Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг хэрэгцээгүй, давхардсан тайлан мэдээнээс чөлөөлөх зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг Эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМДЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар,  Улсын нэг, хоёрдугаар нэгдсэн эмнэлэг болон систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо.

2024 оноос эрүүл мэндийн цахим шилжилтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах боломжтой программ хангамжийг ЭМЯ болон ЦХИХХЯ-ны хамтарсан ажлын хэсэг үнэлж, анхан шатанд ашиглах 6, лавлагаа шатанд ашиглах  4, нийт 10 төрлийн программ хангамжийг 2026 оны 4 дүгээр сард шалгаруулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулсан байна.

Эдгээр программ хангамжуудыг холбосон эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ашиглалтад орж, зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд гэхэд 224 өрхийн эрүүл мэндийн төвөөс 7,700,979  мэдээлэл өнөөдрийг хүртэл хугацаанд солилцжээ.

Цаашид 2027 оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн бүх программ хангамжийг олон улсын FHIR стандартын дагуу мэдээлэл солилцуулах, тус системээс эрүүл мэндийн даатгалын болон бусад тайлан мэдээний системд мэдээлэл нийлүүлэх, цахим жорыг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн түвшинг 80 хувьд хүргэх зорилгыг хангах боломж бүрдэнэ.

Buy JNews
ADVERTISEMENT

Related Posts

Next Post

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