MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн гүтгэлгийг таслан зогсоож нэр төрөө сэргээлгэхийн тулд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу УИХ-ын чуулганы 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 92.3 хувиар дэмжлээ.

Meganews by Meganews
11 сар 20, 2026
Reading Time: 1 min read
0
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт монгол төрийн түшээд ээ,

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаас хойш Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг сахин биелүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, өнө эртний түүхт монгол төрийн эрхэмсэг оршихуй, энх тайванч гадаад бодлогыг дэлхий дахинд сурталчлан таниулахыг зорьж ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бөгөөд Монгол Улсыг олон улсад бүрэн эрхтэй төлөөлдөг нэн хариуцлагатай албан тушаалтан билээ.

Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг.

Buy JNews
ADVERTISEMENT

Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна.

Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай ард түмэн.

Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай.

Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна.

Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч монгол төр тохиролцох ёсгүй.

Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдэд ял завшуулж болохгүй.

Төрийн түшээ хүний хамгийн том дархлаа бол ард түмнийхээ өмнө нүүр бардам зогсож чадах, үнэн мөнөө дэнслүүлж чадах эр зориг байх учиртай.

Энэхүү шийдвэр цаашид Монголын улс төрд ёс суртахууны жишиг болж, залуу үе, төрийн түшээдэд ёс зүйн манлайлал үзүүлж чадна гэдэгт би итгэж байна.

Эрхэм нөхөд өө,

Дэлхий дахины дэг журам өөрчлөгдөж, олон улсын харилцааны систем шинэ сорилтуудтай тулгарч, худалдаа, эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүд гарч буй энэ цаг үед монголчууд бид дотооддоо үндэсний эв нэгдлээ улам бататган, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, гадаад ертөнцөд улс орныхоо нэр хүндийг өргөж, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх явдал нэн чухал юм.

Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсэж, улс орнуудын харилцан итгэлцэл суларч буй энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад бодлогын бие даасан, тэнцвэртэй байдлыг хадгалж, идэвхтэй гадаад бодлого хэрэгжүүлэн, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа.

Өнгөрсөн хугацаанд мөнхийн хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ гуравдагч хөрш улс орнуудтай харилцааны түвшингээ шат ахиулан, Япон Улстай “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”, Франц, Солонгос, Герман, Казахстан, Турк, Итали улстай “Стратегийн түншлэл”, Вьетнам, Лаос, Чех, Польш, Узбекистан, Киргиз улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, Төв Азийн орнуудтай харилцаагаа шинэ шатанд гаргаж, бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг эрчимжүүллээ.

Мөн энэ хугацаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-ийн ерөнхий захирал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал, Япон, Бутаны эзэн хаад, ОХУ-ын Ерөнхийлөгч, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга зэрэг дэлхийн 23 улсын төрийн тэргүүн, эрхэм дээд зочид манай улсад төрийн айлчлал хийлээ.

Миний бие Монгол Улсыг хандив, тусламж гуйдаг биш, харин харилцан ашигтай хамтын ажиллагааг санал болгодог, гуйж очдог биш, уригдаж айлчилдаг улс болгохыг зорьж ажиллалаа.

Энэ бол “дэлхийг Монголд, Монголыг дэлхийд” таниулах төрийн тэргүүний бодлого байсан юм.

Энэ хугацаанд манай улс НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож дууслаа.

Гадаад харилцааны салбарын ололт амжилт, түүхэн үйл хэргийг хамтран бүтээлцсэн эрхэм хүндэт дипломатчид, төрийн албан хаагчид, Гадаад харилцааны яамны хамт олонд баярлалаа.

Улс эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн тусгаар тогтнолд нэн чухал ач холбогдолтой стратегийн олон бүтээн байгуулалтыг миний бие Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа эхлүүлж, бас ашиглалтад оруулсан.

Тухайлбал, стратегийн ач холбогдол бүхий таван чиглэлийн нийт 1,000 гаруй км урт төмөр зам, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Шинэ төв цэвэрлэх байгууламж, “Чингис хаан” үндэсний музей, Үндэсний төв номын сан, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр, Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр, Дарханы зам, Хөшигийн хөндийн хурдны зам, Налайхын зам, Яармаг, Сонсголон, Олимпын гүүр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Улсын хоёрдугаар эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эх эмэгтэйчүүдийн үндэсний хоёрдугаар төв зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг дуусгаж, ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэний усан цахилгаан станц, Солонго 1, 2 дугаар хороолол, Байгалийн шинжлэх ухааны музей, Монголын археологи, угсаатны зүйн музей, Боомтуудын шинэчлэл, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор, хүүхдийн “Мазаалай” спорт цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм нөхөд өө,

Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай.

Өнгөрсөн хугацаанд хулгайд алдагдсан байгалийн баялаг, үйлдвэр, аж ахуйн газруудаа төр, ард түмэндээ эргүүлэн авчрахын тулд миний бие “Баялагтаа эзэн Монгол”-ын төлөө тууштай тэмцэж ирлээ.

Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Бор-Өндөр”, “Багануурын уурхай”, “Асгат”, “Салхит”-ын мөнгөний ордууд, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён уул” зэрэг орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцлан, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан билээ.

Ингэснээр “Үндэсний баялгийн сан” бий болох эх үндэс тавигдан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ард иргэд хүртэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар олон жил хүлээсэн Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бий болоод байна.

Нэг том ажил бол гурван улсын хооронд тавигдаж байгаа хийн хоолойн ажил юм. Ийнхүү байгалийн баялагтаа эзэн болж чадвал олон асуудлыг шийдэж болохыг  бид харсан.

