MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл Uncategorized

Автозамуудын төслийн тойм

Meganews by Meganews
7 сар 8, 2026
Reading Time: 1 min read
0
Автозамуудын төслийн тойм

ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ ТӨСЛИЙН ЯВГАН ЗОРЧИГЧИЙН ЗАМ, ДУГУЙН ЗАМЫН АЖИЛ ДУУССАН

Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын Нүхэн гарц барих төслийг дөрвөн байршилд төлөвлөж, газар чөлөөлөлтөөс эхлээд гэрэлтүүлэг, дулаан, бохирын шугам шилжүүлэх зэрэг инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлж буй.
Тухайлбал, Төслийн нэгдүгээр байршил болох Таван шарын нүхэн гарц дээгүүр баригдах 90 м урттай явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил дуусч, метал гүүрийн гол хийцлэлий ажлын бэлтгэлийг хангаж байна. Гүүрэн гарцтай болсноор явган зорчигчид зам хөндлөн гарахдаа төмөр замын хөдөлгөөнөөс ангид байж, аюулгүй зорчих боломж бүрдэнэ. Тухайн гарцыг зорчигч өгсөх, уруудахад огцом налуугүй байхаар хийх тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай иргэд аюулгүй, тав тухтай зорчино хэмээн тооцоолсон.
Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын нийт ажил өнөөдрийн байдлаар 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тухайн байршлын явган зорчигчийн зам, дугуйн замын ажил дууссан.
Геологийн төв лаборатори орчмын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна. Төслийн хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 километр авто зам, мөн явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт ойролцоогоор 27.500 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэх юм.
“Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна. Зураг төслийг магадлалаар батлуулсан бөгөөд төмөр замын доогуур нүхэн байгууламжийг түлхэж оруулах (box jacking) аргаар суурилуулах ажлыг бүрэн дуусгасан. Үргэлжлүүлэн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна.

“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БҮРЭН БОЛОВСРУУЛЖ ДУУССАН
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах ажлыг баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Нэгдүгээр тойрог зам төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулсан.
“Нэгдүгээр тойрог зам” барих төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор батлуулсан.
Тус зам нь нийт 24.79 км урттай бөгөөд хотын урд болон хойд бүсийг холбох юм. Газарзүйн онцлогоос шалтгаалан гүүр, туннелийн хосолсон шийдэлтэй байхаар төлөвлөсөн. Мөн туслах зам, нийтийн тээврийн тусгай эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий орчин үеийн авто замын сүлжээг байгуулахаар төлөвлөж байна.
Нэгдүгээр тойрог зам төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулбал дуу чимээний бохирдол 25 хувиар, хөрсний элэгдлийн хэмжээ 40.2 дахин буурна.
Түүнчлэн хотын замын хөдөлгөөний системийн багтаамж 20-25 хувиар нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа 30 хувиар буурах судалгаа гарсан. Үүнээс гадна төвийн бүсийн түгжрэл 20-25 хувиар багасаж, зам тээврийн ослын тоо 30 хувиар буурахаар тооцооллыг хийгээд байгаа юм.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах хүрээнд 256.4 мянган ам метр ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь одоогийн ногоон байгууламжийн хэмжээг 16.6 дахин нэмэгдүүлэх юм.
Мөн авто замын дагуу инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ байгуулснаар тухайн бүсүүдэд дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах боломж бүрдэхээс гадна хотын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Тойрог замуудын гол зорилго нь хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсүүдийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулахад оршиж байна. Дэлхийн олон хотын жишгээр тойрог зам нь түгжрэлийг бууруулах хамгийн эхний бөгөөд томоохон шийдлүүдийн нэг болдог.
Төслийн зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 23-нд дахин зарласан бөгөөд 5 дугаар сарын сарын 20-нд нээх байсан боловч оролцсон хоёр компани нь баталгаа байршуулаагүйн улмаас үнэлгээний хороо тендер нээхээс татгалзсан.

“ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 95 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийн гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү төсөл нь 21.32 км урттай бөгөөд хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Нэгдүгээр тойрог замтай шууд холбох трасстай. Тодруулбал, тус төслийн баруун трасс нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно.
“Хоёрдугаар тойрог зам” төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн бүс нутагт амьдарч буй 403 иргэний зорчилт хөдөлгөөн болон хөдөлгөөний судалгааг хийжээ. Ингэхэд, уг төсөл хэрэгжсэнээр хотын төвийн урсгалын ачааллыг бууруулах тооцоо гарсан бөгөөд хотын зүүн бүсийн түгжрэл 15-20 хувиар, зорчилтын хугацаа 30 хувиар багасах юм. Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг сайжруулах ач холбогдолтой. Авто машинаас үүдэлтэй агаарын бохирдол найман хувиар буурч, 2200 яндан буурах юм.

“ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР” ТӨСЛИЙН ТАВАН БАЙРШИЛ ДАХЬ ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ДУУССАН
Улаанбаатар хотод авто замын сүлжээний бүтцийг сайжруулах, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг нийслэлийн 18 байршилд төлөвлөсөн. Тус олон түвшний уулзвар төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөв боловсруулах ажлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд захиалагчийн хяналт тавих ажлыг “Нийслэлийн Замын хөгжлийн газар” хариуцан ажилласан.
Сонгинохайрхан дүүрэг, Моносын уулзвар, Хан-Уул дүүрэг, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүрэг, Офицер уулзвар, Наадамчдын зам, явган гүүр болон Баянзүрх дүүрэг, 42 хороо, Нарт хотхоноос зүүн талын гүүр гэсэн таван байршил дахь техник, эдийн засгийн үндэслэл болон ажлын зураг төслийг боловсруулж баталсан. Тус таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил хийгдэж холбогдох түгээгч, хангагч байгууллагуудтай зөвшилцөж дууссан бөгөөд Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Моносын уулзварын трасст өртсөн дулааны шугам, уурын шугамын зөөж шилжүүлэх ажлын нарийвчилсан зургийг зөвшилцөөд байна.
Төслийн ач холбогдлын хувьд, Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж, түгжрэлийн түвшин мэдэгдэхүйц буурах аж. Мөн Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд ач холбогдолтой төсөл юм.

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа
Uncategorized

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлаад Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

7 сар 3, 2026
ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАЖ, ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА
Uncategorized

ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛСНООР ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 70 ОРЧИМ ХУВИЙГ ХАНГАЖ, ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛНА

6 сар 24, 2026
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ
Uncategorized

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ ҮНДСЭН 4 БАГЦ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

6 сар 24, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Uncategorized

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

6 сар 21, 2026
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 
Uncategorized

ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 

6 сар 19, 2026
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн  зээл олгоно
Uncategorized

2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ

6 сар 12, 2026
Next Post
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

Нүүрс пиролизын үйлдвэр байгуулах ажил Багануурт эхэллээ

7 сар 6, 2026
“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН БАЙРШЛЫГ ТЕХНИКИЙН БОЛОН ДЭД БҮТЦИЙН БЭЛЭН БАЙДАЛД ТУЛГУУРЛАН СОНГОЖЭЭ

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН БАЙРШЛЫГ ТЕХНИКИЙН БОЛОН ДЭД БҮТЦИЙН БЭЛЭН БАЙДАЛД ТУЛГУУРЛАН СОНГОЖЭЭ

7 сар 8, 2026
Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд “ЧӨЛӨӨЛӨЛТ”-ийн бодлого чухал ач холбогдолтой

Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд “ЧӨЛӨӨЛӨЛТ”-ийн бодлого чухал ач холбогдолтой

6 сар 19, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд зургаадугаар сард 11019 иргэн оролцжээ
  • НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: ДЭД БҮТЭЦ, УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨСЛҮҮД
  • ЗАСГИЙН ГАЗАР ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН РЕФОРМЫН ЭХНИЙ АЛХМЫГ ХИЙЛЭЭ

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.