Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өнөөдөр (2026.09.02) эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, ОХУ-ын Приморийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга Э.В.Шамонова, Олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.

Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа өнөөдөр /2026.09.02/ “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг” зохион байгуулагдана.
Ерөнхий сайд Н.Учрал маргааш /2026.09.03/ Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, илтгэл тавина.
Тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай.


Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Цааш үзэх»
© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.
© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.