MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Meganews by Meganews
8 сар 31, 2026
Reading Time: 1 min read
0
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа төгсгөлд Бенилюксийн Холбооны Улс /Бельги, Нидерланд, Люксембург/-уудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа.

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, Бенилюксийн Холбооны Улсад үр бүтээлтэй ажиллаж, суралцаж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа иргэд улсаа төлөөлсөн жинхэнэ элчин сайдууд хэмээгээд, цаг зав гарган уулзалтад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт гадаад улсад хийх анхны айлчлалаа Европын Холбооны төв болсон Люксембург, Бельги улсаас эхлүүлсэн нь Монгол Улсын гадаад бодлогын томоохон илэрхийлэл, түүнийгээ хэрэгжүүлж байгаа чухал алхам гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монгол иргэддээ хандан үг хэлсэн. Тэрбээр, Хоёр том гүрний дунд оршин байгаа манай улс гуравдагч хөршийн буюу олон талт бодлогыг хэрэгжүүлдэг. Ази тивдээ бид Япон, Солонгос, цаашлаад АНУ, Канад зэрэг улсуудтай гуравдагч хөршийн харилцааг идэвхтэй хөгжүүлж байна. Манай улс Европын Холбооны улсууд, тэр дундаа Герман, Франц, Англитай нягт харилцаатай байсан бол энэ удаад Бенилюксийн орнуудтай харилцаагаа шинэ шатад гаргахаар айлчилж байна. Бенилюксийн орнуудад 2002 онд Улсын Их Хурлын дарга айлчилж байсан. 24 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний хувиар хэрэгжиж буй энэ удаагийн айлчлал холдсон харилцааг сэргээн хөгжүүлэх зорилгыг дэвшүүлснээрээ онцлог хэмээсэн юм.

Бенилюксийн Холбооны улсуудтай эрүүл мэнд, хөдөө аж ахуй, банк, санхүүгийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирснийг Улсын Их Хурлын дарга дурдаад, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрүүл мэндийн чиглэлээр манай улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж идэвхтэй дэмжиж, тусалж ирсэн гэдгийг онцоллоо. Тэрхүү хөтөлбөрийн үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын дарга 126 гишүүнтэй парламент эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлсэн гэдгээрээ онцлог хэмээгээд, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэр нийгмийн асуудалд илүү анхаарсан, ард иргэдээ хөгжүүлэх, хамгаалах бодлогыг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж буйг мэдээлсэн.

Түүнчлэн үнийн өсөлт, шатахууны тасалдал, эрчим хүчний хомстол зэрэг үүсээд буй бэрхшээлийн талаар мэдээлж, эдгээрийг ард иргэддээ хүндрэл учруулахгүй даван туулахын төлөө хичээн ажиллаж буйг дуулгаад, 2026 оны хаврын ээлжит чуулганаар баталсан онцлох хуулиудын талаар танилцууллаа.

Buy JNews
ADVERTISEMENT

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, “Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого бол дэлхийн улс орнуудтай бүгдтэй нь ижил тэгш, найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, түүгээрээ дамжуулж улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан хамгаалах юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагуудаас эхлээд улс орнуудтай дипломат харилцаа тогтоож, олон тулгуурт гадаад бодлогыг маш идэвхтэй явуулж байна. Энэ бол Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой. Түүнчлэн дэлхий даяар тархан суурьшсан монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, оршин суугаа улс оронд нь таатай байх бодлого баримтлах нь гадаад харилцааны чухал бодлогын нэг. Олон мянган иргэд маань АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад ажиллаж амьдарч байна. Тийм учир монгол иргэд олноороо ажиллаж, амьдарч байгаа улс орнуудтай харилцаагаа илүү хөгжүүлж, түүгээрээ дамжуулж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр, засгийн бодлогыг хүргэхээр ажиллаж байна.  2016 оноос хойш гадаадад амьдарч байгаа иргэддээ зориулж “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж 2024 онд дууссан. Энэ хөтөлбөр үр дүнтэй байсан учир “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг 2025 онд шинэчлэн баталж хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан гадаадад оршин сууж байгаа монгол иргэдийнхээ үндэсний нэгдмэл үнэт зүйлийг хамгаалах, эх хэл, соёлыг түгээх, өвлүүлэх зорилгоор соёл, урлаг, спортын зэрэг 300 гаруй үйл ажиллагааг зохион байгуулсан” гэлээ.

