MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа

Meganews by Meganews
9 сар 9, 2026
Reading Time: 1 min read
0
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2026.09.07) үдээс хойш 14.00 цагт 68.3 хувийн ирцтэй эхэллээ. Энэ өдөр хуралдаандаа эртлэн ирсэн таван гишүүний нэрийг хуралдаан даргалагч уншиж танилцуулав. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Цэнгүүн, Г.Очирбат, С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин нар хамгийн түрүүнд ирцээ бүртгүүлжээ.

Парламентад өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг холбогдох Байнгын хороодод хуваарилсныг УИХ-ын дарга С.Бямбацогт нэгбүрчлэн танилцууллаа. Тэрбээр, нийтийн өргөдлийн систем https://petition.parliament.mn/ цахим талбарт иргэн Энхтөрийн Батбаяраас “Орон нутгийн замын хураамж 10,000 төгрөг болсныг цуцлах” тухай, иргэн Бямбацогтын Болорчулуунаас “НӨАТ буцаалт 2 хувь биш, 8 хувь болгох” тухай өргөдлийг тус тус санаачилж, дэмжигчдийн тоо хүрсэн тул Ажлын хэсэг байгуулахаар, иргэн Давхардаваагийн Гансаруулаас санаачилсан “Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийцгээе” өргөдөл 100,237 иргэний дэмжлэг авсан тул хуулийн төсөл санаачлах талаар санал гаргуулахаар холбогдох Байнгын хороодод хуваарилсан хэмээв. Эдгээр асуудлаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахыг чиглэл болголоо.

Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газраас 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа.

Тэрбээр илтгэлдээ, өнөөдөр үнийн өсөлт монгол өрх айл, монгол хүний цалин орлого, халаас хэтэвчийг тэмтрэн нимгэлж байна. Үнийн өсөлтийн шуурганд айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ өртөн хохирч байна. Тэтгэврээс өөр орлогогүй ахмад настнууд, цалингаараа амьдардаг эмч, багш, төрийн үйлчилгээнийхэн илүү ихээр өртөн хохирч байна. Эрчим хүчний үнэ, тарифын өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй байх, цахилгаан станц, шугам сүлжээгээ засаж шинэчлэх хэрэгцээ шаардлага тулгамдаж байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, цаг төр үймэрч, эрчим хүч, энергийн хомсдол, олон улсын худалдаа, тээвэр, нөөц хангамж доголдож байгаа ч Монгол төр, Монгол Улсын Засгийн газар монгол хүнээ хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой. Дэлхийн байдлыг Улаанбаатарт шийдэхгүй ч Та бидэнд шалтаг тоочин суух эрх байхгүй гэсэн юм.

Энэ удаагийн төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлт бол орон нутгийн төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийн тодорхой хэсгээ хүнээ бодож, хүндээ зориулах үндсэн ганц зорилготой. Ахмадын тэтгэвэр, эмч, багш, байгаль орчин зэрэг төрийн үйлчилгээний албаны цалин, гэрэл дулаан, мах, гурил, хүнсний нөөц хангамж зэрэг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулах шийдвэр байх болно. Орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Иймд ашиглаагүй энэ эх үүсвэрээ хүнээ бодсон, хүндээ хүрэх зайлшгүй хэрэгцээт зардал болгохоор хуулийн төслийг боловсрууллаа. Орон нутагт нэгэнт эхэлсэн болон зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, иргэдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг хэвийн явуулах нөхцлийг хангахаар тооцсон. 2026 онд орон нутгийн төсвийн өмнөх оны ашиглаагүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг нээж, үүнтэй уялдуулан төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа. Засгийн газар төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг огтхон ч орхигдуулаагүй. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсвийн хүрээний мэдэгдлийн есөн үзүүлэлтэд 2024 оноос өмнө хэрэгжиж байсан “Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ” болон “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ” гэсэн хоёр үзүүлэлтийг нэмж тусгалаа. Үүнтэй уялдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан тусгай шаардлагуудыг өөрчлөн найруулж, уул уурхайн орлогыг дагасан төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой зохицуулалт тусгасан гэж Ерөнхий сайд онцоллоо.

