MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Meganews by Meganews
8 сар 25, 2026
Reading Time: 1 min read
0
COP17 бага хурлын дээд түвшний парламентын форум эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн хүрээнд өнөөдөр /2026.08.25/ эхэллээ.

Энэхүү дээд түвшний парламентын форум нь гишүүд болон нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчдыг нэг дор цуглуулж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгах, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний хариу арга хэмжээг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэх зорилготой юм.

Форумд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Батбаатар, П.Батчимэг, Б.Бейсен, Э.Болормаа, Б.Жаргалан, Г.Ганбаатар, Г.Лувсанжамц, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Л.Мөнхбаясгалан, П.Наранбаяр, С.Одонтуяа, Р.Сэддорж, Д.Цогтбаатар, А.Ундраа, Б.Уянга, Б.Хэрлэн, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Байгаль орчин, уур амьсгалын сайд Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди  болон нийт 23 орны 25 парламентын гишүүн, НҮБ бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт форумыг нээж, үг хэлсэн. /бүрэн эхээр нь эндээс/

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй, дэлхийн эмзэг экосистем, нүүдлийн мал аж ахуйг хамгаалах үйлсэд оруулж буй бидний бодит хувь нэмэр гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр бид “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” сэдвийн дор чуулж буй нь ердийн нэг уулзалт бус, цаасан дээрх тунхаглалаас татгалзаж, хууль эрх зүй, төсвийн бодит хөшүүргээр эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм гэж байлаа.

Парламентын баталсан хууль, төсөв бүр хүн, байгалиа хамгаалж, хяналт бүр нь тайлан сонсоод өнгөрөх бус бодит үр дүнг нэхдэг байхад чиглэх ёстой гэв.

Buy JNews
ADVERTISEMENT

Монгол Улсын Их Хурал уур амьсгалын зорилтыг тунхаг төдий бус хуулиар хүлээсэн үүрэг болгон баталгаажуулж, саяхан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг батлахын зэрэгцээ Ой, Ус, Хөдөө аж ахуйн хуулиудыг цогцоор нь шинэчилж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий нийтийн үйл хэрэгт зөвхөн ажиглагч бус, бодитой шийдэл гарган хэрэгжүүлэгч байхыг зорьж байгааг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэв.

Түүнчлэн парламентын хяналтыг шинэ шатанд гаргаж, байгаль орчны төсөв, бодлогын хэрэгжилтэд цахим шилжилт хийсэн “Үр дүнгийн платформ”-ыг нэвтрүүлэн, айл өрх бүрийг ногоон эрчим хүч үйлдвэрлэгч болгох сэргээгдэх эрчим хүчний реформыг эхлүүлээд байгааг С.Бямбацогт дарга хэлсэн үгэндээ тодотгоод бид уур амьсгал, ус, газар, бэлчээрийг том зургаар нь, нэгдмэл тогтолцоогоор харж, манлайллыг бодит үйлдлээр батлан харуулахыг зорьж байна хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд өнөөдрийн форумаас гарах зөвлөмж, аргачлалыг амьгүй цаас болгож үлдээлгүй, улс үндэснийхээ хууль бодлого, төсөв санхүүд тусган хэрэгжүүлэхийг уриалав.

Дараа нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) G20-ийн “Дэлхийн газрын санаачилга”-ын захирал Мурали Туммарукуди үг хэлэв.

Тэрбээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс өндөр түвшинд зохион байгуулж, энэхүү парламентын түвшний дээд хэмжээний чуулга, уулзалт өргөн хүрээнд болж буйг онцлон тэмдэглээд форумын үр дүнд парламентын шийдвэр бодит үйл хэргийг амьдралд нэвтрүүлэх боломжийг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн дэлхийн улс орнууд 2010-2022 оны хооронд 1.2 тэрбум гектар га газрыг нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан хэдий ч одоогийн байдлаар ердөө 20 хувь буюу 200 сая га газрыг нөхөн сэргээгээд байгаа тул энэхүү дээд түвшний парламентын форумыг зохион байгуулж байна гэв.

Эцэст нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах түвшинд хийж, хэрэгжүүлэх олон асуудлууд байгааг Мурали Туммарукуди онцлоод гэхдээ Монгол Улс нүдэнд харагдаж, гарт баригдахуйц үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УЛС ТӨР

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

10 сар 9, 2026
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
УЛС ТӨР

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

10 сар 9, 2026
БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
УЛС ТӨР

БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

10 сар 9, 2026
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
УЛС ТӨР

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

10 сар 9, 2026
“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо
УЛС ТӨР

“Монгол Улсын төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн боллоо

10 сар 9, 2026
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА
УЛС ТӨР

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛСНЫГ ЗАРЛАЛАА

10 сар 9, 2026
Next Post
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг

Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ИРГЭН 792 МЯНГА, ТӨРИЙН ЗАХИРАЛ 64 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

ИРГЭН 792 МЯНГА, ТӨРИЙН ЗАХИРАЛ 64 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

9 сар 17, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

8 сар 31, 2026
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

9 сар 22, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
  • БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.