MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав

Meganews by Meganews
8 сар 20, 2026
Reading Time: 1 min read
0
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог өнөөдөр (2026.08.18) хүлээн авч уулзав. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг болохыг Улсын Их Хурлын дарга ярианыхаа эхэнд тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын парламентын олон гишүүн Япон Улсад мэдлэг, боловсрол эзэмшсэн гэдгийг дурдаад, тэдгээр гишүүд ёс зүйн хувьд ч манлайлал үзүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж буйгаа уламжиллаа.

Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогт Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа агаарын тээврийг либерчлах ажлыг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд гадаад, дотоод нислэгийн тоо 10 дахин нэмэгдэж, тийзний  үнэ 3 дахин буурсан.  Тухайн үед хоёрхон аймаг руу дотоодын нислэг үйлддэг байсан бол өдгөө найман аймаг руу нислэг үйлддэг болж, ахмадууд, жирэмсэн болон нярай хүүхэдтэй ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд голчлон зорчдог болсон аж. Зорчигчдийг илүү бага зардлаар, зорьсон газар нь шуурхай хүргэхийн тулд дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх буудал руу шилжүүлбэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаалал хөнгөрч, зорчигдод тав тухтай байдал үүсэх талаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарүтай удаа дараа уулзан ярилцаж байснаа энэ үеэр дурдав. Энэ асуудлыг ажил хэрэг болгох дээр талууд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтаар талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуны дэвшлийг ашиглах, дэлхий нийтийн асуудал болоод буй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бий болгоход харилцан туршлага солилцох зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Их Хурлаас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах асуудлыг бодлогын төвдөө авч үзэж, шаардлагатай  хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээд байгааг онцлон тэмдэглэв.

Тэрбээр, 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг дурдаж, Монгол Улсын 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тус улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, Монгол Улсын экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв.  Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо.

Түүнчлэн уулзалтаар талууд хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, парламентын засаглалын туршлагыг харилцан солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүро 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийхэд халуун сэтгэлээр хүлээн авсан Монголын ард түмэнд талархаж буйгаа энэ үеэр  уламжиллаа. Тэрбээр Япон, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа дурдаад, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллах болно хэмээв. Тэрбээр ярианыхаа төгсгөлд, 2027 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг угтаж, дараагийн 50 жилийн харилцааг шинэ шатанд гаргах яриа хэлэлцээр энэ уулзалтаар эхэлж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Г.Лувсанжамц, тус бүлгийн гишүүн П.Наранбаяр, А.Ундраа, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Игавахара Масарү нар болон албаны бусад төлөөлөл байлцлаа

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
УЛС ТӨР

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө

10 сар 5, 2026
“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
УЛС ТӨР

“Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

10 сар 5, 2026
ОНТРЕ РЕСУРС : ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭХ ТАТВАРЫГ ТӨЛСӨН, БҮРТГЭЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
УЛС ТӨР

ОНТРЕ РЕСУРС : ЛИЦЕНЗ ШИЛЖҮҮЛЭХ ТАТВАРЫГ ТӨЛСӨН, БҮРТГЭЛИЙН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

10 сар 5, 2026
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ
УЛС ТӨР

ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ

10 сар 5, 2026
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
УЛС ТӨР

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ

10 сар 5, 2026
“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ
УЛС ТӨР

“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ

10 сар 5, 2026
Next Post
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа

9 сар 25, 2026
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

9 сар 7, 2026
НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

7 сар 22, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
  • 2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
  • “Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.