MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ Хүннү хот байгуулах төсөл

Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Meganews by Meganews
9 сар 25, 2026
Reading Time: 1 min read
0
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна

Улаанбаатар хотоос 53 км, Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд, Богд уулын өвөрт байгуулагдах Хүннү хот нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилготой шинэ дагуул хотын төсөл юм. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоолоор Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд тус хотыг 150 мянган хүн амтай, 80 мянга орчим ажлын байртай, ухаалаг, ногоон, тогтвортой, орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хотод төр, захиргаа, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалын чиг үүргийг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

2 (47).jpg

Одоогийн байдлаар Хүннү хотын суурь дэд бүтцийн гол ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Тухайлбал, цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй, Сэргэлэн дэд станцын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бол 127.4 км автозамын зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Сэргэлэн дэд станц нь 110/35/10 кВ-ын 2х40 МВт хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор Хүннү хотын эрчим хүчний найдвартай, тогтвортой хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадлыг өргөтгөх ач холбогдолтой. Үүнээс гадна хотын эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах зорилгоор 100 МВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 90 МВт хүчин чадалтай, 360 МВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын станц байгуулахаар төлөвлөж байна.

Хүннү хотод баригдаж буй цэвэрлэх байгууламж нь хоногт 3,000 м³ ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд 35–40 мянган хүн амын бохир усыг татан зайлуулах боломжтой. Барилгын ажлыг 2027 оны IV улиралд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Цэвэрлэх байгууламжаас гарсан гүн цэвэршүүлсэн усны 98 хувийг хөрсөнд шингээлгүй, холбогдох аюулгүй байдлын шаардлагыг ханган 8.8 км зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ.

5 (40).jpg

Мөн Хүннү хотын дулаан хангамжийг газрын гүний дулааны эх үүсвэрээр хангах боломжийг судалсан байна. Судалгааны үр дүнд Хүннү хотын байршилд газрын гүний дулааны нөөцийг ашиглах боломж өндөр байж болохыг эрдэмтэн, судлаачид тогтоосон байна.

Ийнхүү Хүннү хотын эхний ээлжийн инженерийн болон тээврийн дэд бүтцийг үе шаттайгаар бүрдүүлж, цаашид эдийн засаг, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, логистик болон төр, захиргааны чиг үүргийг хослуулсан шинэ хотын хөгжлийг бий болгохоор ажиллаж байна.

Buy JNews
ADVERTISEMENT

Төслийн хүрээнд олон нийтээс асууж тодруулдаг дараах сэдвээр тайлбар мэдээлэл хүргэж байна.

1.    Хүннү хотын гол үзэл санаа нь юу вэ?

Тус хотыг ухаалаг, ногоон, тогтвортой, орчин үеийн жишиг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөж байна. Хотод төр, захиргаа, боловсрол, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалын чиг үүргийг төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

3 (43).jpg

2. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхэд эрсдэлийг төр дангаараа үүрэх нөхцөл үүсэх үү?

Төслийн ТЭЗҮ болон холбогдох судалгаанд үндэслэн эдийн засаг, санхүүгийн үр ашиг, болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцно. Эрсдэлийг талуудын хариуцах хүрээнд тодорхойлж, гэрээнд тусган зохистой байдлаар хуваарилах зарчмаар хэрэгжүүлнэ.

3. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хэдэн хүн амын хэрэгцээг хангах вэ?

Хоногт 3,000 м³ ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай тус байгууламж нь 35–40 мянган хүн амын бохир усыг татан зайлуулах боломжтой. Барилгын ажлыг 2027 оны IV улиралд дуусгахаар төлөвлөж байна. Гүн цэвэршүүлсэн усны 98 хувийг аюулгүй байдлын шаардлагыг ханган 8.8 км зайд голын урсгалд нийлүүлэхээр төлөвлөжээ.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

ХҮННҮ ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ – ЭКО НОГООН ТОГТВОРТОЙ ХОТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Хүннү хот байгуулах төсөл

ХҮННҮ ХОТЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ – ЭКО НОГООН ТОГТВОРТОЙ ХОТЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

8 сар 25, 2026
ХҮННҮ ХОТЫН СЭРГЭЛЭН 220/110/35 КВ ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Хүннү хот байгуулах төсөл

ХҮННҮ ХОТЫН СЭРГЭЛЭН 220/110/35 КВ ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

8 сар 10, 2026
“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС BRT” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2 БАГЦ ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“УБ метро” төсөл

“ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС BRT” ТӨСЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2 БАГЦ ТЕНДЕРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

7 сар 30, 2026
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо
НИЙГЭМ

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

7 сар 22, 2026
“ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР” ТӨСЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 98 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүннү хот байгуулах төсөл

“ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР” ТӨСЛИЙН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ 98 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

7 сар 8, 2026
Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл

Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

7 сар 8, 2026
Next Post
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ЭХЭМҮТ-ИЙГ МОНГОЛЫН ХҮҮХДИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ ТӨВ БОЛГОНО

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг захилаа

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

ХОГНООС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР 34 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙГААР АЖИЛЛАНА

ХОГНООС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР 34 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙГААР АЖИЛЛАНА

8 сар 10, 2026
НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮД

НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 16 МЕГА ТӨСЛҮҮДИЙН 2025-2026 ОНЫ ХЭРЭГЖИЛТ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТӨСЛҮҮД

7 сар 8, 2026
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

9 сар 1, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
  • Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомын шилдгүүд тодорлоо
  • Эв нэгдэлтэй байж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг захилаа

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.