Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор сайд болон харьяа байгууллагуудын зарим удирдлагыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлж, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцдаг салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин яг ямар харьяа байгууллагын, хэн хэн гэдэг албан тушаалтныг чөлөөлөх талаар түүний уг мэдэгдэлд нэр зааж тодорхойлоогүй байна.