Уг төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн дүгнэлт, зөвлөмжийг тус зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. (Дүгнэлтийг эндээс)

Зөвлөлөөс дүгнэхдээ, уул уурхай, экспортын тэлэлт, гадаад валютын нөөцийн өсөлт зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд байгаа ч дотоод инфляцын өндөр түвшин, хөдөө аж ахуйн салбарын уналт, иргэдийн худалдан авах чадвар, эцсийн хэрэглээний саатал зэрэг нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд эрсдэлтэй. Өсөлт тогтвортой бус байхад Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх, төсвийн зарлагыг тэлэх нь эрсдэлтэйг анхаарах, үндэслэл, тооцоо судалгааг сайжруулах шаардлагатай. Төсвийн тогтолцоог сулруулах өөрчлөлт хийх хандлага үргэлжилж, голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл зах зээлийн орчин, нөхцөлтэй нийцтэй бус гэж дүгнэснийг илтгэв. Орлогыг бодитой тооцох шаардлагад нийцүүлэн тэнцвэржүүлсэн үнэ тооцох аргачлалыг өөрчлөх шаардлагатай. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд дутуу, буруу томьёололтой хэвээр байна. 2010-2026 онд Төсвийн тухай хуульд 71 удаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 22 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь эдгээр хуулийн уялдаа, нэгдмэл байдал, зохицуулах чадварт сөргөөр нөлөөлж, төсвөө хүрээ нь дагадаг, тодотгол хийж, төсвийн орлого, зарлага буурсан үед ч хүрээ нь хөндөгддөг нөхцөлд хүрсэн гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс дүгнэснийг танилцуулав.

Buy JNews
ADVERTISEMENT

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, С.Цэнгүүн, Г.Очирбат, Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, М.Нарантуяа-Нара, Б.Мөнхсоёл, О.Номинчимэг, О.Батнайрамдал, Г.Хосбаяр, Д.Үүрийнтуяа, Ц.Туваан, М.Мандхай, Ц.Мөнхтуяа, О.Алтангэрэл, П.Наранбаяр, Д.Цогтбаатар, Ц.Баатархүү, Х.Булгантуяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Б.Жаргалан, П.Сайнзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Ерөнхий сайд Н.Учрал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, Сангийн сайд З.Мэндсайхан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр болон Сангийн яам, Монголбанкны төлөөлөл хариуллаа. Хуулийн төслийг дэмжих эсэх асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Д.Энхтуяа, Ц.Туваан, П.Сайнзориг нар үг хэлэв.

Ээлжит бус чуулганы Даваа гарагийн нэгдсэн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн, сунаж хуралдах шаардлагатай болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэнээр хуралдаан үргэлжиллээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулна

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УЛС ТӨР

“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

11 сар 6, 2026
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
УЛС ТӨР

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

11 сар 6, 2026
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
УЛС ТӨР

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

11 сар 6, 2026
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
УЛС ТӨР

Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ

11 сар 6, 2026
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
УЛС ТӨР

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

11 сар 6, 2026
“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
УЛС ТӨР

“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

11 сар 6, 2026
Next Post
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: 2026 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛ БОЛ ТӨСВӨӨ ИРГЭДДЭЭ ЗОРИУЛЖ, ДАРАМТЫГ ТӨР ӨӨРТӨӨ АВАХ БОДЛОГЫН ШИЙДЭЛ ЮМ

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

9 сар 13, 2026
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

10 сар 22, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

8 сар 13, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    ХҮНГҮЙ ЦААСАН ДЭЭРХ ХАРХОРУМ ХОТОД 3,2 ТЭРБУМААР ҮЕРИЙН ХАМГААЛАЛТ БАРИХААР БОЛЖЭЭ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
  • Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
  • “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.