MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Meganews by Meganews
8 сар 22, 2026
Reading Time: 1 min read
0
Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.08.21/ Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нараас Эдийн засгийн тусгай бүсийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улын Их Хурлаас Чөлөөт бүсийн тухай хуулийг 2002 онд баталж, 2015 онд улс орны хөгжлийн шаардлага, хэтийн чиг хандлагад нийцүүлэн уг хуулийг шинэчлэн найруулсан байна.

Хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаа өнгөрч, үе үеийн Засгийн газруудаас чөлөөт бүсийг хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан хэдий ч  үйл ажиллагаа нь хүлээсэн үр дүнд хүрээгүй байгаа аж.

Монгол Улс нь улс төрийн засаглалын хувьд гадны шууд хөрөнгө оруулалт орж ирэх таатай нөхцөл бүхий ардчилсан тогтолцоотой, Төв Азийн бүс нутагт хараахан бий болоогүй байгаа санхүүгийн чөлөөт бүс байгуулахад байршлын хувьд хамгийн тохиромжтой бөгөөд энэ бүс нутагт санхүүгийн чөлөөт бүсийн орон зай, хэрэгцээ байгаа аж. Байршлын давуу байдлаа ашиглан бүс нутагтаа тээвэр логистик, ачаа тээврийн зангилаа төв болох, эдийн засгаа төрөлжүүлэх, аялал жуулчлалын салбараа тэтгэх хөрөнгө оруулалтын гол хөшүүрэг нь санхүүгийн чөлөөт бүс байгуулж, олон улсын санхүүгийн төв болох зорилтыг богино хугацаанд хэрэгжүүлэхэд төрийн тууштай бодлого, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, нэгдмэл зохион байгуулалттай байх шаардлага бий болж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд Улсын Их Хурлын нэр бүхий 16 гишүүнээс Чөлөөт бүсийн тухай хуулийг Эдийн засгийн тусгай бүсийн тухай гэж өөрчилж, бүх төрлийн чөлөөт бүсэд үйлчлэх боломжтой эрх зүйн зохицуулалтыг бий болгох чиглэлээр уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, чөлөөт бүсийн тусгай дэглэмийг тодорхойлох асуудал нь хууль зүйн хувьд тодорхойгүй хэвээр байгаа тул чөлөөт бүсийн төрөл, хэлбэр, тусгай дэглэмийн талаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ. Мөн олон улсад эдийн засгийн тусгай бүсийг зорилго, үйл ажиллагааны чиглэлээс нь хамааран чөлөөт худалдааны бүс, экспорт боловсруулах бүс, аж үйлдвэрийн парк, шинжлэх ухаан технологийн парк, нэгдсэн тусгай бүс гэсэн үндсэн төрлүүдэд ангилдаг тул энэ хүрээнд чөлөөт бүсүүдийг төрөлжүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газарт эдийн засгийн тусгай бүс байгуулах эрхийг хуулиар өгөх зохицуулалтыг тусгахын зэрэгцээ чөлөөт бүсэд зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, тухайн чиглэлд хамаарах тусгай, энгийн зөвшөөрлийг цахимаар, богино хугацаанд шийдвэрлэх эрхийг Засгийн газрын холбогдох сайдад хуулиар өгч, шийдвэрлэх журмыг төсөлд тусгажээ.

Мөн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн бүртгэл, хөрөнгө оруулалт, гадаадаас ажиллах хүчний мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг бүрдүүлэх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох асуудлыг хуульчилж, чөлөөт бүсийн аливаа үйл ажиллагааг шуурхай, ил тод болгож, хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан байна.

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна
УЛС ТӨР

Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна

8 сар 22, 2026
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
УЛС ТӨР

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

8 сар 22, 2026
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
НИЙГЭМ

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

8 сар 22, 2026
200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА
УЛС ТӨР

200 СУРГУУЛИЙГ “УХААЛАГ, НОГООН” БОЛГОХОД НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН ХАМТРАН АЖИЛЛАНА

8 сар 22, 2026
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
УЛС ТӨР

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол болон нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ

8 сар 20, 2026
Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав
УЛС ТӨР

Ногоон санхүүжилтийн шинэ байгууллага бий болж, 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт татав

8 сар 20, 2026
Next Post
Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

“ХОГ ШАТААЖ, ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР”-ИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

6 сар 26, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө

7 сар 10, 2026
Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ

Ногоон орон сууц усны зардал, эрчим хүчийг 25 хувиар хэмнэнэ

7 сар 27, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна
  • Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
  • Эзэн Богд Чингис хааны сүр хүч, суу билгийн авшигтай Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.