MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Байнгын хороод хамтарсан хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Meganews by Meganews
10 сар 2, 2026
Reading Time: 1 min read
0
Байнгын хороод хамтарсан хуралдаанаараа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.10.02/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 57.1 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

2026-10-02 15.48.09.jpg

Хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Ч.Анар, М.Энхцэцэг, П.Батчимэг, Д.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Б.Түвшин, Т.Аубакир, Б.Мөнхсоёл, Б.Уянга, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Б.Заяабал, Н.Наранбаатар, Ж.Баясгалан, Р.Батболд, Ш.Бямбасүрэн, Ж.Батжаргал, Ч.Лодойсамбуу, Н.Батсүмбэрэл, М.Мандхай, П.Мөнхтулга, О.Батнайрамдал, Г.Лувсанжамц, Б.Чойжилсүрэн, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат нар хүрэлцэн ирж, оролцсон.

2026-10-02 15.53.19.jpg

Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг хуралдаан даргалагч, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууллаа. Засгийн газраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хууль санаачлагчийн зүгээс төслүүдийг нэгтгэн хэлэлцэхийг зөвшөөрсөн тул Ажлын хэсэг хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг Н.Наранбаатар дарга илтгэв.

2026-10-02 15.48.03.jpg

УИХ-ын Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тус Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа. Зарлагын дүгнэлтийг төсөлд тусгахдаа тухайн ондоо шийдвэрлэх асуудлыг тоогоор илэрхийлэх нь хүндрэлд хүргэж болзошгүй тул зарчмаа тодорхой болгох шийдэл чухал. Төсвийн хүрээний мэдэгдэлд зарлагын өсөлтийг тооцохдоо дүрмээ баримтлах, алдагдлын хэмжээг Дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас дээш болгох санал орж ирсэн нь ухралт болох вий хэмээн санаа зовниж байгаа гэсэн хариултыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар өгсөн юм.

Buy JNews
ADVERTISEMENT

2026-10-02 15.48.50.jpg

Ийнхүү хэлэлцээд, Ажлын хэсгээс гаргасан санал бүрээр санал хурааж шийдвэрлэлээ. Саналуудаас ихэнхийг нь дэмжсэнгүй. Тухайлбал хэлэлцүүлгийн эхэнд дурдагдсан алдагдлын хэмжээг ДНБ-ий 3 хувьд хүргэх тухай саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өөрийн саналыг танилцуулсан ч дэмжлэг авсангүй. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дахь хэсгийн заалтыг өөрчлөхгүй байхыг санал болгож, энэ нь төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулах сөрөг үр дагавартай гэв. Уг заалтад өөрчлөлт оруулан “түүний нэмэлт, өөрчлөлтийг”, “Төсвийн тодотголын” гэснийг хассанаар төсөвт тавигддаг “хүрээг баталснаас багадаа 3 сарын дараа төсөв батлагддаг” жишиг төсвийн тодотгол дээр мөрдөгдөхгүй нөхцөл үүснэ. Улмаар өмнөx жилүүдийн жишгээр хүрээ нь төсвөө даган өөрчлөгдөх, төсвийн төлөвлөлтийг сайтар хийх замаар шаардлагагүй тодотголыг бууруулаx чиглэлд хийгдэж буй алхмаасаа ухрахад хүргэнэ гэсэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг сануулсан.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

2026-10-02 15.48.55.jpg

Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, үг хэлсэн. Манай улс дунд хугацааны төсөвлөлт рүү шилжинэ гэвэл 7.5 дахь заалтыг хэвээр үлдээх чухал хэмээн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хариуллаа.

2026-10-02 15.52.55.jpg

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хариултыг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын гаргасан саналыг яагаад дэмжсэнгүйг лавлахын зэрэгцээ төсөвтэй холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцүүлэхэд эдийн засагч мэргэжилтэй гишүүд гярхай хандаж, идэвхтэй оролцохыг уриаллаа.

2026-10-02 15.52.17.jpg

Хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулахаар шийдвэрлэснээр Байнгын хороодын хамтарсан хуралдаан өндөрлөв

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ
УЛС ТӨР

Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ

10 сар 2, 2026
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ
УЛС ТӨР

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ

10 сар 2, 2026
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ
УЛС ТӨР

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

10 сар 2, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв

10 сар 2, 2026
Хүний эрхийн дэд хороо “Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
УЛС ТӨР

Хүний эрхийн дэд хороо “Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа

10 сар 2, 2026
БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
УЛС ТӨР

БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

10 сар 2, 2026
Next Post
ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

ИРГЭДЭЭ БУХИМДУУЛАХГҮЙ, ХҮНД СУРТАЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ ШАТАХУУН ТҮГЭЭХИЙГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД АНХААРУУЛАВ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ, ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ, ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

8 сар 25, 2026
“Улаанбаатар Трам” төсөл нь авто замын түгжрэлд орохгүй, тусгай системээр зохицуулагддаг тээврийн хэрэгсэл юм

“Улаанбаатар Трам” төсөл нь авто замын түгжрэлд орохгүй, тусгай системээр зохицуулагддаг тээврийн хэрэгсэл юм

9 сар 9, 2026
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ

9 сар 30, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ
  • Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.