MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо

Meganews by Meganews
7 сар 6, 2026
Reading Time: 1 min read
0
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнд Азийн бүс нутаг тогтвортой байдлын хөгжлийн зорилтуудаар хамгийн ахицтай бүсэд тооцогдох боллоо

Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд бие даасан бус, нийгмийн хүлээлт өөрчлөгдөөгүй хэвээр. Монгол эмэгтэйчүүд 1 сая 650 мянгуулаа. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт байр суурь эзэлдэг. Манай хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд нийт сонгогчдын 55 хувийг бүрдүүлдэг боловч шийдвэр гаргах түвшинд тэдний хувь, оролцоо цөөн байна. Ес дэх удаагийн Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд таван нам, эвслийн төлөөлөл 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь монголчуудын хувьд дэвшил юм. Гэхдээ тэдний найм нь л тойргоос сонгогдсон. Эмэгтэйчүүдийн оролцоо бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, тухайн улс орны асуудал юм. Тэдний оролцоог бүхий л салбарт, шийдвэр гаргах түвшин дэх нөлөөлөл болгох чухал. Алтай дамнасан улс орнуудын түншлэл болгон өргөжүүлэх, хөгжүүлэхийг зорино гэж Улсын Их Хурлын гишүүн, Монголын Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа илтгэсэн юм.

Улаанбаатар хотноо өнөөдөр (2026.07.03) Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ “Тогтвортой хөгжлийн зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” олон улсын чуулганы дөрөв дэх хэлэлцүүлэг “Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт” сэдвээр үргэлжиллээ. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны тухай хэлэлцүүлгийн модератороор Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн Хөтөлбөр, бодлогын асуудал хариуцсан дэд захирал Шерилл Алипио ажилласан юм.

Байгалийн гамшигт үзэгдэл, тухайн улс орны газар зүйн байршлаас үүдэлтэй эрсдэлт нөхцөл байдалд хамгийн их өртдөг нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний санхүүгийн боломжгүй байдал нь нэрмээс болдог гэсэн судалгааны дүнг Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн зочин судлаач Ясмин Виржаван танилцууллаа. Тэрбээр, эмэгтэйчүүдийн оролцооны талаарх харьцуулсан судалгаагаа танилцуулахдаа хүн ам зүйн шилжилт харьцангуй эрт явагдаж, хөдөлмөрийн насны иргэдийн тоо өсөж, улмаар эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай. Гэвч монголчуудын хувьд энэ тоо хамааралгүй гэсэн юм. Техник, технологийн дэвшлийг хүмүүс ашиглаж байгаа нь эдийн засгийн эрх чөлөөтэй гэсэн үг хараахан биш. Оролцоог нэмэгдүүлэхийн тулд манлайллыг бий болгох ёстой. Манлайлалд тууштай сургалтууд, бусад олон хүчин зүйл нөлөөтэй. Эдгээр асуудлыг нэг улс орон дангаараа бус, хамтын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь ач холбогдолтой хэмээн судлаач эмэгтэй иш татав.

Мөн тус сургуулийн “Natural Capital Alliance” түншлэлийн төлөөлөгч Тонг Ву энэ эрин зуунд булчинг сонгох чухал бус, улс орнууд хүйсийн тэгш байдал, тэнцвэрт харьцааг хэрхэн бодлогоор дэмжиж, зохицуулж байгаагаараа өрсөлдөх болно гэдгийг тэмдэглэж буйгаа илэрхийлсэн. Даян дэлхийн ногоон Хөгжлийн институт (GGGI)-ын Ерөнхийлөгч, ТУЗ-ийн даргын ахлах зөвлөх, Харилцаа холбоо, хамтын ажиллагааны шинжээч Дэйв Ким ногоон хөгжил рүү дэлхийн улс орнууд шилжиж, байгаль орчинд ээлтэй байх уриалгад нэгдсэн талаар танилцуулав. Тогтвортой хөгжлийн зорилт эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэн байгальд хор хохиролгүй байхын төлөө чиглэдэг онцлогтой. Энэ чиглэлд охид, бүсгүйчүүдийг мэргэшүүлэн хөгжүүлэх, оролцуулах, ажлын байран дахь жендэрийн мэдрэмжтэй сонголт, ур чадварт суурилсан бодлого хэрэгжүүлэх сорилт тулгараад байгаа гэлээ. Үүнд төсөвлөлт ч хамаардаг. Тиймээс тус институтээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж иржээ.

Алтайн язгуурын хэлт улс орнуудын түншлэл нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Азийн бүс нутаг тэргүүлэх үндэслэл болсон гэсэн дүгнэлтийг олон улсын чуулганы хаалтын үеэр онцоллоо.

