MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Meganews by Meganews
9 сар 17, 2026
Reading Time: 1 min read
0
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өгсөн дүгнэлтийнхээ талаар мэдээлэл хийлээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр /2026.09.16/ Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд өгсөн дүгнэлтүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан, тус зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар, Н.Энхбаяр, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа, Р.Ринчинбазар, А.Энхбат нар оролцсон юм.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан мэдээллийнхээ эхэнд, Зөвлөлөөс холбогдох хуулийн дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтээ 9 дүгээр сарын 15-нд Улсын Их Хуралд хүргүүлж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэйг  онцлон тэмдэглэсэн.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Ууганбаатар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой дүгнэлтийн талаар, зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаарх дүгнэлтийг тус тус танилцуулав.

Уг дүгнэлтэд ирэх оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээг огцом өсгөж байгаа нь Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцэхгүйгээс гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж өндөр орлоготой орнуудын түвшинд хүрснийг онцлохын зэрэгцээ төсвийн зарлага өсөх, төрийн оролцоо нэмэгдэх бодлогын сонголтын гол шалтгаан нь эрх зүйн орчин, бодлогын өөрчлөлттэй холбоотой байна хэмээн дурдсан байлаа.

Түүнчлэн төсвийн орлогыг шинэ эх үүсвэрийг татах, бий болгох замаар нэмэгдүүлж байгаа нь сайн боловч уул уурхайн салбараас төсвийн орлогын хамаарах хамаарал, эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг дурдаад, төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлж байгаа нь төрийн оролцоог бууруулах бодлогоосоо татгалзсан төсвийн бодлогын шинжийг агуулж байгааг уг дүгнэлтэд онцолсон байна.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлт нь урсгал зардлын өсөлтийн шалтгаантай байгаа нь төсвийн бодлогын орон зайг улам бүр багасгаж байгааг, Улсын Их Хурлаас баталсан тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангах хэрэгтэйг уг дүгнэлтэд тодотгохын зэрэгцээ Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл ба ДНБ-ий харьцаа сүүлийн жилүүдэд эрс хурдацтай нэмэгдэж байгаа нь дунд болон урт хугацаанд өрийн эрсдэлд хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр байна хэмээн анхааруулсан байлаа.

Buy JNews
ADVERTISEMENT

Тус зөвлөлөөс төсвийн тусгай шаардлагыг өөрчилж байгаа нь 2027 оны төсвийн төсөл тусгай шаардлагыг хангасан эсэхийг бүрэн тодорхойлоход хүндрэл учруулж байгааг дүгнэлтдээ тодотгожээ.

Эдгээр дүгнэлтэд үндэслэн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төрийн оролцоог бууруулах, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, шинэ бодлого болон хууль тогтоомжийн төсөвт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлогыг эдийн засгийн нөхцөл, бүтээмжтэй уялдуулах, өрийн үйлчилгээний эрсдэлийг тооцох, Улсын Их Хурлын холбогдох тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх, төсвийн тусгай шаардлагыг хангах чиглэлээр зөвлөмж гаргасан гэж байлаа.

Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028–2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн дүгнэлтэд, шинэчлэн өргөн мэдүүлсэн төсвийн хүрээний мэдэгдлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,280.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 35.8%), нийт зарлагыг 43,586.0 тэрбум төгрөг (ДНБ-ий 37.8%), тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,306.0 тэрбум төгрөг (ДНБ-ий -2.0%) байхаар тооцоолсон нь өмнө батлагдсан үзүүлэлтүүдээс эрс тэлсэн дүнтэй байна. Нийт зарлагын өсөлт 28.2 хувьтай байгаа нь дунд хугацаанд инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж дүгнэсэн байлаа.

Түүнчлэн нэгдсэн төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь 37.8 хувьд хүрсэн нь эдийн засгийн өсөлтийг хамгийн их дэмжих оновчтой түвшин болох 27.0 хувиас 10.8 нэгж хувиар, мөн таван жилийн үндсэн чиглэлийн 30.0 хувийн зорилтот түвшнээс 7.8 нэгж хувиар тус тус хэтэрч, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт тэлэх сөрөг үр дагавартай байна. Мөн Засгийн газрын өрийг ДНБ-ий 50.0 хувьд хүргэхээр тооцсон нь хуулийн 60.0 хувийн дээд хязгаарт багтаж байгаа хэдий ч таван жилийн үндсэн чиглэлийн 45.0 хувийн шалгуураас 5.0 нэгж хувиар давж байна. Түүнчлэн Засгийн газраас дагалдах хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 7.9 гэсэн нэмэлт заалт оруулж, ногдол ашгийн орлого нэмэгдвэл зарлагын дээд хэмжээг тусгай шаардлага харгалзахгүйгээр нэмэгдүүлж болохоор тусгасан нь төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, төсвийг хяналтгүй тэлэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй хэмээн үзсэн байна.

Тус зөвлөлөөс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаас хойш 22 удаа өөрчлөгдөж, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвөө дагаж өөрчлөгддөг сөрөг жишиг тогтсон, үүнийг төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан дахин өөрчлөх гэж буйг буруу гэж үзэж буйгаа онцлоод, цаашид төсвийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хуулийг удаа дараа өөрчлөх бус тусгай шаардлагыг чанд мөрдөх, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг тууштай хэрэгжүүлж хуримтлал үүсгэхийг зөвлөмж болгосон гэж байлаа.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

ИРГЭН 792 МЯНГА, ТӨРИЙН ЗАХИРАЛ 64 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ
НИЙГЭМ

ИРГЭН 792 МЯНГА, ТӨРИЙН ЗАХИРАЛ 64 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ

9 сар 17, 2026
Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
УЛС ТӨР

Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

9 сар 17, 2026
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
НИЙГЭМ

Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

9 сар 17, 2026
“САЙДЫН ОДГҮЙ” Г.ТЭМҮҮЛЭН ЭНЭ УДАА САЙД БОЛЖ САНАА НЬ АМРАХ УУ?
УЛС ТӨР

“САЙДЫН ОДГҮЙ” Г.ТЭМҮҮЛЭН ЭНЭ УДАА САЙД БОЛЖ САНАА НЬ АМРАХ УУ?

9 сар 17, 2026
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа
УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хил хамгаалах байгууллагын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

9 сар 17, 2026
Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА
УЛС ТӨР

Н.УЧРАЛ: ХӨРӨНГӨ ОРУУЛАХ, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ, БҮТЭЭМЖ НЭМЭХ ЗАМЫГ ЧӨЛӨӨЛӨХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНДСЭН ЧИГ ШУГАМ БАЙНА

9 сар 17, 2026
Next Post
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

2027 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД 15.0–20.0 МЯНГАН ТОНН НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭНЭ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

6 сар 16, 2026
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

8 сар 31, 2026
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д гарсан ослын нөхөн сэргээлт, өргөтгөл шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

6 сар 21, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ИРГЭДЭЭ ӨВДСӨНИЙ ДАРАА ЭМЭЭР УГЖИХ БИШ, ӨВДӨХӨӨС НЬ ӨМНӨ СЭРГИЙЛЭЭЧ!

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • ИРГЭН 792 МЯНГА, ТӨРИЙН ЗАХИРАЛ 64 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ
  • Ю.ЦЭДЭНБАЛЫН МЭНДЭЛСНИЙ 110 ЖИЛИЙН ОЙ ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА
  • МЕГА ТӨСӨЛ: 60 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ЭРДЭНЭБҮРЭН: ЗАСГИЙН ГАЗРУУД ЯМАР ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙВ?

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.