MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“СЭЛБЭ ХОТ” ТӨСЛИЙН НИЙТ ГҮЙЦЭТГЭЛ 37 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Meganews by Meganews
8 сар 10, 2026
Reading Time: 2 mins read
0
“СЭЛБЭ ХОТ” ТӨСЛИЙН НИЙТ ГҮЙЦЭТГЭЛ 37 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын гэр хорооллыг үе шаттайгаар шинэчилж, иргэдийн амьдрах орчныг чанарын шинэ түвшинд хүргэх зорилготой “Сэлбэ хот” төслийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 36.69 хувь, барилга угсралтын ажил 22.02 хувьд хүрээд байгаа бол газар чөлөөлөлт 96 хувьтай байна. Тус төслийн долоон багц ажлын хүрээнд дөрвөн үндэсний болон гурван гадаадын аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж буй. Барилгын талбайд өдөрт  дунджаар 1700 орчим инженер, техникийн ажилтан, 70-80 машин механизмтайгаар ажиллаж байгаа бөгөөд барилгын материал нийлүүлэгчдийн 70-80 хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байгаа юм. Зарим барилгын 9 болон 12 давхрын бүтээцийн угсралт дуусч, цонх суурилуулах ажил эхэлжээ.

Төслийн хүрээнд  113 блок бүхий 8575 айлын орон сууц 2027 онд бүрэн ашиглалтад орох бол 651,092 ам.метр талбай бүхий худалдаа, үйлчилгээ, оффис болон 2138 айлын орон сууцтай олон нийтийн бүсийг 2028-2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн нийт 58.11 га ногоон байгууламж байгуулж, 31.2 км урт дугуйн болон явган хүний замын сүлжээг бий болгоно гэдгээрээ онцлог төсөл юм.

“Сэлбэ хот” төслийн удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганзоригийн танилцуулснаар “Сэлбэ 20 минутын хот” төсөлд барилгын чанар, эдэлгээ, аюулгүй байдалд онцгой анхаарч буйг тодотгов. Барилга угсралтад бүрэн цутгамал хийц болон өндөр чанартай материалыг ашиглаж байгаа бол сантехникийн дотоод шугам сүлжээг удаан эдэлгээтэй, аюулгүй зэс хоолойн системээр бүрэн шийдэж, дулаан алдагдлыг бууруулах гурван давхар шилэн цонх, бат бөх метал фасадыг ашиглаж, барилгын материал бүрт чанарын хатуу хяналт тавин ажиллаж байгаа юм.

Мөн Сэлбэ хот төслийн 113 блок орон сууцны барилга болон олон нийтийн бүсийн төлөвлөлт, байгаль орчны туршилт-загварчлал болон санхүүжилтийн гүйцэтгэлийг Digital Twin болон MonMap системээр иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэхэд бэлэн болж байгаа юм. Иргэд тухайн системээс аль блок хэдэн хувийн санхүүжилттэй, аль шатандаа явааг шууд хянах боломжтой болно.

Өндөр стандартын барилга, ухаалаг инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, технологийн инновац, эдийн засгийн тусгай бүсийг нэг дор цогцлоож буй “Сэлбэ хот” төсөл нь зөвхөн шинэ орон сууцны хороолол бус, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн шинэ жишиг болох юм.

“Selbe City” project is about 37% complete

Buy JNews
ADVERTISEMENT

Construction is continuing on the “Selbe City” project, an initiative aimed at gradually redeveloping Ulaanbaatar’s ger (traditional residential) areas and improving residents’ living conditions to a new standard.
As of today, the project’s overall progress has reached 36.69%, while building construction work stands at 22.02% complete. Land acquisition has reached 96% completion. Of the project’s seven construction packages, four Mongolian companies and three foreign companies are serving as the main contractors.
On average, around 1,700 engineers and technical workers are on site each day, supported by 70-80 pieces of heavy equipment. Approximately 70-80% of the building materials are being supplied by domestic manufacturers. Structural work has already been completed on the 9th and 12th floors of some buildings, and window installation has begun.
Under the project, 113 apartment blocks containing 8,575 residential units are scheduled to be fully completed in 2027. In addition, a 651,092 square-meter mixed-use district – including commercial, service, office space, and 2,138 residential units – is planned for completion between 2028 and 2030. The project will also feature 58.11 hectares of green space, 31.2 kilometers of bicycle lanes and pedestrian pathways.
According to Sh.Ganzorig, Head of the Selbe City Project Management Division, the “Selbe 20-Minute City” project places particular emphasis on building quality, durability, and safety.
The residential buildings are being constructed using cast-in-place reinforced concrete structures and high-quality building materials. Internal plumbing systems will use durable and safe copper piping, while triple-glazed windows will help reduce heat loss. Robust metal façades will enhance durability, and every construction material is subject to strict quality control.
The project team is also preparing to provide the public with transparent, real-time information through the Digital Twin and MonMap systems. These platforms will display the progress of all 113 residential buildings and the public district, including planning, environmental simulation and modeling, and financing status. Residents will be able to monitor each building’s construction stage and funding progress directly.
Featuring high-standard buildings, smart engineering infrastructure, extensive green spaces, technological innovation, and a special economic zone, the Selbe City project is designed to be far more than a new residential development – it is intended to become a new benchmark for the future development of Ulaanbaatar.

 

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“Сэлбэ ухаалаг хот”-ын барилгууд энэ онд халаалтаа авна

9 сар 22, 2026
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

9 сар 9, 2026
УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

8 сар 25, 2026
“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана

8 сар 3, 2026
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Uncategorized

Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна

7 сар 29, 2026
“СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙГ “SMART SELBE CITY” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“СЭЛБЭ” ДЭД ТӨВИЙГ “SMART SELBE CITY” БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

7 сар 29, 2026
Next Post
УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо

УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР ХОНОГТ 250 М3 ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙНА

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР ХОНОГТ 250 М3 ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙНА

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 84 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 84 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

8 сар 12, 2026
ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ТАЛБАЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН ХАМГААЛАЛТАД АВНА

9 сар 7, 2026
Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл: Хотын замын сүлжээнд шинэ холбоосууд бий болгоно

Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл: Хотын замын сүлжээнд шинэ холбоосууд бий болгоно

9 сар 30, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
  • Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
  • УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.