MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Meganews by Meganews
6 сар 25, 2026
Reading Time: 1 min read
0
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2026.06.25/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд УИХ-ын 70 гишүүн хүрэлцэн ирснээр, 55.6 хувийн ирцтэй хуралдаж эхлэв. Пүрэв гарагийн хуралдаанаар 19 асуудал хэлэлцэхээр товлосныг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт танилцууллаа. Тэрбээр мөн өдөр хамгийн эртэч таван гишүүнийг зарласан юм. Энэ өдөр “Их Хуралдай” танхимд бүхнээс түрүүнд ирсэн гишүүд нь Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Х.Жангабыл, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэболд нар байв.

Хуралдаан даргалагчийн зүгээс урд өдөр 10 цаг хуралдсан Эдийн засгийн байнгын хороо, 8 цаг гаруй хуралдаж асуудал шийдвэрлэсэн Хууль зүйн байнгын хороог онцолж, талархал илэрхийллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, санал хураасан юм. Д.Ганмаа нарын 46 гишүүнээс өргөн мэдүүлсэн энэхүү төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлснийг, мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүнээс 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцээд, дэмжлээ.

Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн танилцуулгыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр илтгэв. Импортын хараат байдлыг бууруулж, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилтын хүрээнд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гэрээний тогтвортой, хэвийн үйл ажиллагааг хангах, Засгийн газарт ногдох орлого, татвар, төлбөрийг давхардуулахгүйгээр, хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ орд илрүүлэх, нөөц, олборлолт нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Гэвч сүүлийн жилүүдэд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны олборлож байгаа “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен газрын тос (Монгол)” ХХК-иудын хөрөнгө оруулалт, олборлолт буурчээ. Үүний гол шалтгаан нь 1991 онд баталсан хуулийн хоцрогдол, татвар, нийгмийн даатгал, аудитын эрх зүйн орчны тогтворгүй байдал, орон нутгийнхны эсэргүүцэл хэмээн хууль санаачлагч тал үзсэн гэлээ.

“Петрочайна Дачин Тамсаг” компанид 2013-2024 онд татварын хяналт шалгалтаар 703.3 тэрбум төгрөгийн акт тавьсан бол “Доншен газрын тос (Монгол)” компанид 23.8 тэрбум төгрөгийн акт тавигджээ. Мөн Үндэсний аудитын газраас албан шаардлага, актууд тавьж, цаашид уг төлбөр өсөх хандлагатай. Орон нутгийн зүгээс эдгээр компаниудад гадаад ажилтны квот хэтрүүлсэн, түүхий тос тээвэрлэж байгаль орчинд хохирол учруулсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа. Дорнод аймгийн Халх гол, Матад сумдаас нийт 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг ч  нэхэмжилсэн. Компаниудын дансыг битүүмжилж, хэвийн үйл ажиллагаа явуулахад асуудал үүсэж, улмаар хэрэглээний зардал, ажилчдын цалин хөлс, хангамж, туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг төлөх боломжгүйд хүрсэн. Гэрээний хугацаанд нийт 12 сая тонн газрын тос олборлож, 11.5 сая тонн газрын тос экспортолсон бөгөөд бүтээгдэхүүн хуваалтаар улсын төсөвт нийт 3 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. Энэ онд 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний суурь зарчмын дагуу татвар, бүтээгдэхүүн хуваалтын орлого хоёрыг давхардуулахгүйгээр нэгэнт үүссэн актуудын төлбөрийг шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд газрын тосны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, холбогдох татвар, шимтгэл, актын төлбөрийг тухайн жилийн төсвийн тухай хуульд тусган бүтээгдэхүүн хуваах гэрээнд заасан Монгол Улсын Засгийн газрын үүргийн дагуу үе шаттайгаар Монгол Улсын Засгийн газарт ногдох газрын тосны төлбөрт суутган тооцох замаар шийдвэрлэх зорилгоор Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай болон тэдгээрийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн танилцууллаа.

