Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй үерийн эрсдэлийг бууруулах, инженерийн дэд бүтцийг шинэчлэх, иргэдийн аюулгүй, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах” төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн томоохон ажлуудын нэг нь Дэлхийн банкны санхүүжилттэй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” дэд төсөл юм.
Энэхүү дэд төслийн нэгдүгээр багцад нийслэлийн 5 дүүргийн 18 хорооны нутаг дэвсгэрийн 9 байршилд үерийн хамгаалалтын суваг ба далан, борооны ус зайлуулах шугам бүхий нийт 95.5 км урт усны барилга, байгууламжийг 2026-2033 онд барихаар төлөвлөсөн. Хоёрдугаар багцад хотын төвийн хорооллын 50-60 жилийн насжилттай ариутгах татуургын шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдэнэ. Нийтдээ 40 км орчим урттай бохир ус дамжуулах хуучин хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, 350 гаруй худгийг засварлаж, шинэчилснээр шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, инженерийн байгууламжийн ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна гэж тооцоолж байна.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж дуусган, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын магадлалаар оруулж батлуулах үйл явц үргэлжилж байна.
“Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” дэд төсөл хэрэгжсэн нутаг дэвсгэрт оршин суудаг 128 мянга хүртэлх хүн ам үерийн эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэж, айл өрхийн эд хөрөнгө, хүний амь насанд учрах эрсдэл буурах, жил бүр давтагддаг үерийн эрсдэлээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг бууруулах ач холбогдолтой юм. Түүнчлэн үерийн халилтын улмаас үүсдэг хөрс, усны бохирдол буурч, хотын ариун цэвэр, эрүүл ахуй, аюулгүй байдлын нөхцөл сайжирна.
Ulaanbaatar Flood Risk Reduction Project Being Implemented in Phases
To address the growing flood risk in Ulaanbaatar, modernize engineering infrastructure, and create a safer and healthier living environment for residents, the Ulaanbaatar Flood Risk Reduction project is being implemented. One of the project’s major components is the World Bank-funded subproject, “Reducing Flood Risk in Ulaanbaatar and Introducing Trenchless Technology for the Rehabilitation and Renewal of Wastewater Pipelines.”
Under the first package of the subproject, a total of 95.5 kilometers of flood protection infrastructure – including flood control channels, embankments, and stormwater drainage pipelines – will be constructed at nine locations across 18 subdistricts in five districts of the capital between 2026 and 2033.
The second package will focus on upgrading the city’s aging wastewater sewer network, much of which is 50-60 years old. Approximately 40 kilometers of old wastewater pipelines will be rehabilitated using trenchless lining technology, eliminating the need for excavation. In addition, more than 350 manholes will be repaired and upgraded. These improvements are expected to increase the sewer network’s carrying capacity by 20-30% and extend the service life of the infrastructure by 30-50 years.
The project’s feasibility study has been completed by the Urban Planning and Research Institute, and it is currently undergoing review and approval by the Construction Development Center.
Once implemented, the “Reducing Flood Risk in Ulaanbaatar and Introducing Trenchless Technology for the Rehabilitation and Renewal of Wastewater Pipelines” subproject is expected to provide flood protection for up to 128,000 residents living in the project area. It will help reduce risks to lives and property, lessen the economic losses caused by recurring annual floods, and improve the city’s resilience to flooding.
In addition, the project will reduce soil and water pollution caused by flood overflows, while improving urban sanitation, public health, and overall safety conditions.












