MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа

Meganews by Meganews
9 сар 18, 2026
Reading Time: 1 min read
0
Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.17)-ийн үдээс хойно 14.00 цагт хуралдахаар товлогдсон боловч 126 гишүүнээс 52 гишүүний буюу 41.3 хувийн ирц бүрдэж, 50 хувьд хүрээгүй учир хойшиллоо.

Чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахдаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Улсын Их Хурлын гишүүдийн нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэсэн тангаргийн үгийг сануулж, улс орны өмнө тулгамдсан бодлогын, шийдлийн олон асуудал тулгамдаж байгааг онцгойлон анхааруулсан юм. Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, өмнөө тавих, улс төржих зүйл байх ёсгүй гэдгийг тэрбээр тэмдэглэж, аль нэг бүлэглэл, аль нэг нам гэж туйлшрахгүй, улс төржихгүй байхыг Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөв.

Тэрбээр өнөөдрийн чуулганы ирцийн байдлыг нэгд нэгэнгүй танилцууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 68 гишүүнээс 44 гишүүн бүртгүүлсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Дэлгэрсайхан, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, Х.Жангабыл, Д.Батлут, Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын найман гишүүн томилолттой байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат гэсэн гишүүд чуулганы хуралдаанд ирээгүй байна.

АН-ын 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохоос Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат ирсэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Х.Баттулга, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Ж.Баясгалан, Ц.Баатархүү нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн, Л.Гантөмөр нар ердийн чөлөөтэй, Г.Хосбаяр, Ц.Мөнхбат, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар томилолттой, бусад 27 гишүүн буюу О.Алтангэрэл, С.Ганбаатар, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Дав.Цогтбаатар, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Х.Болормаа, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Д.Энхтуяа нар чуулганы нэгдсэн хуралдаан тасалжээ.

“Хүн” намын найман гишүүнээс Б.Мөнхсоёл чөлөөтэй, Т.Доржханд томилолттой, бусад зургаан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн бол ИЗНН-ын дөрвөн гишүүнээс Р.Батбол, С.Замира нар ирсэн, М.Нарантуяа-Нара чөлөөтэй, Б.Батбаатар тасалсан байна. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар мөн чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ.

Өнөөдрийн нэгдсэн хуралдааны ирц ийнхүү хүрээгүй тул Улсын Их Хурлын даргын зөвлөл цахимаар хуралдаж, энэ хуралдааныг ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу энэ сарын 21-нд, маргаашийн нэгдсэн хуралдааныг Мягмар гарагт тус тус хуралдуулахаар хойшлуулж буйг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт зарлалаа. Тэрбээр, өвөлжилтийн бэлтгэл, намрын ургац хураалт, эрчим хүчний бэлэн байдлыг хангах, шатахууны хомсдол, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт гээд ард иргэдийн амьдрал тулгамдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьсныг үргэлжлүүлж хэлэлцэх, мөн шударга ёсны болон ард иргэдийн хүсэн хүлээсэн асуудал болох Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томилсон Ерөнхий сайдын шийдвэртэй танилцах ёстой байсан боловч харамсалтай нь хуралдааны ирц бүрдсэнгүй гээд ирэх долоо хоногийн хуралдаандаа идэвхтэй оролцохыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалав.

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
УЛС ТӨР

Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна

11 сар 2, 2026
АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ
УЛС ТӨР

АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ

11 сар 2, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА
УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БОЛОН ДУЛААНЫ III, IV ЦАХИЛГААН СТАНЦАД АЖИЛЛАЛАА

11 сар 2, 2026
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УЛС ТӨР

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

11 сар 2, 2026
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө
УЛС ТӨР

Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө

10 сар 30, 2026
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
УЛС ТӨР

Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

10 сар 30, 2026
Next Post
Чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдээгүй тул хойшлууллаа

76-ААС 126 УИХ-ЫН ГИШҮҮНТЭЙ БОЛООД ЮУ ӨӨРЧЛӨГДӨВ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

9 сар 9, 2026
Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

Улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна

8 сар 14, 2026
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ

9 сар 7, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Сүлжээтэй газрын “Үхдэлүүд”

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Жуан Муниер: Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсолт хийх зэрэг туршилтууд үргэлжилнэ
  • Цэргийн төв эмнэлгийн түүхт 105 жилийн ой тохиож байна
  • Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажил 35 хувьд хүрлээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.