MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

ХОГНООС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР 34 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙГААР АЖИЛЛАНА

Meganews by Meganews
8 сар 10, 2026
Reading Time: 1 min read
0
ХОГНООС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭР 34 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙГААР АЖИЛЛАНА

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлэхэд чиглэсэн. Тус  үйлдвэрийг Морингийн давааны хогийн цэгийг түшиглэн барихаар Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан баталсан. Төслийн хүрээнд 600 нэгж талбар өртөж байгаа бөгөөд 146 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбарын хариуцагч нартай зөвшилцөх ажил үргэлжилж байгаа юм.

Нийслэл хотод жилд ойролцоогоор 1.5 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс ердөө 25 орчим хувийг дахин боловсруулдаг. Үлдсэн 75 орчим хувь нь ихэвчлэн Морингийн даваа, Цагаан даваа зэрэг төвлөрсөн хогийн цэгүүдэд булшлагдах эсвэл ил задгай хаягддаг. Ийм байдлаар хогийг булшлах нь газрын хөрс, газрын доорх ус бохирдох, эвгүй үнэр тархах, метан зэрэг хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарах, өөрөө шаталт үүсэж агаарын бохирдол нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг. Түүнчлэн хогийн цэгүүдийн талбай жилээс жилд тэлж, шинэ газар ашиглах шаардлага үүсдэг нь хот төлөвлөлтөд ч хүндрэл учруулдаг байна.

Тиймээс хог хаягдлыг зөвхөн булшлах бус, эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах нь дэлхийн олон орны хэрэгжүүлж буй тогтвортой шийдэл болоод байна. Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр нь орчин үеийн өндөр температурын шаталтын технологи болон утаа цэвэрлэх олон шатлалт системийг ашигласнаар агаарын бохирдлыг олон улсын стандартад нийцүүлэн хянах боломжтой. Ингэснээр хогийн хэмжээг 80-90 хувиар, эзлэхүүнийг 90 гаруй хувиар бууруулж, үлдэх үнсийг тусгай зориулалтын байгууламжид аюулгүй хадгалах эсвэл барилгын материалын үйлдвэрлэлд ашиглах боломж бүрддэг.

Энэ төслийг хэрэгжүүлэх шаардлага нь зөвхөн хогийн асуудлыг шийдвэрлэхээс гадна эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хотын агаар, хөрс, усны бохирдлыг багасгах, хог хаягдлын менежментийг олон улсын жишигт хүргэх зорилготой юм. Урьдчилсан тооцоогоор үйлдвэр ашиглалтад орсноор 34 МВт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн хотын эрчим хүчний системд нийлүүлэх боломж бүрдэх бөгөөд, дулаан үйлдвэрлэлийн хувьд гэр хорооллын 2,333 орчим айл өрхийн халаалтыг орлох хүчин чадалтай гэж тооцоолжээ.

Хогноос эрчим хүч үйлдвэрлэх технологийг дэлхийн олон улс амжилттай ашиглаж байна. Тухайлбал Япон улс газар нутгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан хогийн ихэнх хувийг өндөр технологийн үйлдвэрүүдэд боловсруулж, эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг. Швед улс ахуйн хог хаягдлын маш бага хувийг булшилж, үлдсэн хэсгийг дахин боловсруулах болон эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашигладаг бөгөөд зарим үед хөрш орнуудаас хүртэл хог импортлон үйлдвэрүүдээ тасралтгүй ажиллуулдаг. Дани улсын нийслэл Копенхаген хот дахь орчин үеийн хог боловсруулах үйлдвэр нь цахилгаан, дулаан үйлдвэрлэхийн зэрэгцээ дээвэр дээрээ цанын зам байгуулсан нь үйлдвэрлэл, байгаль орчин, хот байгуулалтыг хослуулсан амжилттай жишээ болсон. Мөн Сингапур улс газрын нөөц багатай тул хогийнхоо дийлэнхийг шатааж эрчим хүч үйлдвэрлэн, үлдэх үнсийг тусгай зориулалтын хиймэл арал дээр хадгалдаг.

 

Buy JNews
ADVERTISEMENT
ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН АЖЛУУД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Дулааны цахилгаан станц-5

“ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН АЖЛУУД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭРЭГЖИЖ БАЙНА

8 сар 10, 2026
ХҮННҮ ХОТЫН СЭРГЭЛЭН 220/110/35 КВ ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Хүннү хот байгуулах төсөл

ХҮННҮ ХОТЫН СЭРГЭЛЭН 220/110/35 КВ ДЭД СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 95 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

8 сар 10, 2026
ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР ХОНОГТ 250 М3 ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙНА
НИЙСЛЭЛ - МЕГА ТӨСӨЛ

ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРСНООР ХОНОГТ 250 М3 ЛАГ ХАТААЖ, ШАТААХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БАЙНА

8 сар 10, 2026
“СЭЛБЭ ХОТ” ТӨСЛИЙН НИЙТ ГҮЙЦЭТГЭЛ 37 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сэлбэ хот орон сууцжуулах төсөл

“СЭЛБЭ ХОТ” ТӨСЛИЙН НИЙТ ГҮЙЦЭТГЭЛ 37 ОРЧИМ ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

8 сар 10, 2026
“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЦАГТ 10-12 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО
“Улаанбаатар Трам” төсөл

“УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙГ БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ЦАГТ 10-12 МЯНГАН ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛНО

8 сар 5, 2026
“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРДЫГ 23.3 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ
“Шинэ тойрог авто зам” төсөл

“ШИНЭ ТОЙРОГ ЗАМ” ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛЖ, ХӨДӨЛГӨӨНИЙ ДУНДАЖ ХУРДЫГ 23.3 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

8 сар 5, 2026
Next Post
“ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

“Цааснаас чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

7 сар 9, 2026
Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Таван шарын байршил дахь төмөр зам доогуурх авто замын нүхэн гарцын барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

7 сар 8, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав

6 сар 24, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЗЭС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Монгол, Францын хамтарсан ураны төсөл албан ёсоор гараанаас хөдөллөө

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
  • “ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН АЖЛУУД ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.