MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Meganews by Meganews
11 сар 6, 2026
Reading Time: 2 mins read
0
“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын чуулганы Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

2026-11-06 16.29.47.jpg2026-11-06 16.29.59.jpg

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт УИХ төсвийн тухай хууль тогтоомжийг хэлэлцэж байгаатай холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг тоймлон танилцуулсан юм. Тэрбээр, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, иргэн н.Цэрэнсодном И-Монголиа цахим ситем дэх “УИХ таныг сонсож байна” цэсээр дамжуулан парламентад хандахдаа, тендерт шалгарсан аж ахуй нэгж, байгууллага хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол “хар жагсаалт”-д оруулж, дахин ажил олгохгүй байх арга хэмжээ авахыг шаардсан байна. Энэ нь ч зөв юм, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрэгдэх ёсгүй гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулах төслүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүйгээс олон мянган хүүхэд сурах сургууль, явах цэцэрлэггүй үлдэж, иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг, хор уршигтай тул Засгийн газрын холбогдох яамд, сайд нар анхааралдаа авч, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэйг санууллаа. Төсөвт хөрөнгөөр гүйцэтгэх ажлаа хийдэггүй, төсөвт өртгөө нэмэхийг шаардаж, гацаадаг аж ахуйн нэгжүүдийн “толгойг илээд” байх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын дарга онцлов. Балгас болтлоо хүлээгдсэн буюу 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглалтад ороогүй 21, таваас есөн жил өнгөрсөн ч барьж гүйцээгээгүй 140 барилга байгууламж байгааг, эдгээр нь төсвийн санхүүжилтээ нэмэгдүүлж чирэгдэл үүсгэдгийг анхааруулж, цаад учир шалтгааныг нь тогтоох үүрэг өгөв. Мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, яаравчлахыг Ажлын хэсэгт болон ахлагч УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа нарт санууллаа.

2026-11-06 16.29.54.jpg

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Б.Бейсен, П.Сайнзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн асуултад Сангийн сайд З.Мэндсайхан хариулахдаа, томоохон мега төслүүдийг голчлон гадаадын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар мэдээлэл өгөв.

2026-11-06 16.30.34.jpg2026-11-06 16.28.21.jpg

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг ийнхүү явуулж, зарчмын зөрүүтэй 6 саналыг дэмжих эсэх санал хураалтыг түр хойшлууллаа.

Buy JNews
ADVERTISEMENT

2026-11-06 16.28.05.jpg

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар, Засгийн газар 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

2026-11-06 16.28.43.jpg

Төслийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Батболд илтгэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх заалтад заасны дагуу хуралдаан даргалагчаас төслийг гүйцээн боловсруулах чиглэл өгч, улмаар УИХ-ын даргын 2026 оны 396 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хоорондын уялдааг хангаж, зарчмын зөрүүтэй санал боловсруулсныг тус Байнгын хороо хэлэлцсэн. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Төслийг хууль санаачлагчид нь буцаах” саналыг дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

2026-11-06 16.28.33.jpg2026-11-06 16.29.22.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, төсвийн хөрөнгийн захиран зарцуулалтын талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэлийг тасалдуулахгүй, өр үүсгэхгүй байх асуудлыг хөндлөө.

2026-11-06 18.05.28.jpg

Сангийн яамны төлөөлөл гишүүдийн асуултад нэг бүрчлэн хариулахдаа, улсын томоохон эмнэлгүүдэд санхүүжилттэй холбоотой асуудал үүсэж байгааг онцолсон юм. Түүнчлэн ирэх онд улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг саадгүй явуулахын тулд зарим эмнэлгүүдэд үүссэн асуудлыг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах шаардлагатай байна гэв.

2026-11-06 16.29.32.jpg

Дулаан хангамж авахын тулд жил тутам зөвхөн цахим гарын үсэгт 44 мянган төгрөгийг хувийн хэвшлийн нэр бүхий гурван байгууллагын аль нэгэнд төлдөг журам үйлчилж буй нь иргэдэд дарамт учруулж байгааг анхааралдаа авч, нэн даруй таслан зогсоохыг Эрчим хүчний сайдад, уг асуудлыг ирэх 7 хоногт хянан шалгаж, шийдвэрлэхийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Эдийн засгийн байнгын хороонд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтоос санууллаа.

2026-11-06 16.29.22.jpg

Ингээд “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн танилцуулж, санал хураалт явуулав. Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

2026-11-06 16.30.05.jpg2026-11-06 16.30.29.jpg

Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой талаар гишүүдээс үг хэлснийг хуралдаан даргалагч дэмжиж, УИХ-ын ажлын хэсгүүд энэ чиглэлд анхаарал тавих хэрэгтэйг онцоллоо. Чуулганы нэгдсэн хуралдаан баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонссоноор өндөрлөв.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
УЛС ТӨР

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 сар 6, 2026
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
УЛС ТӨР

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

11 сар 6, 2026
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
УЛС ТӨР

Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ

11 сар 6, 2026
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УЛС ТӨР

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

11 сар 6, 2026
“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
УЛС ТӨР

“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

11 сар 6, 2026
УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА: ОНЦЛОХ 10 ЗОХИЦУУЛАЛТ
УЛС ТӨР

УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА: ОНЦЛОХ 10 ЗОХИЦУУЛАЛТ

11 сар 6, 2026

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

10 сар 24, 2026
АМНАТ-аас орон нутагт хуваарилах хувийг хоёр дахин нэмэгдүүлэх хуулийн өөрчлөлтийг баталлаа

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулж, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

10 сар 30, 2026
“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр шатахуун, тээврийн зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 сар 15, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
  • Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
  • “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.