MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН БАЙРШЛЫГ ТЕХНИКИЙН БОЛОН ДЭД БҮТЦИЙН БЭЛЭН БАЙДАЛД ТУЛГУУРЛАН СОНГОЖЭЭ

Meganews by Meganews
7 сар 8, 2026
Reading Time: 2 mins read
0
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН БАЙРШЛЫГ ТЕХНИКИЙН БОЛОН ДЭД БҮТЦИЙН БЭЛЭН БАЙДАЛД ТУЛГУУРЛАН СОНГОЖЭЭ

Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах зорилгоор “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ДЦС-2 болон ДЦС-4 станцуудын хооронд байрлах ДЦС-2-ын хуучин үнсэн сангийн 26.4 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн байршлыг сонгохдоо газар ашиглалтын нөхцөл, инженерийн дэд бүтцийн байршил, Улаанбаатар хотын баруун бүсийн дахин төлөвлөлтийн бодлого, техникийн боломж, 65 жил хуримтлагдсан үнс нь эргэн тойронд бий болсон шинэ суурьшлын бүсэд нөлөөлөх байгаль орчны нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг судалсан байна. Сонгосон талбай нь төвийн бүсийн эрчим хүчний системийн дэд бүтцүүдтэй холбогдоход оновчтой байршилд байрладаг бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн нөхцөл, дэд бүтцийн шийдлүүдийг үе шаттайгаар бүрдүүлж байна.

Дулааны хоёрдугаар цахилгаан станц ашиглалтад орсноос хойш хуримтлагдсан үнсийг зөөвөрлөх ажил 2026 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд төслийн талбайг бэлтгэх ажлууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэж байна.

Мөн төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалга хийгдээд байна. Үүний зэрэгцээ газар чөлөөлөлт, техникийн нөхцөл бүрдүүлэх, зураг төсөл боловсруулах болон бусад бэлтгэл ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна.

Тус төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Тухайлбал, нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.

Төслийн хүрээнд баригдах ДЦС-5 нь 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаан эрчим хүчээр, 40 мянга гаруй айл өрхийг төвлөрсөн дулаан хангамжаар хангах боломж бүрдэх бөгөөд төвийн эрчим хүчний системийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нийслэлийн эрчим хүчний хангамжийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангахад чухал хувь нэмэр оруулах юм.

The Location of Thermal Power Plant No. 5 was chosen based on infrastructure readiness and energy demand concentration

Buy JNews
ADVERTISEMENT

To meet the growing energy demand of Ulaanbaatar, the construction of Thermal Power Plant No. 5 (TPP-5) has been planned on a 26.4-hectare site within the ash disposal area of the existing TPP-2, located in the 20th subdistrict of Bayangol District. The site was selected after considering several factors, including infrastructure readiness, concentration of energy demand, and land-use feasibility.

In particular, the ash disposal area of TPP-2 is already connected to the central energy system’s infrastructure. This provides significant advantages by reducing both the cost and construction time required to connect the new plant to electricity and heating networks. Another major benefit is that the project requires relatively little additional land acquisition and minimizes the need to relocate households.

The removal of ash that has accumulated over the 65 years since TPP-2 began operations started in April. Of the 26 land parcels affected by the project, 25 have already been cleared. Geological drilling surveys at the project site have been completed, and orders for the plant’s main equipment have been placed. Land clearance, infrastructure solutions, technical specifications, and design work are also being carried out in phases.

TPP-5 will be strategically located to serve the rapidly growing energy needs of the western part of the capital city. Areas such as Tavan Shar, Bayankhoshuu, the 21st Microdistrict, and the 3rd and 4th Microdistricts are experiencing steady population growth and residential development, leading to increasing demand for both heat and electricity. The new power plant is expected to play a vital role in improving the reliability of energy supply in these areas.

According to the project plan, TPP-5 will have a generation capacity of 300 MW of electricity and 340 Gcal/hour of thermal energy. Once it becomes operational in 2028, it will be capable of supplying electricity to up to 100,000 households and heating to more than 40,000 households. This will help reduce the capacity shortage currently facing the central energy system and support the city’s growing energy consumption.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

10 сар 9, 2026
Дүүжин замын тээврийн тросс, ган татлага тасарч, мөстөх үү?
ДҮҮЖИН тээвэр төсөл

Дүүжин замын тээврийн тросс, ган татлага тасарч, мөстөх үү?

10 сар 9, 2026
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх болсон бэ?
ДҮҮЖИН тээвэр төсөл

Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх болсон бэ?

10 сар 9, 2026
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
ДҮҮЖИН тээвэр төсөл

Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ

10 сар 5, 2026
Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна
Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл

Гермесийн нүхэн гарцыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн компаниудтай зөвшилцөж байна

10 сар 2, 2026
Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээний багийнхантай хамтарсан тусгай ажлын хэсэг хуралдлаа
“УБ метро” төсөл

Улаанбаатар метро төслийн зөвлөх үйлчилгээний багийнхантай хамтарсан тусгай ажлын хэсэг хуралдлаа

10 сар 1, 2026
Next Post
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР АЛБАН ЁСООР БАТЛАГДЛАА

ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТУСГАЙЛСАН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР АЛБАН ЁСООР БАТЛАГДЛАА

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлаж байна

8 сар 25, 2026
ТОМИЛОЛТЫН ТОЙМ – УХАА ХУДАГ ТЭМДЭГЛЭЛ

ТОМИЛОЛТЫН ТОЙМ – УХАА ХУДАГ ТЭМДЭГЛЭЛ

10 сар 6, 2026
COP17 хурлын үеэр буюу 08.17-08.28-ны өдрүүдэд цахимаар бэлтгэлээ хангах сургууль, цэцэрлэгийн ЖАГСААЛТ

COP17 хурлын үеэр буюу 08.17-08.28-ны өдрүүдэд цахимаар бэлтгэлээ хангах сургууль, цэцэрлэгийн ЖАГСААЛТ

8 сар 5, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
  • БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.