвтэй үйл ажиллагааг төлөвшүүлэх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх зарчмыг тууштай баримтлан ажиллах болно. Ардчиллын чанар нь зөвхөн сонгуулийн үр дүнгээр бус, харин сонгуулийг зохион байгуулж буй байгууллагын шударга байдал, чадавх, хараат бус байдал, олон нийтийн итгэлцлээр хэмжигддэг. Иймээс эдгээр үнэт зүйлсийг бэхжүүлэх нь миний үйл ажиллагааны тэргүүлэх зорилт байх болно. Мөн Монголын ард түмний хөгжин дэвжих хүсэл тэмүүлэл, ардчилсан хөгжлийн үнэт зүйлсийг бататгах үйл хэрэгт өөрийн мэдлэг, туршлагаа зориулж, Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнд нэр дэвшүүлж буй байгууллагынхаа итгэл найдвар, хүлээлгэсэн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, төрийн албаны ёс зүй, хараат бус байдал, мэргэжлийн зарчмыг эрхэмлэн ажиллах болно хэмээн танилцуулсан. /Нэр дэвшигчийн танилцуулгыг эндээс үзнэ үү/

Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг зөвхөн сонгуулийн өмнөх нэг сар биш дөрвөн жилдээ явуулдаг байх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, ийм ажлыг явуулахад Сонгуулийн ерөнхий хорооны төсөв хангалттай гэж үзэж байна уу хэмээн асуусан.

Нэр дэвшигч Ц.Уртнасан, Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш зохион байгуулагдсан бүх сонгуулиудад сонгогчдын оролцоо буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Сонгогчдын ирц, оролцоо нь ардчиллын үнэт зүйл нийгэмд хэр хэрэгжиж, сонгууль ардчилсан утгаараа зохион байгуулагдаж байгааг хэмжих шалгуур гэж үздэг. Нөгөө талаас сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн мөрийн хөтөлбөр гэх мэт сонгуулийн олон оролцогч талуудын хүчин зүйлээс хамааралтай. Түүнчлэн манай сонгогчдын улс төрийн боловсрол, оролцоо сул байгаа.

Цаашид иргэдийн улс төрийн боловсролыг сайжруулах гарцаагүй шаардлага байна. Бүх шатны боловсролын тогтолцоогоор дамжуулан иргэдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлэх, улс төрийн оролцоог сайжруулах арга хэмжээг авах ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас СЕХ-ны гишүүнээр сонгогдож ажилласан тохиолдолд сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр чармайлт гарган ажиллана. Энэ чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулахад төсвийн хүрэлцээгүй байдал нөлөөлөх ч сонгогчдыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийнхээ оролцоотойгоор хийх бололцоо бий гэж үзэж байна гэсэн хариулт өгсөн.

Ийнхүү хоёр нэр дэвшигчтэй хийсэн нэр дэвшигчийн сонсгол өндөрлөж, Байнгын хороо Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан гаргах асуудлыг хаалттайгаар хэлэлцэж шийдвэрлэнэ

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
УЛС ТӨР

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

11 сар 10, 2026
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
УЛС ТӨР

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

11 сар 10, 2026
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
УЛС ТӨР

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

11 сар 10, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

11 сар 10, 2026
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
УЛС ТӨР

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 сар 10, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм

11 сар 10, 2026
Next Post
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

6 сар 24, 2026
“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН “2+2” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ОЮУТНУУД БОЛОВСРУУЛСАН ТӨСЛИЙН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН “2+2” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ОЮУТНУУД БОЛОВСРУУЛСАН ТӨСЛИЙН ИЛТГЭЛЭЭ ТАНИЛЦУУЛЛАА

6 сар 25, 2026
“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо

7 сар 10, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.