MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Meganews by Meganews
10 сар 9, 2026
Reading Time: 1 min read
0
ТОМУУГААР ӨВДСӨН ХҮҮХДЭЭ АСАРЧ БАЙГАА ЭХ, ЭЦЭГ, АСРАН ХАМГААЛАГЧИД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ, ЭСХҮЛ ЦАХИМААР АЖИЛЛУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ 

Экспортын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан,

Хилийн Гашуунсухайт боомтын зургаан замын уулзвар орчмын тээврийн хэрэгслийн түгжрэлийг арилгах арга хэмжээ авч, экспортын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал боомтуудын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг шуурхай эхлүүлэх, Булган, Бичигт боомтод гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарц, нүүрсний шинжилгээний лабораторийг 2026 оны IV улиралд багтаан ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болголоо. Мөн гадаад худалдааны цахим нэг цонх системийг нэвтрүүлэхэд шаардлагатай худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ.

Монгол Улсын экспортын орлого сүүлийн 10 жилд 3.4 дахин өсөж, 2025 онд 15.7 тэрбум ам.долларт хүрсэн. Экспортын орлого энэ оны эхний есөн сарын байдлаар 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 54 хувийн өсөлттэй байна. 2026 оны улсын төсөвт төлөвлөсөн экспортын төлөвлөгөөний гүйцэтгэл оны эхний есөн сард 100 хувь хангагдлаа.

Уул уурхайн экспортын биет хэмжээ нь жилийн төлөвлөгөөнөөс зэсийн баяжмал 100, нүүрс 95.7, төмрийн хүдэр 71.8, газрын тос 65 хувьтай байна. Экспортын орлого өссөнөөр гадаад валютын улсын нөөц есдүгээр сарын эцэст түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрч, валютын ханш тогтвортой байна.

Buy JNews
ADVERTISEMENT

Уул уурхайн бус экспортын орлого эхний есөн сарын байдлаар 776 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.1 дахин өслөө. Тухайлбал, 2026 оны эхний есөн сарын байдлаар ноос, ноолууран бүтээгдэхүүнийх 244 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 73 хувиар, арьс ширнийх 2.3 сая ам.долларт хүрч, 109 хувиар тус тус өссөн байна. Харин мах, махан бүтээгдэхүүний экспорт 84 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 11 хувиар буурчээ.

3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг тэг болголоо

Бүсийн хөгжлийн бодлого, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан зарим боомтод газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь, хэмжээг ялгавартай тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа.

Тогтоолоор 3амын-Үүд, Булган, Шивээхүрэн боомтоор импортолж байгаа 92 октантай автобензин болон дизелийн түлшний гаалийн албан татварын хувь, хэмжээг 2026 оны аравдугаар сарын 21-нээс 2028 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд 0 (тэг) хувиар тогтоолоо.

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулах, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор 2026 оны арван нэгдүгээр сарын 01-нээс 2027 оны гуравугаар сар  хүртэлх хугацаанд зургаа хүртэлх насны хүүхдэээмнэлэгт болон гэрээр асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас цахимаар ажиллуулахыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт уриалж байна.

Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Э.Батшугар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн эрт илрүүлийн талаар мэдээлэл хийлээ.

2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 60 орчим хувийг зургаа хүртэлх насныхан эзэлж байна.

Засгийн газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 01-нээс улсын хэмжээнд зохион байгуулж байна. Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281895 хүүхэд хамрагдана. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчид мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байна.

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин үйлдвэрлэх зардлыг шийдвэрлэлээ

Мал, амьтны гоц халдварт ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд  шаардагдах нэг тэрбум таван зуун сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцжээ.

Санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат онцлов.

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

2007 онд батлагдсан тус хуульд өмнө нь долоон удаа нэмэлт, өөрчлөлт орсон хэдий ч, бараа, материалыг бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх, шинэчлэх, санхүүжүүлэхтэй холбоотой зарчмын суурь өөрчлөлт хийгдээгүй өнөөг хүрсэн. Энэ хуулийг зөвхөн ерөнхий чиг үүрэг тодорхойлсон бус, төлөвлөлт, хадгалалт, сэлгэлт, санхүүжилт гэсэн бүх шатанд үйл явц, стандарт, хариуцлагыг нарийвчлан зохицуулсан, шинжлэх ухааны тооцоололд суурилсан, гамшгийн үед шуурхай ажиллах чадвартай “Процессын хууль” болгон шинэчлэх нэмэлт, өөрчлөлтийг хийлээ гэдгийг Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

“Хөвсгөл дулааны станц”-ын их засварын санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Хөвсгөл аймгийн дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн их засвар болон бусад хойшлуулшгүй ажилд шаардлагатай гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.

“Хөвсгөл дулааны станц” 55 МВт-ын суурилагдсан хүчин чадлаар 4000 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байна.

Тус аймагт өвөлжилт хүндрэх, “Хөвсгөл дулааны станц” ТӨХК санхүүгийн хүндрэлээс шалтгаалан засвар, шинэчлэлийг хугацаанд нь хийж чадахгуй болох, өвлийн их ачааллын үед шугам, сүлжээ, тоног төхөөрөмж доголдох эрсдэл үүсэхээр байгаа тул эрчим хүчний салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд энэхүү санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан энэ сард болно

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан Сөүл хотод энэ сарын 29-31-нд болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг хэлэлцээд баталлаа.

Тус хуралдаан нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг улам бататган бэхжүүлэх, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг бодит ажил болгох, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.

Хуралдаанаар хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, тухайлбал, Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлаар санал солилцоно. Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрх ашгийг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ.

Товч мэдээ

·      Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт бодлогын хэрэгжилтийг шуурхай уялдуулах, эдийн засгийн гадаад цочролд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, томоохон төсөл, реформын хэрэгжилтэд салбар хоорондын зохицуулалт хийх, үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож шуурхай арга хэмжээ авах чиг үүргийг дэд сайдын түвшинд бэхжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж Батбаярын Мөнхтамирыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томиллоо.

 

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УЛС ТӨР

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

10 сар 9, 2026
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
УЛС ТӨР

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

10 сар 9, 2026
БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
УЛС ТӨР

БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

10 сар 9, 2026
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
УЛС ТӨР

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

10 сар 9, 2026
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо
УЛС ТӨР

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

10 сар 9, 2026
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА
УЛС ТӨР

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

10 сар 9, 2026
Next Post
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ

Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх болсон бэ?

Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх болсон бэ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

6 сар 19, 2026
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

8 сар 26, 2026
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

7 сар 30, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
  • БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.