MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

Meganews by Meganews
9 сар 25, 2026
Reading Time: 1 min read
0
Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв

лсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.09.22) нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 75 гишүүн хүрэлцэн ирснээр 59.5 хувийн ирцтэйгээр 14.01 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу С.Бямбацогт дарга холбогдох мэдээллийг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Б.Мөнхсоёл, Б.Жаргалан нарын энэ сарын 11-ний өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороонд хуваарилсан байна.

Нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу холбогдох танилцуулгыг хийлээ.

Тэрбээр Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргажээ. Энэ талаар танилцуулах албан бичгийг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэлээ. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Н.Учрал “Сайнбуянгийн Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т заасны дагуу Улсын Их Хуралд үүгээр танилцуулж байна” хэмээсэн.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын хэвийн үйл ажиллагаа, улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг, төрийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох шаардлагад үндэслэн энэхүү шийдвэрийг гаргаснаа тэрбээр тодотгов.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Монгол Улсын сайдаар томилогдохоор нэр дэвшигч Ганзоригийн Тэмүүлэн нь олон улсын харилцааны мэргэжилтэй, улсад 20 жил ажилласан, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй, салбарын бодлогыг удирдан чиглүүлэх чадавхтай гэдгийг Улсын Их Хуралд танилцууллаа.

Buy JNews
ADVERTISEMENT

“Хууль зүй, дотоод хэргийн салбар бол Монгол Улсын дотоод аюулгүй байдал, хүний эрх, хууль дээдлэх зарчим, төрийн иргэдтэй харилцах итгэлцэл, шударга ёсны баталгаа болсон онцгой салбар. Засгийн газар эдийн засгийн сорилтыг туулж, төсвийн сахилга бат, төрийн хэмнэлт, иргэдийн ахуй амьжиргааг хамгаалах бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ хууль зүйн салбарт бодлогын шинэчлэл хийж, бодитой үр дүн гаргах нь нэн чухал зорилт болоод байна. Улсын Их Хурал 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч буй зарим зөрчил нь тухайн нэг тохиолдлын алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, өмгөөлөгчийн оролцоог хангах, цагдан хорих арга хэмжээг хуульд нийцүүлэн хэрэглэх, хяналт-шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Засгийн газарт үүрэг болгосон.

Иймээс хууль зүйн салбарын шинэ удирдлагын өмнө хууль зүйн салбарт үүссэн асуудлын үнэн зөвийг тогтоолгох, хууль сахиулах байгууллагуудын хариуцлагыг сайжруулахын зэрэгцээ хүний эрхийг хамгаалсан, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай хууль сахиулах тогтолцоог бэхжүүлэх зорилт тавигдаж байна” хэмээн Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүнээр гурвантаа сонгогдсон Г.Тэмүүлэнгийн төсөв, эдийн засгийн бодлогын асуудлаар олон жил ажилласан туршлага, улс төрийн манлайлал, мэдлэг, ур чадвар нь хууль зүйн салбарын шинэчлэлийг төсвийн сахилга бат, төрийн байгууллагын удирдлага, үр ашигтай зарцуулалттай уялдуулан хэрэгжүүлж чадна хэмээн үзсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болон тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, мэдлэгийг нь харгалзан итгэл хүлээлгэн танилцуулж байгаагаа тэмдэглэв.

Сайдын алба нь олон нийтийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага гэдгийг Ерөнхий сайд тодотгоод “Иймд Ерөнхий сайд миний бие Засгийн газрын бүх гишүүнд хандан төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, хүний эрхийг дээдлэн сахиж, танхимын зарчмаар нэгдмэл байр суурьтай хамтран ажиллахыг хатуу шаардаж ажиллах болно” гэлээ.

Шинээр томилогдох сайд салбарынхаа байгууллагуудын үйл ажиллагаанд бодит өөрчлөлт хийж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль сахиулах байгууллагын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох, байгууллагын дотоод хяналт, хариуцлагыг сайжруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай байгааг танилцуулгын төгсгөлд Ерөнхий сайд онцолсон.

Үүний дараа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, П.Сайнзориг, М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал, Б.Хэрлэн, О.Алтангэрэл, Ж.Золжаргал, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Ө.Шижир, Г.Очирбат, М.Ганхүлэг, Р.Сэддорж, С.Одонтуяа, Ж.Баярмаа, Б.Жаргалан, О.Номинчимэг, Г.Ганбаатар, О.Цогтгэрэл, А.Ундраа, С.Амарсайхан, Р.Эрдэнэбүрэн, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр нар асуулт асууж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

