MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Meganews by Meganews
8 сар 25, 2026
Reading Time: 1 min read
0
УЛААНБААТАР ХОТЫН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

COP17 хурлын хүрээнд “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл бүрэлдэхүүн3: Бодлогын шинэчлэлийн баримт бичгийг хэлэлцэх хөтөлбөр” сэдэвт хэлэлцүүлгийг Ногоон бүс дэх Өгөдэй танхимд нээлттэй зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын эсрэг арга хэмжээг эрчимжүүлэх COP17 хурлын зорилготой нийцэж байгаа юм.

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан гэсэн гурван эх үүсвэрийн санхүүжилтээр нийслэлийн гэр хорооллын бүс болох Шархад, Баянхошуу дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн ТЭЗҮ боловсруулах зөвлөх багийн ахлагч, барилгын инженер Н.Гантулга төслийг танилцуулж, Ногоон орон сууцны дотоод орчны агаарын чанарын хэмжилт, барилгын амьдралын мөчлөгийн үнэлгээ зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр “Товчхондоо, ногоон орон сууц гэдэг нь тухайн орон сууцанд ашигласан барилгын материалаас эхлээд ашиглалтад орсны дараах хэрэглээ хүртэлх бүхий л үе шатанд нөөцийг зохистой ашиглах, хэмнэх зарчимд тулгуурладаг. Энэ хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвийн орон сууцанд олон улсын EDGE гэрчилгээг нэвтрүүлсэн нь Монгол Улсад анхдагч бөгөөд уг технологи нь ердийн орон сууцтай харьцуулахад усны хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэх боломжтой.

Тиймээс цаашид Монгол Улсын хэмжээнд усны хэрэглээг хэмнэх асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, барилгын салбарт саарал ус ашиглах технологийг нэвтрүүлэх шаардлагатай. Ерөнхийдөө барилгын салбар нь хүлэмжийн хийн ялгарал харьцангуй өндөртэй салбарын нэг учраас ногоон технологийг түлхүү нэвтрүүлэх хэрэгцээ, шаардлага бий. Өөрөөр хэлбэл, барилгын угсралтаас эхлээд ашиглалт, цаашлаад ашиглалтаас гарсны дараа барилгын материалыг дахин ашиглах хүртэлх бүхий л үе шатыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Иймд Монгол Улсын барилгын салбарт усны хэмнэлт бүхий технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх нь чухал” хэмээв.

Төслийн зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх багийн Зөвлөх инженер, ШУТИС-ийн Барилгын эрчим хүч, хэмнэлтийн төвийн захирал Б.Мөнхбаяр энэ үеэр  Байгаль орчинд ээлтэй барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, барилгын гүйцэтгэлийг хэмжих, тайлагнах, баталгаажуулах систем, мөн эко хорооллын хэрэглээнд суурилсан тарифын шинжилгээний төслүүдийн талаар танилцуулсан. Тэрбээр ногоон барилгыг үнэлэх олон төрлийн аргачлал байдаг ч гол шалгуурын нэг нь эрчим хүчний хэрэглээ, үр ашигтай холбоотойг онцолсон. Тиймээс эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн техникийн шийдэл нэвтрүүлэхээс гадна бодлого, норм, стандартын түвшинд тодорхой шаардлага тусгах хэрэгтэйг тодотгов.

“Өнөөдөр айл өрхийн цахилгааны хэрэглээг тоолуураар хэмжиж, хэрэглэсэн хэмжээгээр нь төлбөр тооцоо хийдэг. Харин дулааны эрчим хүчний хэрэглээг ижил түвшинд нарийвчлан хэмжих, хянах боломж хязгаарлагдмал байна. Бодит хэрэглээгээр нь авч үзвэл, айл өрх цахилгаанаас хэд дахин их хэмжээний дулааны эрчим хүч хэрэглэдэг боловч дулааны төлбөрийг ихэвчлэн хэрэглэсэн эрчим хүчний хэмжээгээр бус, орон сууцны талбайн хэмжээгээр тооцдог. Энэ нь хэрэглээг хянах, эрчим хүч хэмнэх иргэдийн сонирхлыг бууруулдаг. Иймээс дулааны хэрэглээг тоолууржуулж, хэрэглэсэн хэмжээнд нь үндэслэн төлбөр тооцдог тогтолцоонд үе шаттай шилжих шаардлагатай. Ингэснээр иргэд өөрсдийн хэрэглээг бодитоор мэдэж, эрчим хүчээ хэмнэх, хэрэглээгээ зохистой төлөвлөх боломж бүрдэнэ. Гэхдээ тоолууржуулалтыг зөвхөн бүх хэрэглэгчид суурилуулах бус, хаана, ямар төрлийн тоолуур суурилуулах, хэрэглээг хэрхэн зөв хуваарилах зэрэг техникийн болон зохион байгуулалтын шийдлийг оновчтой сонгох нь чухал” хэмээв. Мөн гэр хорооллын айл өрхүүд дулааныг бие даан шийдвэрлэхдээ орон сууцны хэрэглэгчдээс харьцангуй өндөр зардал гаргаж байна. Тиймээс дулааны эрчим хүчний тарифыг бодит өртөг, хэрэглээтэй нь уялдуулах, хэрэглээнд суурилсан төлбөрийн зарчимд шилжих нь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглээг бууруулахад чухал алхам болно” гэсэн юм.

Тус хэлэлцүүлгээр барилгын салбарын бодлогын шинэчлэлийг дэмжих зорилгоор төслийн хүрээнд боловсруулсан баримт бичгүүдийг оролцогч талуудад танилцуулж, санал дүгнэлтийг тусган баталгаажуулах замаар байгаль орчин ба хүнд ээлтэй барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, ус болон эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдлыг сурталчлаилж, ногоон барилгын хөгжлийн экосистемийг дэмжихэд чиглэжээ.

Buy JNews
ADVERTISEMENT

 

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 128 МЯНГА ХҮРТЭЛХ ХҮН АМД НӨЛӨӨЛӨХ ҮЕРИЙН ЭРСДЭЛ БУУРНА
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 128 МЯНГА ХҮРТЭЛХ ХҮН АМД НӨЛӨӨЛӨХ ҮЕРИЙН ЭРСДЭЛ БУУРНА

8 сар 25, 2026
“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна

8 сар 25, 2026
ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

8 сар 25, 2026
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ, ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ
“Улаанбаатар Трам” төсөл

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСӨЛ: АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД БОДИТОЙ, ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ

8 сар 25, 2026
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” НЬ  АЖ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИК, ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХИЙ ШИНЭ ДАГУУЛ ХОТ БОЛНО
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” НЬ АЖ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИК, ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХИЙ ШИНЭ ДАГУУЛ ХОТ БОЛНО

8 сар 25, 2026
Автомат ноорог
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

8 сар 21, 2026
Next Post
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” НЬ  АЖ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИК, ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХИЙ ШИНЭ ДАГУУЛ ХОТ БОЛНО

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” НЬ АЖ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИК, ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛ БҮХИЙ ШИНЭ ДАГУУЛ ХОТ БОЛНО

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө

8 сар 14, 2026
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв

6 сар 19, 2026
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ С.ШААРИЙБУУД ГУРВАН ӨРӨӨ ОРОН СУУЦ ОЛГОВ

6 сар 21, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР 128 МЯНГА ХҮРТЭЛХ ХҮН АМД НӨЛӨӨЛӨХ ҮЕРИЙН ЭРСДЭЛ БУУРНА
  • “Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг Төр, Хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх түншлэгчээр оролцох саналаа ирүүлэхийг урьж байна
  • ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.