MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ “Шинэ тойрог авто зам” төсөл

Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл: Хотын замын сүлжээнд шинэ холбоосууд бий болгоно

Meganews by Meganews
9 сар 30, 2026
Reading Time: 1 min read
0
Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл: Хотын замын сүлжээнд шинэ холбоосууд бий болгоно

Төмөр зам доогуур Нүхэн гарц барих үндэслэл нь ачаалал ихтэй төмөр замын гармуудын хөдөлгөөний аюулгүй ажиллагааны эрсдэлийг бууруулахад чиглэж байна. Тухайлбал, 2016 онд төмөр замын гарам дээр машин галт тэрэгтэй мөргөлдсөн осол 6 гарсан бол 2017 онд 10 осол бүртгэгдэж, нэг хүн нас барсан тухай судалгаа бий. Түүнчлэн нийслэлийн ачаалал ихтэй төмөр замын гармууд дээр галт тэрэгний болон сэлгээний бүрэлдэхүүн явснаас болж өдөрт 2-3 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, хотын түгжрэл нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоосон. Эдгээр асуудлыг бууруулах, авто болон төмөр замын хөдөлгөөнийг тусдаа түвшинд зохион байгуулах зорилгоор “Төмөр зам доогуур нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлж байна. Нүхэн гарцын бүтээн байгуулалт нь зөвхөн тунель байгуулах асуудал бус, холбоос авто замууд, явган хүний нэг түвшний болон төмөр замтай өөр түвшинд огтлолцох гарц, босоо, хэвтээ замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, ус зайлуулах систем, явган дугуйн зам, мэдээлэл холбооны шугам сүлжээ, дулаан, цэвэр бохир усны шугам, цахилгаан, шилэн кабель зэрэг инженерийн шугам сүлжээний шилжүүлгийн ажлыг багтаасан зам, замын байгууламжийн цогц ойлголт юм.

2 (49).jpg

Нийслэлд өнөөдрийн байдлаар гурван байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байна. Таван шарын Нүхэн гарц ашиглалтад орсноор автомашины дундаж хүлээлгийн хугацаа 120 секундээс 38 секунд болж буурчээ.  Өмнө нь тухайн орчмын төмөр замын гарам хаагдах үед машины урт дараалал үүсдэг байсан бол өнөөдөр өдөрт хөдөлгөөний эрчим 45 мянга орчим тээврийн хэрэгсэлд хүрч, урсгал сайжирсан байна.

3 (45).jpg

Геологийн төв лаборатори орчмын Нүхэн гарц нь Үйлдвэрчний эвлэлийн гудамжийг Эрчим хүчний гудамжтай шууд холбох шинэ замын холбоос бий болох бөгөөд жолооч нар өмнөхөөсөө богино чиглэлээр зорчих боломжтой болж, тухайн орчмын замын ачааллыг 11 хувиар бууруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Тус нүхэн гарцаар өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 24,775-аас 27,500 орчим болох боломжтой бөгөөд шинэ холбоос нь тухайн орчмын үйлдвэр, агуулах, аж ахуйн нэгжүүдийн тээвэрлэлтийн маршрутыг богиносгох ач холбогдолтой юм.

4 (40).jpg

Гермес төвийн урд Нүхэн гарц байгуулснаар Нарны замыг Тээвэрчдийн гудамжтай шинээр холбох юм. Ингэснээр төмөр замын хоёр талын хөдөлгөөнийг шинэ чиглэлээр хуваарилж, тухайн орчмын замын ачааллыг 17.6 хувь, Нарны замын ачааллыг 16.1 хувиар бууруулах тооцоо гарсан байна. Мөн уг чиглэлээр өдөрт 33 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гэж тооцжээ.

Buy JNews
ADVERTISEMENT

5 (16).png

Төслийн хүрээнд нүхэн гарцууд ашиглалтад орсноор төмөр замын гарам орчимд автомашины хүлээлгийн хугацаа буурч, авто замын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх юм. Мөн нийтийн тээврийн хурд, хөдөлгөөний тогтмол байдал сайжирч, автомашины сул зогсолт багассанаар шатахууны хэрэглээ буурах боломжтой бөгөөд жилд 475–865 сая төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой гэж үзжээ. Ингэснээр нүхэн гарцууд нь зөвхөн төмөр замын гарам дээрх хүлээлтийг багасгахаас гадна Улаанбаатарын замын сүлжээнд шинэ холбоос бий болгож, автомашины хөдөлгөөнийг олон чиглэлд хуваарилахад чиглэж байна.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Тусгай замын автобус (BRT) төслийн явц, хэрэгжилтийн талаар Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллаж, санал солилцлоо
“УБ метро” төсөл

Тусгай замын автобус (BRT) төслийн явц, хэрэгжилтийн талаар Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллаж, санал солилцлоо

11 сар 17, 2026
Нийслэлийн тээвэр, логистик, дэд бүтцийн хөгжлийн чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа
“Шинэ тойрог авто зам” төсөл

Нийслэлийн тээвэр, логистик, дэд бүтцийн хөгжлийн чиглэлд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа

10 сар 30, 2026
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

10 сар 2, 2026
Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна
“Шинэ тойрог авто зам” төсөл

Геологийн төв лабораториос Эрчим хүчний гудамж чиглэлд нийт хоёр Нүхэн гарц барьж байна

10 сар 1, 2026
Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна
“Шинэ тойрог авто зам” төсөл

Таван шарын Нүхэн гарц дээгүүр 90 метрийн урт явган хүний гүүрийн ажил хийгдэж байна

9 сар 30, 2026
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ
“Шинэ тойрог авто зам” төсөл

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 сар 15, 2026
Next Post
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

ЯПОНЫ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

ЯПОНЫ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, НОУ-ХАУГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө

11 сар 10, 2026
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НЭРТЭЙ “СААД” -УУД

Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НЭРТЭЙ “СААД” -УУД

9 сар 15, 2026
Эгийн голын усан цахилгаан станцын төсөл судалгааны үе шатанд явж байна

Эгийн голын усан цахилгаан станцын төсөл судалгааны үе шатанд явж байна

8 сар 10, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
  • Тусгай замын автобус (BRT) төслийн явц, хэрэгжилтийн талаар Азийн хөгжлийн банкны ажлын хэсэг Улаанбаатар хотод ажиллаж, санал солилцлоо
  • ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХ ХЭЛ БОЛ ҮНДЭСТНИЙ ОЮУН САНААНЫ ДАРХЛАА, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА ЮМ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.