Бусдыг гүтгэх, нэр хүнд, алдар хүндийг гутаан доромжлохтой холбоотой асуудлыг анхааралдаа авч, иргэдийн эрхийг хамгаалахыг гишүүд хүсэхэд Г.Тэмүүлэн гишүүн “Үндсэн хуульд Монгол Улсын иргэний нэр төр, алдар хүндийг хуулиар тогтоон хамгаалахаар заасан байдаг бөгөөд Эрүүгийн хууль дахь холбогдох зохицуулалтыг оновчтой томьёолох талаар ажиллаж байна. Улс орнууд гүтгэх, худал мэдээлэл тараах үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг хуульчлан зохицуулсан байдгийг энэ ташрамд дуулгая. Бидний хувьд эрх зүйн орчноо эргэн нягталж, дахин авч үзэх нь шаардлагатай гэж үзэж байгаа” хэмээн хариулсан. Гишүүд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой үйл ажиллагаа, нөхцөл байдлын талаар тодруулж асуухад “Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн жилтэй харьцуулахад 25, зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Сүүлийн 8 жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг, 2000 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаа хүмүүсийн 90 хувь нь залуус байна. Тодруулбал, 55 хувь нь 35 хүртэлх насны залуучууд, үлдсэн нь 13-25 насныхан байна. Аюулын харанга дэлдсэн үзүүлэлт. Өнгөрсөн хугацаанд энэ төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж 76 хүн амиа алдсан байна. Монгол Улсын аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, хүүхэд залуучуудын асуудалтай шууд хамааралтай болоод байгаа асуудал. Нэн тэргүүнд Улсын Их Хурлаас энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгож баталсан хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангахад хатуу анхаарч ажиллана” хэмээсэн.

Үргэлжлүүлэн гишүүд нийгмийн талцал хуваагдлыг өөгшүүлэхгүй байхад анхаарах, төрийн байгууллагууд мэдээллээ ил тод гаргаж, нээлттэй байдлаа хангаж ажиллах, төрийн болон улс төрийн үйл ажиллагааг ялгаж, ангид байлгах, Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяа байгууллагууд нь Үндсэн хуулийг баримталж, хууль дээдлэх зарчмын хүрээнд хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах, төрийн тусгай алба хаагчдын сахилга батыг эрхэмлэж, хууль дээдлэх зарчмыг мөрдүүлэх, олон улсын жишгийн дагуу мөрдөх алба байгуулах талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдын томилгоог дэмжиж буйгаа тодотгож байв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Гишүүд үг хэлж дууссанаар Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хуралд танилцуулсанд тооцох бөгөөд Улсын Их Хурлаас аливаа шийдвэр гаргахгүй” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг Улсын Их Хурал ийн сонсов.

Нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд зочиллоо. Улсын Их Хурлын дарга нийт гишүүдийн нэрийн өмнөөс Монгол Улсад тавтай зочлохыг уриад “Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Таны Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлал нь манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн өндөр, дээд түвшний харилцааг үргэлжлүүлэх, Монгол, Австралийн хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж хэлье. Цаашид манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрч, бүхий л салбарт хөгжиж, иргэд хоорондын харилцаа улам бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна. Эрхэмсэг ноён Милтон Дик танд болон энд хүрэлцэн ирсэн Австралийн парламентын эрхэм гишүүд, төлөөлөгч Та бүхэнд талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн мэндчиллээ.

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг ийнхүү Улсын Их Хуралд танилцуулсны дараа Ерөнхийлөгчид танилцуулаад, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайдаа томилсон байна.

Засгийн газрын гишүүнээ томилсон талаараа Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулаад “Монгол Улсын Ерөнхий сайд миний бие онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Ганзоригийн Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо. Ганзоригийн Тэмүүлэн сайдад ажлын амжилт хүсэхийн сацуу ард иргэдийнхээ итгэлийг дааж, хүний эрх, хуульт ёсоо дээдлэн сахиж, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байж, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ашиг сонирхлоос ангид ажиллахыг сануулан хэлье. Эх сайхан Монгол оронд маань шударга ёс баттан бэхжиж үнэн үргэлж ялах болтугай” хэмээсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Засгийн газрын гишүүний тангараг өргөcний дараа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр хүргэж, ажлын амжилт хүссэнээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
УЛС ТӨР

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

11 сар 10, 2026
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
УЛС ТӨР

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

11 сар 10, 2026
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
УЛС ТӨР

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

11 сар 10, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

11 сар 10, 2026
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
УЛС ТӨР

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 сар 10, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм

11 сар 10, 2026
Next Post
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛООЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛООЗӨВШӨӨРӨЛ АВАХААС ОЛГОХ ХҮРТЭЛХ БҮХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД БАРИМТ БИЧГИЙГ ИРГЭНЭЭС НЭГ УДАА АВЧ, ӨРГӨДӨЛ, ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа

Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа

7 сар 30, 2026
Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

6 сар 19, 2026
АУКЦИОНЫ ЯЛАГЧ КОМПАНИУДТАЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

АУКЦИОНЫ ЯЛАГЧ КОМПАНИУДТАЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ХУДАЛДАХ, ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

7 сар 2, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.