MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Meganews by Meganews
11 сар 27, 2026
Reading Time: 2 mins read
0
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

-“Хаана ч аюулгүй” уриан дор жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ-

 

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороотой хамтран өнөөдөр (2026.11.25) “Их эзэн Чингис хаан” танхимд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

2026-11-25 15.01.36.jpgХэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, Элчин сайдын яамд, Олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

2026-11-25 15.02.15.jpgУлсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, хүчирхийлэл бол зөвхөн нэг хүний, нэг гэр бүлийн асуудал биш. Энэ бол хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн шударга ёстой шууд холбоотой асуудал юм. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд дэвшүүлж буй “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн уриа нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг тодорхой илэрхийлж байна. Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг зөвхөн хууль батлах хүрээнд бус хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын хариуцлага, хохирогчийн эрхийн бодит хамгаалалт гэсэн хүрээнд авч үзэх шаардлагатай гэж дүгнэж байна гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор авах арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолыг мөн баталсан. Бид хууль хэрхэн хэрэгжиж, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хэрхэн хамгаалж байгааг үр дүнгээр үнэлэх ёстой хэмээн онцлов.

2026-11-25 15.02.30.jpg2026-11-25 15.02.54.jpg2026-11-25 15.10.17.jpgМөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните нар үг хэлж, аяны хүрээнд шийдэх асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн газраас анхаарч буй чиглэлийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав, жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан, төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа нар мэдээлэл өгөв.

Buy JNews
ADVERTISEMENT

 

2026-11-25 15.11.10.jpg2026-11-25 15.03.19.jpg2026-11-25 15.03.06.jpg2026-11-25 15.03.28.jpgТүүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, аяны урианы “…ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Аяны хүрээнд ял завшихад нөлөөлж буй шалтгаан юу байна, гэм буруутай этгээд хариуцлага хүлээдэг үү, хохирогчийн эрх ашгийг сэргээсэн үү, хохирлыг барагдуулсан уу гэдэгт төвлөрөх нь зүйтэй. Үр дүн гарах ёстой. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар өнгөрсөн 3 жилийн орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийгээд ирэх жилийн төсөвт ямар ахиц гаргах вэ гэдэг мэдээллийг өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын төсөв орон нутгийн төсөвт тусгагддаг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал гэв.

2026-11-25 15.03.12.jpg2026-11-25 15.02.42.jpgХэлэлцүүлэгт оролцогчид, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн суурь ойлголтыг хүүхдүүдэд багаас нь зааж төлөвшүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах, зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүдийг манлайлах, залуустаа үлгэр дууриалал болох, тэдний зан чанарыг өөрчлөх үйл ажиллагаа явуулах, цахим орчинд хохирогчийн эрхийг хамгаалах, эрчүүдийн сэтгэл зүй зэрэг асуудлыг хөндлөө.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн бөгөөд энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. Харин НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм.

Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш арга хэмжээг хааж үг хэлэв.

2026-11-25 15.03.35.jpg2026-11-25 15.02.02.jpg2026-11-25 15.01.55.jpg2026-11-25 15.01.17.jpg

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
УЛС ТӨР

УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

11 сар 27, 2026
Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ
УЛС ТӨР

Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

11 сар 27, 2026
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв
УЛС ТӨР

Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай Хөдөлмөрийн баатар цол хүртэв

11 сар 27, 2026
Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ
УЛС ТӨР

Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт үг хэллээ

11 сар 27, 2026
Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв
УЛС ТӨР

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

11 сар 27, 2026
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа
УЛС ТӨР

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

11 сар 27, 2026
Next Post
Таван шарын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлыг энэ онд дуусгана

Таван шарын явган хүний гүүрэн гарцын барилгын ажлыг энэ онд дуусгана

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Академич Д.Рэгдэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

6 сар 19, 2026

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

8 сар 21, 2026
Хүннү хот болон Чингис хаан ОУНОБ-ыг үерийн эрсдэлээс хамгаалах дөрвөн томоохон суваг байгуулж байна

Хүннү хот болон Чингис хаан ОУНОБ-ыг үерийн эрсдэлээс хамгаалах дөрвөн томоохон суваг байгуулж байна

11 сар 13, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Дулаан гэр – Эрүүл ирээдүй” арга хэмжээгээр эрчим хүчний хэмнэлттэй халаалтын технологийг танилцуулж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
  • Дүүжин замын тээврийн болзошгүй гэмтэл, саатлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт сургалт үргэлжилж байна
  • Бүгд Найрамдах Улс тунхагласны барилдаанд Улсын заан Д.Алтанцоож түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.