Тэрбээр Бельгид гурван монгол сургууль үйл ажиллагаа явуулж буйг сайшаагаад, Бенилексийн улс орнууд дахь 18 төрийн бус байгууллага нэгдсэн бодлогоор ажлаа үр дүнтэй явуулж эхэлсэнд баяр хүргэсэн.

Мөн хилийн чанадад суугаад Дипломат төлөөлөгчийн газруудаас иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээг цахимжуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар Улсын Их Хурлын дарга танилцуулсан юм. Гадаадад оршин сууж буй иргэд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” системээс олон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах боломж бүрдсэн байна. Түүнчлэн иргэд монголд авсан автомашин жолоодох үнэмлэхээрээ Европын Холбооны Улсуудад машин барих боломжтой болжээ.

Энэ удаагийн айлчлалын том зорилго нь Европын Холбооны Улсад зорчих визийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг шинэ шатанд гаргах байсныг тэрбээр онцлон тэмдэглээд, айлчлалын үеэр хөндөж ярилцсан энэхүү асуудал тодорхой үр дүнд хүрснийг тодотгосон. Тодруулбал, Европын Парламентаас Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг  хөнгөвчлөх саналыг өнгөрсөн хавар Европын Комисст уламжилж, албажуулсан бөгөөд Люксембург, Бельгийн парламетын тэргүүнүүд албан ёсны айлчлалын үеэр Европын Холбооны түвшинд Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад парламентын шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн гэдгийг онцлон танилцуулсан юм.

Дараа нь Бельги дэх монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн асан Д.Баясгалан тус холбооны үйл ажиллагааны талаар танилцуулсан.

Бельгийн Монголчуудын холбоо 2006 онд байгуулагдсан бөгөөд эх орон, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалж, түүх, соёлыг, хилийн чанадад түгээн сурталчлах, хүүхэд, залуучууддаа үндэсний язгуур өв соёлоо уламжлан өвлүүлэх ажлыг зохион байгуулж иржээ.

Бельги Улсад 2006 оноос эхлэн үндэсний их баяр наадмын арга хэмжээг хотын захиргааны болон Элчин сайдын яамны тусламж, дэмжлэгтэйгээр 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын анхдугаар наадмыг, 2026 онд Гадаад харилцааны яамтай хамтран “Нүүдэлчин монголчууд” анхдугаар фестивалийг Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулсан ололт, амжилтаар дүүрэн буйгаа танилцуулсан юм.

Уулзалтад оролцсон иргэд гадаад оронд амьдарч буй иргэдэд тулгарч буй хүндрэл, төр, засгийн зүгээс хийж хэрэгжүүлэхийг хүсэж байгаа асуудлуудаа танилцуулж, Улсын Их Хурлын дарга болон уулзалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, М.Нарантуяа-Нара болон Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд нар хариулт өглөө.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА
УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА

10 сар 16, 2026
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УЛС ТӨР

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

10 сар 16, 2026
МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА
НИЙГЭМ

МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

10 сар 16, 2026
Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УЛС ТӨР

Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

10 сар 16, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олонтой уулзав

10 сар 16, 2026
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ
УЛС ТӨР

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГИЙН ХАМРАГДАЛТ 40 ХУВЬД ХҮРЛЭЭ

10 сар 15, 2026
Next Post
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

9 сар 9, 2026
“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

“Хотхоны бага сургууль”, “Багийн бага сургууль”-ийн үйл ажиллагаа энэ намраас эхэлнэ

7 сар 8, 2026
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

10 сар 5, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • “УЛААНБААТАР МЕТРО”-НЫ EPC+F НӨХЦӨЛТЭЙ ТЕНДЭРИЙГ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НД НЭЭХЭЭР ХУГАЦААГ СУНГАЛАА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Сүлжээтэй газрын “Үхдэлүүд”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ӨРХИЙН ОРЛОГЫГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ ХҮНЭЭ БОДСОН ТОДОТГОЛ БАТЛАГДЛАА
  • Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
  • МОНГОЛ ӨРХИЙН БҮТЭЦ: ХҮҮХЭДГҮЙ ӨРХ ХАМГИЙН ӨНДӨР ХУВЬТАЙ БАЙНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.