MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Meganews by Meganews
11 сар 13, 2026
Reading Time: 2 mins read
0
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.11.12)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойно 14.01 цагт 66.7 хувийн ирцтэй эхэлж, Улсын нөөцийн тухай болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгүүдийг явууллаа.

2026-11-12 20.56.21.jpg

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын 34 гишүүний өргөн мэдүүлсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын болон Эдийн засгийн байнгын хороонд, мөн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд хуваарилснаа танилцууллаа. Түүнчлэн иргэн Батболдын Болдбаатараас нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn системээр гаргаж, 100200 иргэн дэмжсэн хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 100 сая төгрөгнөөс дээш бол бүх насаар нь хорих тухай хуулийн төсөл санаачлах саналыг Хууль зүйн байнгын хороонд хуваарилжээ.

 

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

2026-11-12 20.57.27.jpg

Buy JNews
ADVERTISEMENT

Дэлхий дахинд тохиолдож буй гамшиг, аюулт үзэгдлийн давтамж, геополитикийн хурцадмал байдлаас шалтгаалан бий болж буй эрсдэлт нөхцөл байдлыг стратегийн болон гамшгийн нөөцийн бодлого, төлөвлөлтөд цогцоор тусгах шаардлага үүсэж байгааг тэрбээр онцолж, улсын нөөц бүрдүүлэх, хадгалах, сэлгэх, хуваарилах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, хэрэгцээний тооцоонд үндэслэн төлөвлөж, нэгдсэн цахим бүртгэл, хяналттай, шуурхай зохицуулалт бүхий тогтолцоонд шилжүүлэх харилцааг хуулийн төсөлд тусгасан гэсэн юм. Тухайлбал, орон нутгийн нөөцийн эрх зүйн тодорхойлолтыг шинэчилж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын чиг үүрэг, оролцоо, хяналтын механизмыг нарийвчлан баталгаажуулах, төрийн захиргааны төв байгууллагуудын харилцан уялдаатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгож, төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх, стратегийн, гамшгийн болон нөөцийн мэдээллийг цахим санд төвлөрүүлж удирдах зэрэг нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. Мөн агуулахын дэд бүтцийг улсын төсвөөс гадна төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилж хөгжүүлэх, сул зайг түрээсэлж, орлого олох боломж бүрдүүлэх, нөөцийн хадгалалтын чанар, стандартыг алдагдуулахгүйгээр технологийн горимын дагуу сэлгэх, шинэчлэх, гамшгийн үеийн шуурхай ажиллагааг хангах онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх, боломжийг өргөжүүлэх, холбогдох хууль тогтоомжтой уялдуулан нийцүүлж, хэл зүй, найруулгын зөрчлийг арилгах өөрчлөлтүүдийг оруулж буй ажээ.

2026-11-12 20.57.10.jpg

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хийсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед нөөц бүрдүүлэх, захиран зарцууларх талаарх орон нутгийн эрх хэмжээ, санхүүжилтийг улсын төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх боломж, олон улсын өнөөгийн нөхцөл байдал, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд гаргах шийдвэр нь холбогдох хууль тогтоомжтой нийцэх эсэх талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Хосбаяр, Д.Бум-Очир, Дам.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авчээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтүвшин, Л.Мөнхбаясгалан, Э.Болормаа, Ж.Энхбаяр нар хуулийн төслийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдуулах, үр дүнгийн хэмжих нэгжийг тодорхой болгох, орон нутгийн удирдлагын эрх, хэмжээг өөрчилсөн болон улсын төсөвт үүсэх нэмэлт ачаалал, уур амьсгалын өөрчлөлтийн үед орон нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, усны нөөц, түүний ашиглалттай холбоотой сонсгол зохион байгуулах зэрэг асуудлаар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувь дэмжжээ.

2026-11-12 20.56.43.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, О.Саранчулуун, Э.Болормаа, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Л.Мөнхнасан, С.Эрдэнэбат, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар асуулт асууж, Шадар сайд Н.Номтойбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авлаа.

