MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Meganews by Meganews
8 сар 10, 2026
Reading Time: 1 min read
0
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.08.10) зохион байгуулж байна.

Үндэсний хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ О.Саранчулуун гишүүн “Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй. Тэдгээрийг хэрэгжүүлэх санхүүгийн бодлого, хангалттай төсөв, үр ашигтай хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үндэсний хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төсвийн бодлого, санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Тэр дундаа хүүхдийн хөгжлийн үе шат бүрд шаардлагатай үйлчилгээ, дэмжлэгийг улсын төсөвтэй уялдуулан хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ нас ахих хэрээр өөрчлөгдөж байдаг онцлогтой тул төсвийн төлөвлөлт ч амьдралын мөчлөгт суурилсан байх шаардлагатай байдаг. Иймээс салбар хэлэлцүүлгийг хүүхдийн хөгжлийн гурван үе шат болох 0-2 нас, 3-5 нас, 6-18 нас гэсэн ангиллаар зохион байгуулж, тухайн үе бүрд шаардлагатай үйлчилгээ, санхүүжилтийн асуудлыг тусгайлан хэлэлцэж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай арга хэмжээ, төсвийг улсын төсвийн төсөлд хэрхэн тусгах талаар анхаарал хандуулсан болохоо О.Саранчулуун гишүүн хэлээд “Сангийн яамтай хамтраад зардлын ангиллыг нягталж, мэдээлэл солилцоод, бүх төсвийн захирагч нарт холбогдох танилцуулга сургалт хийсэн. Жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд улс орон даяар ирэх жилийнхээ нэгдсэн төсвийг төлөвлөж, нэгтгэдэг. Улсын төсвийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгүүд явж байгаа, үүний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тооцох ёстой гэдэг байр сууринаас энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах асуудал нь оношлогооноос эхэлнэ гэдгийг тэрбээр тэмдэглээд “Иймд төрийн цогц бодлого, үйлчилгээний тогтолцоог бий болгох нь чухал. Нэн тэргүүнд эрт оношлоод, тухайн хүүхэд ирээдүйд ямар бэрхшээлтэй болохыг тодорхойлж, ээж, аав нь, гэр бүл нь ямар бэлтгэл хангах талаар зөвлөгөө, заавар өгч, интервенц хийх хэрэгтэй байдаг. Аль болох эрт мэдэж чадвал сэргээн засах, гэр бүл нь зохих бэлтгэл хангаад, мэдлэг ойлголттой байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй тухайн хүүхэд төдийгүй тэр гэр бүлийн өдөр тутмын амьдралд тулгардаг олон бэрхшээлийг бууруулах боломжтой. Үүнийг бусад улс орны жишээнээс харж болно” хэмээсэн. Улмаар 0-2 насанд нь илрүүлж, оношилж чадвал цэцэрлэгт, сургуульд бэлтгэх буюу 3-5 насанд нь хүүхдийг нийгмийн амьдрал бэлтгэх тогтолцоо руу шилжиж, дараа нь буюу 6-18 настай хүүхдийг тэгш хамран сургахын тулд зохих төлөвлөлт, хүртээмжтэй зохион байгуулалт, технологи, үйлчилгээг бүрдүүлэх шаардлагатай болохыг дурдав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог тогтолцоо байж гэмээнэ нь тэд нийгэмшиж, нийгмийн амьдралд оролцох суурь чадвартай болж төлөвшинө гэдгийг тайлбарлаад “Үүний тулд төсвийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хэрхэн тусгах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн асуудлыг бид нэлээн ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмшүүлэх хамгийн энгийн стандартыг бий болгохын тулд, хүүхдүүддээ дэлхий дахинаа байдаг хамгийн минимум нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төсвийн төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар анхаарах хэрэгтэй байгаа юм” хэмээгээд хэлэлцүүлгийн эхний гурван салбар хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулсан. Энэ удаагийн хэлэлцүүлгийг долоон салбар хэлэлцүүлэг болгон ангилснаа тэрбээр тайлбарлаад, өөрийн санаачлан боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлал, боловсруулж буй явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Эхний салбар хэлэлцүүлэг нь “Эрт илрүүлэлт, оношилгоо, эрт үеийн оролцоо” сэдвээр өрнөсөн бөгөөд 0-2 насны хүүхдийн төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, нярайн скрининг, эрт үеийн сэргээн засах үйлчилгээ болон гэр бүлийг дэмжих тогтолцоонд шаардлагатай төсвийн асуудлыг хэлэлцлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 3-5 нас нь сургуульд бэлтгэх үеийн хөгжлийн дэмжлэг, хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, туслах технологи, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлэх чухал үе байдаг бөгөөд хэлэлцүүлгийн хоёр дахь салбар энэ хүрээнд “Сургуульд бэлтгэх ба хөгжлийг дэмжих тогтолцоо” сэдвээр өрнөж, холбогдох арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх асуудалд төвлөрч байсан.