Тухайлбал, цар тахлын хүнд үед 20 мянга байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус, уур, хэрэглээний төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр бүрэн хариуцаж, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн зэрэг нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.

Энэ ташрамд хэлэхэд, ард түмний баялаг болсон Оюу толгойн анхны ногдол ашгийг иргэн бүрийнхээ дансанд ижил тэгш хүртээж, баялагтаа эзэн байх төрийн тэргүүний байр суурийг УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд дахин сануулж байна. Энэ ажлыг ахлан ажилласан Ерөнхий сайд болон Засгийн газарт талархал илэрхийлье.

 

Эрхэм хүндэт ард иргэд, төрийн түшээд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үндэсний хөдөлгөөнүүдийг дэмжин баталж, хамтран хэрэгжүүлсэн УИХ, Засгийн газрын гишүүд, гар бие оролцож бодит үр дүн гаргасан баялаг бүтээгч, иргэд Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай хэрэгжиж, өнөөдрийн байдлаар 150 гаруй сая мод тарьж, ургуулж, хортон шавжтай тэмцсэний үр дүнд тэрбум гаруй модыг устаж үгүй болохоос авран хамгаалж чадлаа.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 53 хүнсний үйлдвэр шинээр ашиглалтад орж, үндэсний үйлдвэрлэгчид 1,000 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо шинээр үйлдвэрлэж, дотоод болон гадаад зах зээлд гаргаж чадлаа.

“Цагаан алт” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, самнасан ноолуурын экспорт анх удаа тав дахин өсөж, 330 сая ам.долларт хүрлээ.

“Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл нуурыг цэвэрлэж хамгаалж, Ганга, Өгий нуурыг ширгэж устахаас сэргийлж, Хэлтгий цагаан нуурыг дахин сэргээгээд байна.

Хүүхэд, залуусынхаа боловсролд оруулсан хөрөнгө оруулалт бол улс орны маань хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болно гэдэгт би ямагт итгэдэг.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг 1,700 гаруй оюутан дэлхийн 21 улсад боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа бөгөөд эхний 150 гаруй оюутан сургуулиа төгсөж ирээд нутаг орондоо ажиллаж байна.

Энэ хөтөлбөр улс орны хөгжил дэвшил, хөдөө орон нутгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Төрийн тэргүүний санаачилсан эдгээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зүрх сэтгэл, хичээл зүтгэлээ зориулан дэмжин хамтран ажилласан ард иргэд, албан байгууллага, төрийн албан хаагч, баялаг бүтээгч, эрдэмтэн судлаач, багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ онцгойлон баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Аливаа үндэстэн оюунаар тунгаах ном судар, мэлмийгээр тольдох бахархалт өв, сэтгэлдээ тээх нийтлэг үнэт зүйлтэй байх нь нэгдмэл, цул байхын үндэс суурь болдог.

Тийм ч учраас өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяаг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх, Эзэн Чингис хааны Шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулж, үеийн үед шүтэн дээдлэх Их Эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болгож чадсандаа баяртай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өглөө босохдоо санаж, орой унтахдаа боддог гурван чухал үнэт зүйл байдаг.

Энэ бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, манай ард түмний эв нэгдэл юм.

Эрхэм төрийн түшээд Та бүхэн ч бас төрийн үйл хэргийг шийдэхдээ энэхүү гурван үнэт зүйлийг цаг ямагт санаж, эрхэмлэн дээдэлж, чандлан баримталж, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж яваарай.

Мөн Монголын ард түмний түүхэн сонголт, Үндсэн хуулиар баталгаажуулсан ардчилсан төр засаг, парламентат ёсоо улам бэхжүүлэх нь төр засаг, улс төрийн нам, эвслийн эрхэм үүрэг, манай ард түмний үнэт зүйл байх учиртай.

Монгол төрийн эрхэм түшээд Та бүхэн улс, үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн сахиж, эзэн Чингис хааны билиг сургаалыг даган мөрдөж, ард түмнийхээ эв нэгдлийг сахин бататгаж, эе эвээ хичээн, эх орныхоо хөгжил дэвшил, улс монголынхоо ирээдүйн сайн сайхны төлөө хичээн зүтгэх ёстой.

Бид нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, хотол түмнээрээ сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан, өөдрөг тэмүүлэл, өрнүүн зүтгэлээр эх орныхоо төлөө хүчин зүтгэхийг уриалж байна.

Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгож, төрийн тэргүүнээр ажиллах энэхүү түүхэн цаг хугацаанд ямагт хамтдаа байсан Монголын нийт ард түмэндээ гүн хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ
УЛС ТӨР

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

11 сар 20, 2026
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа
УЛС ТӨР

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

11 сар 20, 2026
Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
УЛС ТӨР

Хуулийн болон Улсын Их Хурлын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

11 сар 20, 2026
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
УЛС ТӨР

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана

11 сар 20, 2026
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
УЛС ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

11 сар 20, 2026
Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна
УЛС ТӨР

Б.Пүрэвдагва: Иргэдтэйгээ уулзаж, 2027 оны төсөвт тусгах санал хүсэлтийг нь нээлттэй сонсож байна

11 сар 19, 2026
Next Post
“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

10 сар 9, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

6 сар 24, 2026
“ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“ХАНЫН МАТЕРИАЛ ОРОН СУУЦЖУУЛАХ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

8 сар 4, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудад шагнал гардууллаа
  • Эгийн голын УЦС төслийг эхлүүлэх зорилгоор Монгол–Оросын ШУА-ийн эрдэмтэд уулзалт хэлэлцүүлэг хийжээ
  • МОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.