Улсын Их Хурлын гишүүд улсын нөөцийн менежмент, ил тод байдал, зориулалт, хувийн хэвшлийн оролцоо, бараа, материалын хадгалах хугацаа, тайлагнал, нийлүүлэлтийн урьдчилсан гэрээ, зарцуулалтыг бүртгэх, гамшгийн түвшинг тодорхойлох журмыг шинэчлэх, орон нутгийн нөөц бүрдүүлэх хүчин чадал, нутгийн удирдлагын шуурхай байдал, нөөцийг захиран зарцуулах эрх, үүрэг, нөөцийн өнөөгийн байдал, эрчим хүчний эрсдэлийн нөөц, худалдан авалтыг төрийн нууцад оруулж шууд гэрээлэх, шаардлагатай, нэн шаардлагатай гэх ангиллуудын ялгаа, гамшгийн үеийн анхааруулга, урьдчилан сэргийлэх мэдээллийн хүртээмжтэй байдал, уур амьсгалын өөрчлөлт, аюулт үзэгдлийн давтамж, байгалийн шинжлэх ухааны судалгааны дүгнэлтийг нөөц бүрдүүлэхэд тооцож буй эсэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрх мэдэл, хуулийн төслийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцүүлэх, зөрчилд оногдуулах хариуцлагыг тодорхой болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлыг олон талаас асууж, тодорхой, дэлгэрэнгүй хариулт, тайлбар авав. Мөн нөөцийн мэдээллийн нууцлал, хууль батлагдсанаар улсын төсөвт үзүүлэх нөлөө, орон нутгийн болон төрийн байгууллагуудын гамшгийн үеийн үйл ажиллагааны уялдаа, нэгдсэн урирдлагын тогтолцоо, нөөцийн бараа, бүтээгдэхүүн татан авах логистик, шийдвэр гаргах, тусламж хүргэх хугацаа, нефть бүтээгдэхүүний нөөцийн сав, агуулахыг бүсүүдэд тулгуурлан барих, бүтээн байгуулалтын зардлыг хувийн хэвшлийн оролцоотой шийдвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгийн үеийн үүрэг, оролцоо, сум дундын нөөц, түүнийг хүргэх туулах чадвар, хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх, холбоо мэдээлэл, техник технологийн чадавх, улсын нөөцийг бүрдүүлж буй болон нөхөн сэлбэлт, хадгалалт, хамгаалалтын нийт зардал, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж зэрэг голлох асуудлуудыг хөндөж байв.

2026-11-12 20.56.47.jpg

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжин Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, Б.Бейсен, Г.Очирбат нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар явуулах санал хураалтыг чуулганы маргаашийн буюу 2026 оны 11 дүгээр сарын 13-ны нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлууллаа.

 

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад нийтийн өргөдлийн цахим систем нэвтрүүлэхийг Улсын Их Хурлын гишүүд дэмжиж байна

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарын 19 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт боловсруулсан хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

2026-11-12 20.57.14.jpg

Хууль санаачлагчийн илтгэлдээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал орон нутгийн өөрөө удирдах байгууллагад иргэд цахимаар өргөдөл, санал гаргаж шийдвэрлүүлэх шийдэл шаардлагатай байгааг танилцуулж, энэ талаарх зохицуулалтыг хуульд нэмж тусгахаар төсөл санаачилсан гэсэн юм. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын тухай хууль дахь цахим өргөдлийн зохицуулалтыг жишиг болгон баримталснаа тэрбээр хэлж, орон нутгийн нийтийн өргөдлийг нийслэл, дүүрэг, хороонд сонгуулийн насны хүн амын 3.0 хувь, аймаг, сум, багт 5.0 хувиас дээш тооны иргэд гарын үсэг зурсан тохиолдолд Иргэдийн Төлөөлөгчдийн болон Иргэдийн Нийтийн Хурал хэлэлцэхээр тусгасан гэлээ.

2026-11-12 20.57.17.jpg

Хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу танилцуулав. Байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ц.Туваан нар нийтийн өргөдлийг орон нутгийн хурлуудаар хэлэлцэх иргэдийн дэмжлэгийн босгыг хувьчлан заах нь оновчтой эсэх, сэдэв, агуулгыг хэрхэн эрэмбэлэх, хязгаарлалт тавигдах эсэх, тодорхой сонирхлын бүлгийн нөлөөллийг яаж зохицуулах, иргэдийн дэмжсэн саналыг орон нутгийн хурал хэлэлцэж шийдвэрлэхгүй бол хэрхэх зэрэг асуулт асууж, хариулт авсан байна.