Монгол Улсад дөрөв дэх удаагаа зохион байгуулсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Тогтвортой хөгжлийн зорилго 17: Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх нь” олон улсын чуулга уулзалтыг хааж, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэхдээ, энэ удаагийн хэлэлцээ олон чухал сэдвийн хүрээнд идэвхтэй өрнөж амжилттай зохион байгуулагдсан явдалд нийт хамтрагчдад талархал илэрхийлэв. Тэрбээр, өнөөдөр технологийн дэвшлийн үр дүнд хуулийн төслийг дөрвөн секундэд бичдэг боллоо. Гэтэл парламент түүнийг батлахад дөрвөн сар шаардагдана. Баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд магадгүй дөрвөн жил зарцуулж мэдэх юм. Тиймээс тухайн улс орон хөгжих үү, хоцрох уу гэсэн сонголтын өмнө хүрч ирээд байна. Хиймэл оюунгүй салбар байхаа больсон өнөө цагт иргэдийн төрд итгэх итгэлийг алдруулж буй авлига, шударга бус зүйлээс бүтээмэл оюуны тусламжтай гарч чадна. Монголчууд зөн билэгтэй ард түмэн учраас тэнгэрийн хүлэг морийг төрийн сүлдэндээ дээдлэн залж ирсэн учиртай. Бүтээмэл оюуныг цөөхөн хүний давуу эрх биш, иргэн бүрийн зэвсэг болгох зам бидний өмнө тодорлоо. Тиймээс төр, хувийн хэвшил, эрдэмтэд, иргэний нийгэм нэг баг болж, нэг зүгт алхах цаг ирлээ. Хөгжлийн төлөөх түншлэлийн утга учир үүнд оршиж байгаа учраас иргэдийн оролцоо, газрын ховор элемент, эмэгтэйчүүдийн манлайлалд жинхэнэ оюуныг ашиглахыг хүн бүрт уриалж байна. Энэ яриа хэлэлцээ тав дахь жилдээ үргэлжилнэ. Алтай дамнасан энэ индрийг бүтээмэл оюуны засаглалын байнгын түншлэл болгоё гэж урьж байна. Ирэх жил бид амласнаа биш, хийснээ ярина. Түншлээд, итгэлцээд, тогтвортой ирээдүй рүү хамтдаа урагшаа хэмээн уриаллаа.

Buy JNews
ADVERTISEMENT

Бан Ги Мүний нэрэмжит “Сайхан ирээдүйн төлөө” сангийн Гүйцэтгэх захирал, Бүгд Найрамдах Солонгос Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд асан Ким Сүк энэхүү чуулганыг үргэлжлүүлэхэд хүчин чармайлт гаргасан бүх хүнд талархал илэрхийллээ. Улс орнуудын төлөөллүүд тулгамдсан асуудлуудаа ил тод хэлэлцсэн нь ач холбогдолтой. Өөр хоорондоо харилцан адилгүй боловч бодлогын хувьд түншлэлээрээ нэгдэж, хэнийг ч орхигдуулахгүй хөгжихийн төлөө, харилцан шүтэн барилдлага, залуу улс орон болох Монголд хуран чуулж, тогтвортой хөгжлийн төлөө нэгдсэнд баяртай байна. Хойтон жил уулзацгаая гэв.

Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төвийн захирал, Япон судлалын профессор, Япон хөтөлбөрийн захирал, Социологийн профессор Киёотэрү Цуцуй олон улсын чуулганыг хааж хэлсэн үгэндээ, улс орнууд харилцан туршлагаа хуваалцаж, зорилго, зорилтоо нэгтгэсэн хамтын идэвхтэй ажиллагаа боллоо. Тогтвортой хөгжлийн тайланд Азийн бүс нутаг тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хамгийн ахицтай бүсэд тооцогдсон нь Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээний үр дүнг илтгэнэ. Түншлэлээ улам бүр бэхжүүлэх урам зориг дүүрэн байна гэж онцлов

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
УЛС ТӨР

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа

7 сар 6, 2026
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
НИЙГЭМ

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

7 сар 6, 2026
Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ
УЛС ТӨР

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

7 сар 6, 2026
Чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв
УЛС ТӨР

Чуулга уулзалт “Чухал ашигт малтмал, уул уурхай ба ногоон технологи” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжлэв

7 сар 6, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА
УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН БАН ГИ МҮНТЭЙ УУЛЗЛАА

7 сар 3, 2026
“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо
НИЙГЭМ

“Чингис хаан” музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлт боллоо

7 сар 3, 2026
Next Post
Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

7 сар 6, 2026
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД О.БЕКТЕНОВТОЙ УУЛЗАВ

6 сар 24, 2026
“Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг  байгууллаа.

“Эрдэнэс Монгол” нэгдэл Монгол Улсын Хөгжлийн банктай стратегийн түншлэлийн санамж бичиг байгууллаа.

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
  • Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ
  • Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.