MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар” аяны үр дүнтэй танилцлаа

Meganews by Meganews
10 сар 10, 2026
Reading Time: 1 min read
0
УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар” аяны үр дүнтэй танилцлаа

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ИРГЭДИЙН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц ахлан ажиллаж байна.

1.jpg

“Дулаанбаатар” аяны ээлжит уулзалт өнөөдөр (2026.10.10) Сонгинохайрхан дүүрэгт болж, УИХ-ын дарга С.Бямбацогт болон Ажлын хэсгийн ахлагч Г.Лувсанжамц нар оролцон иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

8.jpg

Уулзалтын үеэр гэр, байшингийн дулаалгын үр өгөөж, нарны эрчим хүч ашиглах, илүүдэл цахилгаанаа сүлжээнд нийлүүлэх боломж болон цэвэр, бохир усны бие даасан шийдлүүдийг танилцуулж, эдгээр технологид зориулсан хөнгөлөлттэй “Ногоон зээл”-ийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Гэр хорооллын иргэд өдөрт 4-6 цагийг гал түлэх, ус зөөхөд зарцуулж байна.

7.jpg

Buy JNews
ADVERTISEMENT

УИХ-ын дарга С.Бямбацогт хэлэхдээ: “Гэр хорооллын иргэд өдөрт дунджаар 4-6 цагийг гал түлэх, мод хагалах, ус зөөх зэрэг хүнд хөдөлмөрт зарцуулж байна. Үүнийг шийдвэрлэснээр илүү их цагийг сурч боловсрох, ажиллах, гэр бүлдээ зарцуулах боломж нээгдэнэ. Иргэд заавал орон сууц хүлээхгүйгээр утаа, ил жорлонгүйгээр, тав тухтай буюу хашаандаа сайхан амьдрах боломжийг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор бүтээх нь бидний үндсэн зорилго юм” гэлээ.

5.jpg

Түүнчлэн, сүүлийн 20-иод жилийн хугацаанд төрөөс утаатай тэмцэх нэрийн дор зуух, нүүрс тарааж их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч бодитой үр дүнд хүрээгүйн гол шалтгаан нь төр дангаараа бүхнийг шийдэх гэж оролдсонд оршиж байсан гэдгийг онцлов.

9.jpg

Цоорхой хувинг усаар дүүргэж болдоггүйтэй адил дулаалгагүй байшинг халаах боломжгүй

Дулаалга хийгээгүй гэр, амины сууцыг хичнээн өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор халаалаа ч энэ нь “цоорхой хувинг усаар дүүргэх”-тэй яг ижил бөгөөд хамаг дулаанаа гадагш нь алдаж, эдийн засгийн маш их хохирол дагуулдгийг уулзалтын үеэр онцгойлон санууллаа. Тиймээс утаагүй, эко өрх болох хамгийн эхний бөгөөд ухаалаг алхам бол гэр, байшингаа дулаалах юм.

10.jpg

Өнөөдөр хувийн хэвшлийн зүгээс гэр болон амины орон сууцыг дулаалах технологийн маш сайн шийдлүүдийг иргэдэд санал болгож байна. Гэр, сууцыг стандартын дагуу маш сайн дулаалснаар халаалтын зардлыг 60-70 хувь хүртэл хэмнэх бүрэн боломжтой бөгөөд үүнийг шөнийн хямд тарифтай хослуулснаар цахилгаан халаалтын төлбөр нь нүүрс худалдан авах өртгөөс ч бага тусдагийг онцоллоо.

Мөн “Дулаан шийдэл II” болон “ЧИП” төслийн хүрээнд өрхийн дулаалгын нийт үнийн дүнгийн 50-60 хувийн санхүүжилтийг төслөөс буцалтгүйгээр гаргаж өгдөг нь иргэдэд очиж буй маш том давуу тал, бодит дэмжлэг болж байна. Одоогийн байдлаар эдгээр төслийн тусламжтайгаар нийслэл болон орон нутагт 7000 гаруй өрх дулаалгын хялбар шийдлийг амжилттай нэвтрүүлж, нүүрсний хэрэглээгээ бодитоор бууруулан, дотоод орчны агаарын чанараа сайжруулж чаджээ.

2.jpg

Харин уулзалтын үеэр иргэдийн зүгээс тоног төхөөрөмжийн үнэ өндөр, дахин төлөвлөлт удаашралтай байгаа зэрэг асуудлыг хөндөж, Ажлын хэсгийнхнээс асуулт асуулаа.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс цахилгааны төлбөр өндөр гардаг, нарны панель суулгах анхны хөрөнгө оруулалт өндөр байгаа тухай шүүмжлэл хэлэв. Мөн гэр хорооллын зам, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтцийн асуудал орхигдож, дахин төлөвлөлтийн ажил гацаж, удаашралтай байгааг хөндлөө. Түүнчлэн зах зээл дээр хувийн хэвшлийнхэн чанаргүй, баталгаагүй бараа зарж хохироодог асуудлыг хөндөн асуулт тавьсан юм.

12.jpg

Эдгээр асуулттай холбогдуулан Ажлын хэсгээс дараах тайлбарыг өгөв. Иргэд дулаалга, халаалт, нарны төхөөрөмж суурилуулах өндөр зардлыг нэг дор гаргах боломж хомс байдаг. Тиймээс арилжааны банкуудтай хамтарсан “Ногоон зээл”-ийн бүтээгдэхүүнд айл өрхүүдээ хамруулж, төрөөс зээлийн хүүгийн татаасыг хариуцах буюу иргэдэд санхүүгийн дарамтгүйгээр худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхэд Ажлын хэсэг гол анхаарлаа хандуулан ажиллаж байна гэлээ. Мөн тоног төхөөрөмжийн чанар, стандартыг сайжруулж, иргэдийг эрсдэлээс хамгаалах зохицуулалтыг давхар хийхээ мэдэгдэв.

11.jpg

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын санаачилсан “Дулаанбаатар” аяныг цаашид гурван үе шаттай хэрэгжүүлж, дулаалгын ач холбогдол, амжилттай хэрэгжсэн төслүүдийн туршлага, бодит үр дүнг иргэдэд түгээн сурталчилж, өрх бүрийг хашаандаа сайхан амьдрах нөхцөл боломжоор хангахыг зорьж байна

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
УЛС ТӨР

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

10 сар 10, 2026
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
УЛС ТӨР

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

10 сар 10, 2026
Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ
УЛС ТӨР

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10 сар 10, 2026
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа
УЛС ТӨР

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа

10 сар 9, 2026
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв
УЛС ТӨР

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв

10 сар 9, 2026
БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
УЛС ТӨР

БААВГАЙ ОРЖ ИРЭХ ЭРСДЭЛТЭЙ БАЙРШЛУУДАД МЭРГЭЖЛИЙН АНЧДЫН БАГ АЖИЛЛУУЛАХЫГ ЕРӨНХИЙ САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО

10 сар 9, 2026
Next Post
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

10 сар 9, 2026
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД АНЭУ-ЫН ДУБАЙ ХОТНОО ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

9 сар 9, 2026
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

9 сар 17, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТӨСЛҮҮД

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Санзайн автобусны эцсийн буудлаас Багабаян амралтын газар хүртэлх 1.7 км автозамыг шинэчилж байна
  • Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт гэр хорооллын өрхүүдэд зориулсан “Дулаанбаатар” аяны үр дүнтэй танилцлаа

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.