Засаг захиргааны анхан шатны нэгжийг бэхжүүлэх, ашигт малтмал олборлохтой холбоотой хуулийн зохицуулалтад анхаарах, нутгийн хөгжлийн шийдлийг тодорхойлох механизм бий болгох, босгыг уян хатан зохицуулах талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, О.Алтангэрэл, А.Ганбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлжээ. Хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.

2026-11-12 20.57.01.jpg

Хуулийн төсөл, түүний үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, О.Саранчулуун, С.Эрдэнэболд, П.Наранбаяр, Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд орон нутгийн нийтийн өргөдлийг дэмжих иргэдийн хувь, уг босгыг бууруулах боломж, тоон гарын үсгийн баталгаажуулалт, иргэдийн дэмжлэг авах хугацаа, оролцоо хүртээмжийг хангах техник, технологийн боломж, өргөдлийн шийдвэрлэлт, дэмжлэг аваагүй өргөдлийг хэрхэх, тухайн асуудлаар дахин өргөдөл гаргах боломжтой, эсэх, үлгэрчилсэн журмыг Засгийн газар ямар хугацаанд батлах, түүнчлэн иргэдийн дуу хоолойг бодитой сонсож, шийдвэрлэдэг байх, төр болон иргэд хоорондын эргэх холбоог баталгаажуулах зэрэг зохицуулалтыг түлхүү хөндөж, ардчилал, хүний эрх, төр, захиргааны чиг үүрэгтэй холбоотой суурь асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Э.Болормаа, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж үг хэлэв.

2026-11-12 20.56.37.jpg

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон нутгийн иргэд, нутгийн удирдлагыг өөр хооронд нь ойртуулж, иргэддээ ээлтэй шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий хуулийн төсөл санаачлан боловсруулсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал нарт талархал илэрхийлээд, “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилт, үр дүнг дээшлүүлэхэд анхаарч ажиллахыг уриалав. Ингээд Байнгын хорооны саналаар маргаашийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо.

 

Газар тариалангийн даатгалын тогтолцоог индекст суурилах хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний санаачилсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав.

2026-11-12 20.57.20.jpg

Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тавилаа. Тэрбээр газар тариалан бол хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн орлого, ажлын байртай шууд холбоотой стратегийн салбар боловч ган, хэт халалт, хур тунадасны дутагдал, хөрсний чийгийн хомсдол зэргээс шалтгаалан эрсдэл нэмэгдсээр байгааг дурдаж, цаг уурын эрсдэлээс тариаланчдыг хамгаалах эрх зүйн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд хуулийн төсөл чиглэж буйг онцлов. Индексжүүлсэн даатгалын тогтолцоо нь хур тунадас, температур, хөрсний чийг, сумын дундаж ургацын хэмжээ зэрэг албан ёсны үзүүлэлтэд тулгуурлан нөхөн төлбөр олгоход орших бөгөөд сайн дурын үндсэн дээр хэрэгжих юм. Ингэснээр нөхөн төлбөр олголт илүү шуурхай, ил тод, зардал багатай болох боломжтойг тэрбээр тайлбарлалаа.

Хуулийн төсөлд эрсдэлийг тариаланч, даатгагч, хамтын эрсдэлийн сан, давхар даатгал болон төрийн оролцоотойгоор шатлалтай хуваарилах зохицуулалт тусгасан байна. Мөн шинэ сан, байгууллага байгуулахгүйгээр одоо ажиллаж байгаа Малын индексжүүлсэн даатгалын тогтолцооны дэд бүтэц, давхар даатгалын механизмыг ашиглахаар заажээ. Төрөөс шаардлагатай тохиолдолд даатгалын хураамжийн тодорхой хувийг дэмжих боломжтой боловч төсөвт тогтмол нэмэлт ачаалал үүсгэхгүй гэж хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

