MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

Meganews by Meganews
11 сар 18, 2026
Reading Time: 2 mins read
0
“Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.17) хамтран хуралдаж, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаарх иргэдийн өргөдлийг хэлэлцлээ.

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд Байнгын хороодын хамтарсан хуралдаан 64 хувийн ирцтэйгээр 15.00 цагт эхэлсэн юм.

Screenshot 2026-11-17 at 14.46.39.pngХуралдааныг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг удирдаж, ирц болон товыг танилцууллаа. Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэхээр товлосныг хуралдаан даргалагч мэдээлэв.

2026-11-17 17.21.34.jpgХэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Нийтийн өргөдлийн системд босго давж, дэмжлэг авсан өргөдлүүдийг ирүүлсэн дарааллаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж, санал гаргасан боловч Өргөдлийн байнгын хорооны дарга хуралдааны дэгээ баримтлахыг санууллаа.

2026-11-17 17.21.42.jpgИнгээд хуралдаан даргалагч О.Номинчимэг нийтийн өргөдлийн шийдвэрлэлтийн явцыг нэг бүрчлэн илтгэлээ. Иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс www.d-urgudul.parliament.mn-д хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх тухай нийтийн өргөдлийг 2026 оны 10 дугаар сарын 14-нд ирүүлснийг Улсын Их Хурлын Нийтийн өргөдлийн системд тус сарын 23-ны өдөр нийтэлжээ. Тэрбээр өргөдөлдөө “Оюу толгойн ордоо 30 жил ашиглуулсны эцэст анх удаа Монгол Улс 3 их наядын ашиг авахаар болсон билээ. Монгол Улсын нийт хүн ам болох 3.5 сая иргэндээ хуваавал нэг иргэнд 857,000 төгрөг оногдож байна. Иймд иргэн бүрийн өөрсдийн хувь дансанд бэлнээр шилжүүлэх хуулийн төслийг санаачилж байна. Хэрэв ингэж баттай болгохгүй бол VI цахилгаан станц барих гэх мэт хэзээ хийгдэх нь тодорхойгүй ажилд Оюу толгойн ашгаа төсөв болгож өгмөөргүй байна. Ийнхүү хуулийн төсөл санаачилж байгаа тул 100,000 иргэд маань гарын үсгээ зурж, Ерөнхийлөгчөөр баталгаажуулж ашгаа өөрсдөө захиран зарцуулъя” хэмээн уриалжээ. Уг өргөдлийг 10 хоногийн дотор 100,094 иргэн дэмжсэн байна. Энэхүү өргөдлийг дэмжигчдийг газар зүйн байршлаар ангилбал 49,785 нь нийслэлээс, бусад нь орон нутгаас болон бусад улс орноос ханджээ. Дэмжиж гарын үсэг зурсан тэдгээр иргэдийн олонх нь буюу 71,931 нь эмэгтэйчүүд ажээ. Дийлэнх хэсэг нь 20-44 насныхан байв.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5.1-д заасан “хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ” гэсэн шаардлагыг уг өргөдөл хангасан тул хуралдааны дэгийн дагуу Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт саналыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан гэв.

2026-11-17 17.23.02.jpgИйнхүү хэлэлцэж эхлэхэд, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, Оюу толгойн ногдол ашгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цалинтай ээжүүдэд бүгдийг нь бэлнээр өгөх, эсвэл сургалтын төлбөр, зээл төлөх зэргээр уян хатан зохицуулах боломжтой эсэхийг тодрууллаа. Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал нийтийн өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг уншиж, шийдвэр гаргах таван хувилбар байгааг, аль нэгийг сонгож болохыг тодотгов.

Buy JNews
ADVERTISEMENT

2026-11-17 17.24.15.jpgЗасгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, Оюу толгойн ногдол ашиг олгох хугацааг 2027 онд болгож наашлуулсан, ирэх онд 3 их наяд ногдол ашиг манай талд олгохоор хэлэлцсэн гэлээ. Энэ талаар “Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд “Оюу Толгой” ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд “Оюу Толгой” ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь тус компанийн ирэх онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэж захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, “Оюу Толгой” ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгохоо илэрхийлжээ. Хэлэлцээрийн баг удахгүй ирнэ гэсэн мэдээллийг Сангийн сайд өгөв.

2026-11-17 17.23.38.jpgХамтарсан хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүд Засгийн газрын төлөөлөл бүхий Ажлын хэсгээс асуулт асууж, иргэдийн хүсэлтийг дэмжих нь парламентын үүрэг гэсэн байр суурь илэрхийлж байв.

2026-11-17 17.23.45.jpgУИХ-ын гишүүн П.Мөнхтулга, хулгай их байгаа учраас иргэд төрд итгэхээ больж, дансандаа авъя гэж байгаа нь зөв өө, гэхдээ бид хуулиа баталсан ч компанийн Төлөөлөн удирдах зөвлөл дэмжихгүй бол хэрхэх тухай тодрууллаа. Мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлал, өгөөж, иргэдэд бэлэн мөнгө тараавал үнийн өсөлтөд хэдэн хувь нөлөөлөхийг асуухад, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар, ногдол ашгийг тараавал инфляц 2027 оны сүүлчээр 1-1.8 нэгж хувиар нөлөөлөх болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа, гэхдээ нөхцөл байдлаас хамаарч энэ дүн өөрчлөгдөх магадлалтай хэмээн хариуллаа.

