MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Meganews by Meganews
11 сар 13, 2026
Reading Time: 1 min read
0
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

Хүний эрхийн дэд хорооноос “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.13/ зохион байгууллаа.

 

3.jpg

 

Хэлэлцүүлгийн эхэнд, Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/, Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/, Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/, Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн холбогдох албан тушаалтнууд “Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт”-ийн талаар танилцуулав.

Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2024, 2025 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр хүний халдашгүй байх эрхийг хангаж, тухайлбал, сэжигтнийг хойшлуулшгүйгээр болон шүүхийн зөвшөөрлөөр баривчлах үндэслэлийг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид цагдан хорих үндэслэл, нотлох баримттай танилцах боломжийг олгосон. Гэсэн хэдий ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэлэлцүүлгийн үеэр хөндлөө.

 

Buy JNews
ADVERTISEMENT

1.jpg

УЕПГ-ын мэдээллээр, энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар 1231 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Хойшлуулшгүйгээр баривчилсан хүний тоо 388, шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан хүний тоо 66 байна. Түүнчлэн дурдсан хугацаанд 450 сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хянаад 108-ыг нь батлахаас татгалзаж суллах тогтоол гаргасан бол 148 сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилсан мөрдөгчийн саналыг хянаж 20-ыг нь баривчлах санал үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзжээ. Мөн 33 яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

4.jpg

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 14099 эрүүгийн гэмт хэргийг шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн. Таслан сэргийлэх арга хэмжээний тухайд мөн хугацаанд 4539 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих гэсэн гурван төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

ХЭҮК-ийн гишүүн Б.Энхболдын мэдээлснээр, тус Комисст ирж байгаа гомдлын 27-30 хувь нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой байна. Тодруулбал, ХЭҮК-т 2026 он гарснаас хойш ирсэн 23 гомдлын 21 нь хууль бусаар цагдан хорьсон, 2 нь хууль бусаар баривчилсан гэжээ.

Өмгөөлөгчдийн зүгээс олон асуудлыг хөндсөн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт цагдан хорих үндэслэл арилаагүй гэж үзвэл хугацааг тухай бүр 30 хүртэл хоногоор сунгахаар заасан. Гэтэл үүнийг 30 хүртэл биш нэг сарыг үндсэн хугацаа мэт тогтож хэвшсэн, мөн цагдан хорих үндэслэл арилаагүй гэдэг зохицуулалт ойлгомжгүй, хүний эрх зөрчих шалтгаан болж байгааг шүүмжлэв.

 

6.jpg

Түүнчлэн мэтгэлцэх зарчим хэлбэр төдий хэрэгждэг гээд, цаашид цахим болон танхимын хэлэлцүүлгийн үед прокурорын санал, түүний үндэслэл нотлох баримтыг өмгөөлөгчид урьдчилан танилцуулж, тайлбар гаргах боломж бүрдүүлэх шаардлагатай гэж байлаа.

Иргэнийг өглөө дуудаж орой хүртэл байлгасны дараа баривчлах, Баасан гарагт баривчилгаа явуулдаг, мөрдөгч, прокурор хоригдож буй хүнтэй өмгөөлөгчгүйгээр уулздаг, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хорьдог зэрэг асуудлыг яаралтай шийдвэрлэх талаар Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбооны мэдээлэлд дурдагдсан.

Тиймээс хүний эрхийн баталгааг хангах чиглэлээр, иргэний эрх чөлөөг хязгаарласан мөчөөс хоригдсон хугацааг тооцох, хоригдсон хүнтэй өмгөөлөгчийн оролцоо, зөвшөөрөлтэй уулзах, цагдан хорих боломжгүй өвчний жагсаалтыг гаргах, эмнэлгийн тусламжийг нарийвчлан зохицуулах талаар хууль тогтоомжид тусгах нь зүйтэй гэх асуудал хөндөгдсөн.

Орон нутагт өмгөөлөгчийн хүрэлцээгүй, прокурорын зүгээс “нууц мөрдөн шалгах ажиллагааны магадлал” гэдэг халхавчаар тухайн иргэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нууцалдгийг анхаарах, дараагийн хэлэлцүүлэгт шүүгчдийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэсэн санал ч гарч байв.

Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, хэлэлцүүлгийн төгсгөлд, Хүний эрхийн дэд хорооны тогтоолоор Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулсныг дуулгаад, төрийн байгууллагууд хууль тогтоомжийн хэрэгжилт болон цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар санал ирүүлэх чиглэл өглөө.

Мөн ХЭҮК-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв
УЛС ТӨР

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв

11 сар 13, 2026
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
УЛС ТӨР

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

11 сар 13, 2026
ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ
УЛС ТӨР

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

11 сар 13, 2026
УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
УЛС ТӨР

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

11 сар 13, 2026
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа
УЛС ТӨР

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

11 сар 13, 2026
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
УЛС ТӨР

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

11 сар 12, 2026
Next Post
ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

10 сар 20, 2026
Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

9 сар 13, 2026
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болж байна

8 сар 25, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв
  • “Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
  • ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.