Кувейтийн сан хөрөнгө оруулалт хийж, төсөл хөтөлбөрүүдэд хамтрах хүсэлтээ илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакавиг хүлээн авч уулзлаа.

Кувейтийн сан нь Монгол Улстай 30 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар амжилттай хэрэгжүүлсэн манай улсын түнш байгууллага юм.

Ерөнхий сайдтай уулзах үеэрээ манай улсад ойрын жилүүдэд хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүд болон тэдгээрийг санхүүжүүлэх, хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Кувейтийн сангийн 18 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид COP17-д оролцож байна. Тус сан Монгол Улсад 30 гаруй жилийн хугацаанд нийт 80 орчим сая ам.долларын санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал, Түлэнхийн төвийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудал, Тайширын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулсан. Дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, усжуулалт, аж үйлдвэр, харилцаа холбоо зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлж иржээ.

Buy JNews
ADVERTISEMENT

Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эрчим хүчний салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн үйл ажиллагаа хариуцсан захирал Тамер Аль-Файлакави Ерөнхий сайдад илэрхийлэв.

Related Posts

Next Post

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