MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл МОНГОЛ УЛС - МЕГА ТӨСӨЛ

Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

Meganews by Meganews
6 сар 24, 2026
Reading Time: 1 min read
0
Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа \2025.01.17\ өнөөдөр боллоо. Гэрээнд Монголын талаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар, Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн-Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас, “Орано майнинг” компанийн гүйцэтгэх захирал Завье Сэн Мартайн Тийе, “Бадрах Энержи” компанийн ерөнхий менежер Марк Мелеард нар тус тус гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэлэхдээ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ,  түүхэн ач холбогдолтой” гэдгийг тэмдэглэв.

Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зарласан, өнөөдөр гурав дахь мега төслөө хөдөлгөж байна. Энэ төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар цоо шинэ итгэлийг өгч, гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлт авчрах эхлэл цэг болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн уран үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа. Монгол Улс байгалийн баялгаа цэвэр эрчим хүч үйлдвэрлэхэд зориулан эдийн засгийн эргэлтэд оруулж байгааг Ерөнхий сайд дурдав.

Төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уг төсөл, ногдол ашиг хүлээхгүйгээр төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас “Үндэсний баялгийн сан”-гийн Хуримтлалын сангийн иргэдийн хадгаламжийн дансанд шууд төвлөрнө гэдгийг Ерөнхий сайд онцлов.
Төсөл хэрэгжих олон улсын стандартыг Казахстан улсын сайн туршлагад үндэслэн хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлж, байгаль орчин, нөхөн сэргээлт, чанарын стандартыг нарийвчлан хангаж ажиллахыг Монголын ард түмэн, иргэний нийгмийн байгууллагууд шаардаж байгааг хөрөнгө оруулагч талд Ерөнхий сайд санууллаа.

Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хау-г Монгол Улсад нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр баригдах, нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг хүслээ.
Монгол Улс ковидоос хойш хамгийн хурдтай өсөж буй эдийн засагтай улсын хувьд дэлхийн бүхий л улс орны Засгийн газар, хөрөнгө оруулагчид, баялгийн сангуудтай эрдэс баялаг, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, тээвэр логистик, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.
Ёслолын ажиллагааны үеэр Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартан энэхүү төсөл Франц, Монгол Улсын хувьд стратегийн томоохон ач холбогдолтой гэдгийг онцлов.

Мөн Зөөвч-Овоо нь дэлхийн 10 томоохон ордын нэг бөгөөд энэхүү гэрээг хэрэгжүүлснээр Монгол Улс дэлхийн ураны зах зээлд томоохон тоглогч болно. Бид цаашид харилцаагаа бүх түвшинд гүнзгийрүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтаа бэхжүүлж, хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө, тус тусын тусгаар тогтнолын төлөө хамтран ажиллана гэлээ. Франц Улсад хүчтэй түншүүд хэрэгтэй. Франц Улс Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг. Бид энэ төслийн бүх үе шатанд та бүхэнтэй хамт байж, хамгийн сайн мэддэг, чаддаг зүйлсээ санал болгох болно. Францын туршлага, ноу-хау нь эрчим хүчний шилжилт, нүүрстөрөгчийг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байх бөгөөд энэ бүхнийг хэрэгжүүлэхэд Монголын талтай нягт хамтран ажиллана гэж ноён Лурон Сэн Мартан хэллээ.

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Б.ДАШПҮРЭВ: АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Алт цэвэршүүлэх үйлдвэр

Б.ДАШПҮРЭВ: АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

6 сар 24, 2026
ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАЖ, ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА
Uncategorized

ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАЖ, ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА

6 сар 24, 2026
“Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг  байгууллаа.
Гангийн цогцолбор

“Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг байгууллаа.

6 сар 24, 2026
Г.ДАМДИННЯМ: ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСӨЛД ШАЛГАРСАН 2 ААН-ЭЭС НЭГ ОРОЛЦОГЧТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ХИЙНЭ
Гангийн цогцолбор

Г.ДАМДИННЯМ: ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСӨЛД ШАЛГАРСАН 2 ААН-ЭЭС НЭГ ОРОЛЦОГЧТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ХИЙНЭ

6 сар 24, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ
УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

6 сар 24, 2026
ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР
Гангийн цогцолбор

ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР

6 сар 24, 2026
Next Post
Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна

Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна

10 Immunity-Boosting Foods a Nutritionist Recommends

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

6 сар 24, 2026
“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

6 сар 18, 2026
“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД”-ЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨСЛИЙГ ХУГАЦААНД НЬ ДУУСГАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

“ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД”-ЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ХИЛ ХОЛБОЛТЫН ТӨСЛИЙГ ХУГАЦААНД НЬ ДУУСГАХ ЧИГЛЭЛ ӨГӨВ

6 сар 19, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД”-ЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 32 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Б.ДАШПҮРЭВ: АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭРИЙГ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
  • ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАЖ, ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА
  • “Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг байгууллаа.

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.