2026-11-12 20.57.24.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн танилцуулав. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг ургац алдсан тариаланчид нөхөн төлбөрөө бүрэн авч чадах эсэх, цаг уурын индексийг тогтоох дэд бүтэц бий эсэх, төрийн оролцоо болон улсын төсөвт үзүүлэх нөлөө, хуулийн зохицуулалтад жижиг аж ахуйн нэгж, байгууллага хэр хамрагдах, зарим аймаг, сумдад явуулах туршилт зэргийн талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат газар тариалангийн нийт талбайн хэдэн хувийг хэдэн аж ахуйн нэгж эзэмшдэг, тухайн орон нутгийн иргэд газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж ашиглах боломжтой эсэх, мал бүхий иргэд, тариаланчдын хоорондын харилцааг зохицуулах эсэх болон гадаадын давхар даатгалын байгууллагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат газар тариалангийн даатгалын асуудлыг бие даасан хуулиар зохицуулах шаардлага, мөн улсын төсөвт үзүүлэх нөлөөллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хуулийн төсөлтэй холбогдуулан хийсэн судалгаа, мэдээлэл, даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын санхүүгийн нөөц хүрэлцэх эсэх, даатгалд ашиглах, өгөгдөл мэдээллийн үнэн зөв байдлыг хэрхэн баталгаажуулах зэрэг асуулт асууж хариулт авсан байна.

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай үг хэлж, төсвийн ачааллыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон хуулийг хэрэгжүүлэх механизм, тооцооллыг нарийвчлан тодорхойлж ажлын хэсгийн хүрээнд сайжруулах шаардлагатай гэсэн санал илэрхийлжээ. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

2026-11-12 20.56.30.jpg

Хууль санаачлагчийн илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, Ч.Лодойсамбуу, Д.Энхтүвшин, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, М.Мандхай нар асуулт асууж, үг хэллээ. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэлийн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарах хамаарал, цаг уурын эрсдэл, даатгалыг индексжүүлэх чиг хандлагын давуу болон сул тал, индекс тогтоох технологийн боломж, хуулийг хэрэгжүүлэх дэд бүтэц, сангийн болон холбогдох хууль, тогтоомжийн уялдаа, нийцэл, улсын төсөвт ирэх ачаалал, даатгалын компаниудын чадамж, бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл, хураамж, даатгалын хамрагдалт, ялангуяа жижиг аж ахуйн нэгжүүдийг даатгалд хамруулах, нөхөн төлбөрөө авч чадахгүй байх болзол нөхцөл, мөн төсөлд тусгагдсан туршилтын хугацааны шийдэл, үнэлгээ, давхар даатгалын тогтолцооны үр дүн, Засгийн газрын дэмжлэг зэрэг асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндөж, хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг тодруулж асуун, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд алдагдлаас хамгаалах сангийн орлогын эх үүсвэр, цаг уурын станцуудын хүчин чадал, даатгагч болон даатгуулагч санал нийлэхгүй байх тохиолдлуудыг шийдвэрлэх механизм зэрэг зохицуулалтыг нарийвчлан тодотгож байв. Санал хураалтыг маргааш явуулахаар боллоо.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв
УЛС ТӨР

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв

11 сар 13, 2026
“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
УЛС ТӨР

“Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ

11 сар 13, 2026
ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ
УЛС ТӨР

ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

11 сар 13, 2026
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
УЛС ТӨР

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв

11 сар 13, 2026
УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа
УЛС ТӨР

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

11 сар 13, 2026
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
УЛС ТӨР

“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна

11 сар 12, 2026
Next Post
УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

УИХ-ын дарга C.Бямбацогт: Ард түмнийхээ амьжиргаа орлогыг хамгаалсан, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн төсвийг баталлаа

Хүннү хот болон Чингис хаан ОУНОБ-ыг үерийн эрсдэлээс хамгаалах дөрвөн томоохон суваг байгуулж байна

Хүннү хот болон Чингис хаан ОУНОБ-ыг үерийн эрсдэлээс хамгаалах дөрвөн томоохон суваг байгуулж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

10 сар 14, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

6 сар 25, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ГОВИЙН УСНЫ АСУУДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИНА

11 сар 12, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, сурагчдын өдрийн хоолны үйлчилгээний талаарх асуулгын хариуг хэлэлцэв
  • “Сугалаагүй цэцэрлэг” бодлогын дүнд хүүхдийн хамран сургалт 96 хувьд хүрчээ
  • ТӨРИЙН АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН УДИРДЛАГЫН ЦАХИМ СИСТЕМД 444 БАЙГУУЛЛАГЫН 23,482 АЛБАН ХААГЧ БҮРТГЭГДЖЭЭ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.