Buy JNews
ADVERTISEMENT

Суралцах, хөгжих, нийгэмших үе буюу хөгжлийн бэрхшээлтэй 6-18 насны хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах зорилгоор гурав дахь салбар хэлэлцүүлгийг явуулсан юм. “Суралцах, хөгжих, нийгэмших” сэдэвт салбар хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бололвсролд тэгш хамруулах орчин% үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2027 онны төссвийн төлөвлөлт” илтгэл танилцуулж, энэ хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс тайлбар, мэдээлэл, тодруулга авсан юм.

Хүүхдийн хөгжлийн үе шат бүрийн хэлэлцүүлгийн дараа эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, боловсролын тасралтгүй тогтолцоо, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, саадгүй орчин, мэдээллийн хүртээмж зэрэг хүүхдээс насанд хүрэгч хүртэлх амьдралын мөчлөгийг хамарсан бодлогын асуудлаар оролцогч талууд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг  “Эрүүл мэнд ба сэргээн засах үйлчилгээний тасралтгүй тогтолцоо”, “Гэр бүлээс нийгэм рүү: Нийгмийн хамгаалал, шилжилтийн үйлчилгээ”, “Төсөв, мэдээлэл, хяналт: Хүүхэд бүрийг дагасан санхүүжилт”, “Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бэхжүүлэх төсөв” зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилж, тэгш хамран сургах боловсрол, ганцаарчилсан боловсролын төлөвлөгөө, сургуулийн орчны хүртээмж, туслах технологи, үе тэнгийн оролцоо, урлаг, спорт, мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай төсвийн бодлогын талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, холбогдох агентлагийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарын нийт 100 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн 2027 оны улсын төсвийн төлөвлөлтөд хүргүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй, хүний эрхэд суурилсан төсвийн бодлогыг төлөвшүүлэхэд ашиглах юм.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
УЛС ТӨР

“Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ

11 сар 10, 2026
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
УЛС ТӨР

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

11 сар 10, 2026
ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
УЛС ТӨР

ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

11 сар 10, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэллээ

11 сар 10, 2026
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо
УЛС ТӨР

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан боллоо

11 сар 10, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм
УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах, иргэд нь сайн сайхан амьдардаг, хүн бус гагцхүү хууль шударга ёс засагласан, хөгжин цэцэглэсэн Монгол Улсыг цогцлоох юм

11 сар 10, 2026
Next Post
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв

Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 84 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 84 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

6 сар 21, 2026
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ, ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ, ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

8 сар 25, 2026
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХЭРЭГЖИХ ТАВАН БАЙРШЛЫН ТЭЗҮ-ИЙГ БҮРЭН БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР ТӨСӨЛ: ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХЭРЭГЖИХ ТАВАН БАЙРШЛЫН ТЭЗҮ-ИЙГ БҮРЭН БОЛОВСРУУЛЖ ДУУСЛАА

7 сар 30, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • “Чингис хаан” цомын төлөөх барилдаанд Улсын гарьд М.Лхагвагэрэл түрүүллээ
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
  • ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСНИЙ 864 ЖИЛИЙН ОЙ, “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.