2026-11-17 17.24.24.jpg2026-11-17 17.23.34.jpgУИХ-ын гишүүн О.Батнайрамдал, 17 жилийн дараа 3 их наяд төгрөгийг авчрах болсонд Засгийн газар, Ажлын хэсэгт талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр үүнд УИХ-ын Хянан шалгах түр хороо үүрэг гүйцэтгэсэн, энэ танхимд та бид жилийн өмнө Оюу толгойн асуудлаар сонсгол хийж, тогтоол баталсныг мартаж болохгүй. Эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын хийсэн хэлэлцээр цаашдаа ч үр дүнтэй үргэлжлэх учиртай гэсэн юм.

2026-11-17 17.21.56.jpgӨргөдөл бол иргэдийн хүсэлт, тэрхүү хүсэлтийн дагуу Байнгын хороод хамтарсан Ажлын хэсэг байгуулж, шийдэл боловсруулах учиртайг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг онцоллоо. Ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх асуудлаар тус байнгын хороонд 7 хоног тутамд 10-аад өргөдөл ирж байгаа нь нийтийн өргөдлийн хүлээлт өндөртэйг илтгэнэ гэв.

2026-11-17 17.22.25.jpgНогдол ашиг хэзээ орж ирэх талаар, иргэдийн гар дээр эргэлдэж буй бэлэн мөнгөний хэмжээг УИХ-ын гишүүн С.Замира тодруулж, үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ ханшийг унагаалгүй барих, хамгаалах бодлого чухал байгааг санууллаа.

2026-11-17 17.22.30.jpgИргэд баялагтаа эзэн байх тухай бүгдээрээ ярьцгаадаг боловч үнэндээ иргэдээ үзэгч болгосон гэж УИХ-ын гишүүн Ц.Баатархүү асуудал хөндөв. Тэрбээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолсон юм. Уул уурхайн баялгийг ирээдүй хойч үедээ үлдээе гээд Ирээдүйн өв санг бий болгосон. Гэтэл хүү багатай хадгалаад, өөрсдөө гаднаас өндөр хүүтэй зээл авч байгаа нь зохисгүй гэв. Ажлын хэсгээс, Хуримтлалын сангийн 1.5 их наяд төгрөгийг 12.5 хувийн хүүтэй Монголбанканд, Ирээдүйн өв сангийн 1.9 тэрбум ам.долларыг 3.9-4 хувийн хүүтэйгээр гадаадын 3-4 улсын банканд хадгалуулж буй. Баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орж, хуримтлалын сангийн өгөөжийг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээл дээр эргэлтэд оруулах эрх зүйн орчин бүрдсэн учраас шинэ гарц, гаргалгааг бий болгохоор төлөвлөж байгаа хэмээн Ажлын хэсгээс хариуллаа.

Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд олгох нийтийн өргөдөл санаачилсан иргэнд болон гарын үсэг зурсан дэмжигчдэд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц талархахын сацуу Үндэсний баялгийн сангийн мэдээллийг ил тод, нээлттэй болгох шаардлагатайг холбогдох албаныханд сануулав.

2026-11-17 17.22.39.jpg2026-11-17 17.22.43.jpgХэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Б.Пунсалмаа, Б.Уянга, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тэд иргэдээ сонсож, шийдвэр гаргах нь парламентын үндсэн үүрэг гэдэгт санал нийлж, улс төрийн тогтворгүй байдлаас улбаалан иргэд ногдол ашгийг бэлнээр авахыг хүсэж байгааг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм.

2026-11-17 17.22.48.jpgИйн хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.10, 22.3.13 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн Өргөдлийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны тогтоолын төслийг хамтарсан хуралдаан даргалагч О.Номинчимэг илтгэв. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжиж, баталлаа.

2026-11-17 17.23.28.jpgНийтийн өргөдлийн цахим системд иргэн Хоролдоржийн Оюунбилэгээс ирүүлсэн “Оюу толгойн ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх” тухай нийтийн өргөдлийг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулан, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн, Өргөдлийг байнгын хорооны дарга О.Номинчимэг, УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, С.Замира, Г.Лувсанжамц, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

2026-11-17 17.22.11.jpg2026-11-17 17.24.30.jpgБайнгын хороодын хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, С.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, А.Ундраа, О.Батнайрамдал, О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл, Ц.Идэрбат, П.Батчимэг, М.Энхцэцэг, Д.Рэгдэл, Д.Ганмаа, Б.Заяабал, Ч.Анар, Х.Баасанжаргал, С.Замира, Ц.Баатархүү, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, Р.Батболд, Б.Бат-Эрдэнэ, М.Сарнай, Ж.Золжаргал, Р.Эрдэнэбүрэн, Б.Пунсалмаа,Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн, Ч.Ундрам, Б.Уянга, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нар хүрэлцэн ирж, оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Хуваалцах

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ
УЛС ТӨР

АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ

11 сар 18, 2026
“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА
УЛС ТӨР

“ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА

11 сар 18, 2026
СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна
УЛС ТӨР

СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна

11 сар 18, 2026
“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр
УЛС ТӨР

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

11 сар 18, 2026
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна
УЛС ТӨР

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

11 сар 18, 2026
“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
УЛС ТӨР

“ОНЦГОЙ ХОТХОН”-Ы 512 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

11 сар 18, 2026
Next Post
“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“Нээлттэй парламент” шинэчлэлийг оюутан, залуус дэмжиж байна

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

“SPARLIAMENT”: Оюутнуудын дуу хоолой шийдвэр гаргалтад хүрэх гүүр

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ХҮННҮ ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ – ЭКО НОГООН ТОГТВОРТОЙ ХОТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

ХҮННҮ ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ – ЭКО НОГООН ТОГТВОРТОЙ ХОТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

8 сар 25, 2026
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

10 сар 2, 2026
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна

9 сар 17, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ
  • Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 80 орчим хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • “ЕВРО-3” БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ СТАНДАРТЫН АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ҮНИЙГ 1,000 ХҮРТЭЛ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.