Buy JNews
ADVERTISEMENT

Энэ хуулийн төсөл батлагдсанаар өмнө байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилтийн эрх зүйн орчны тодорхой, тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтын орчин тогтворжих, татвар, шимтгэл, төлбөртэй холбоотой асуудлыг нэгдсэн байдлаар зохицуулах боломж бүрдэнэ. Газрын тосны салбарын үйл ажиллагааны тасралтгүй байдал хангагдан, төр-хөрөнгө оруулагч хоорондын маргаан буурна хэмээн хууль санаачлагч тооцжээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Бадамсүрэн, Б.Жаргалан, Д.Жаргалсайхан нар тодруулж, байр сууриа илэрхийллээ. Тэд үйлдвэр барьснаар улс орны эрх ашигт хэрхэн эерэг нөлөөлөх талаар асуув. 35 жилийн өмнөөс эхэлсэн бодлого, төсөл хөтөлбөр урагшлахгүй байгааг түлхэж, дэмжиж өгөхийг Засгийн газрын төлөөлөл гишүүдээс хүсэж байлаа. Урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу дэмжсэн, дэмжээгүй байр суурь илэрхийлэн үг хэлэх болоход С.Зулпхар гишүүн, дэлхий нийтийн өрсөлдөөнт нөхцөлд манай улсын хувьд газрын тос чухал зүйл. Тиймээс энэ төсөл онцгой ач холбогдолтой учраас дэмжинэ гэв.

Хуралдаанаар хэлэлцсэн зургаа дахь асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв. Засгийн газраас өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжиж, зарчмын зөрүүтэй 25 санал гаргасан гэж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа санал, дүгнэлтийг илтгэсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, С.Цэнгүүн, Ж.Баярмаа, Х.Ганхуяг нар байр суурь илэрхийллээ. Хөрсөн дээрээ буух хэрэгтэйг, одоо байгаа төрийн өмчит компаниудыг эмх цэгцэнд оруулж чадахгүй байх вий, ашиггүй ажиллаж, удирдлагын багтаа өндөр цалин хөлс олгодог, төр хүнсний зах ажиллуулж байгаа зэрэг асуудлыг тэд хөндөв. Санал хураалтыг үдээс хойш болгон хойшлуулаад, энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн М.Мандхай асууж, үг хэлэв.

Нэгдсэн хуралдааныг завсарлахгүй үргэлжлүүлэхийг хуралдаан даргалагчаас сануулаад, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд тодруулж, үг хэлсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль тогтоомж хэрэгжих ёстой. Төрийн албан ёсны хэлээр газар, орны нэршлийг нэрлэх учиртай. Үүнийг хэн ч дур зоргоороо өөрчлөхгүй байхын тулд энэхүү тогтоолоор баталгаажуулна хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт онцоллоо.

Үргэлжлүүлэн, Бизнесийн эрх чөлөөний тухай /Эдийн засгийн эрх чөлөөний тухай/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Засгийн газар болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэж, нэг төсөл болгож ийн хэлэлцсэн юм. Ажлын хэсэг болон гишүүдээс зарчмын зөрүүтэй 189 санал гаргажээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, М.Мандхай, А.Ариунзаяа, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн нар тодруулж, үг хэлэв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ
УЛС ТӨР

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

6 сар 25, 2026
Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал
УЛС ТӨР

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

6 сар 25, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа
УЛС ТӨР

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа

6 сар 25, 2026
“Усны үнэ цэн” сэдэвт хэлэлцүүлгээр Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан олон нийтийн саналыг сонслоо
УЛС ТӨР

“Усны үнэ цэн” сэдэвт хэлэлцүүлгээр Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан олон нийтийн саналыг сонслоо

6 сар 25, 2026
ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ
УЛС ТӨР

ТЕХНОЛОГИЙН КОМПАНИУДЫГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИВ

6 сар 25, 2026
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
УЛС ТӨР

ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ

6 сар 25, 2026
Next Post
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

6 сар 21, 2026
Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

6 сар 19, 2026
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БНТУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД МУСТАФА ЧИФТЧИТЭЙ УУЛЗЛАА

ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР БНТУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД МУСТАФА ЧИФТЧИТЭЙ УУЛЗЛАА

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ГАШУУНСУХАЙТ–ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ДАЛЯНИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРКИЙН ДАТА ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Төрийн нууцын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хэрэгжилтэд орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг чухал

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “Олон түвшний уулзвар” төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Ханын материал орон сууцжуулах төсөл
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.