“Онтрэ ресурс” компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ хандсан захидалдаа хамтарсан төслийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх ажлын явцыг мэдээлжээ. Түүний бичсэнээр, хамтарсан төслийн түншүүд зургадугаар сард лицензүүдийн үнэлгээний тооцоог шинэчилж, шилжүүлгийн татварыг Монголын татварын байгууллагад төлсөн. Одоо лицензийн шилжүүлгийг бүртгүүлэхэд шаардлагатай татвар төлсөн тухай тодорхойлолтыг авахаар ажиллаж байгааг дурджээ. Компани шийдэгдээгүй асуудлуудыг зохицуулж, Хюго Нортын өргөтгөлийн Lift 1 хэсгийн далд уурхайн олборлолтыг сэргээхийг чухал зорилт гэж онцолжээ. Мөн шинэчилсэн нөөц, олборлолтын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн хуваарийг багтаасан техникийн тайланг 2027 оны эхний улиралд нийтлэхээр зорьж байна хэмээн захидалдаа онцолжээ.













