MEGA news
No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
Холбоо барих
Дагах
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ
No Result
View All Result
MEGA news
No Result
View All Result
Эхлэл УЛС ТӨР

Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Meganews by Meganews
9 сар 13, 2026
Reading Time: 1 min read
0
Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ой өнөөдөр  (2026.09.13) тохиож байна.

Парламентын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран Монгол Улсын Үндэсний номын санд ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа. Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Очирхүү удирдан явуулсан юм. Тэрбээр, Улсын Бага Хурлын гишүүд төрийн онол, эрх зүй, философи, ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүй болон бусад чиглэлээр олон арван ном гаргасан туурвилч, бүтээлч хүмүүс байдгийг танилцуулж, өөрсдийн тулгыг нь тулж эхлүүлсэн ардчилал, парламентат ёсны хөгжил, төлөвшлийн талаар санаа тавьж явдгийг онцлон хэлэв.

Ном хандивлах ёслолд БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага Хурлын дарга асан, Чингис хаан одонд, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Р.Гончигдорж, Монгол Улсын Гавьяат хуульч, академич, Төрийн шагналт Д.Лүндээжанцан тэргүүтэй Улсын Бага Хурлын 20 орчим гишүүн оролцож, өөрсийн бүтээсэн ном, туурвилын дээжийг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоод гардуулсан юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын Гавьяат хуульч Л.Өлзийсайхан Улсын Их Хурлын Тамгын газрын нэрийн өмнөөс “Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж”, “Түүхэн эрхмүүдийн товчоон”, “Түүхэн парламент Түгээмэл товчоон” номуудыг хандивлав. Тэрбээр энэ үеэр, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үйл явдал бол Монгол төр, түүний эрх зүйн чухал зангилаа хэрэг явдал бөгөөд хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан сан түүхэн чухал үйл явдал гэдгийг энэ үеэр онцлон дурдаж, мэндчилгээ дэвшүүлэв.

Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн эрх зүй”, “Эрх зүйн философи”, “1945 оны чөлөөлөх дайн”, “Монгол хаадын захидал, Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн уламжлал”, “Хуульт ёс”, “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь: Анхдугаар үндсэн хууль 1921-1924” зэрэг номуудаа хандивласны зэрэгцээ “Шихихутаг” дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилуудаас Үндэсний номын сангийн сан хөмрөгт оруулав. Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга асан, Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид агсны нэрэмжит санг үүсгэн байгуулагч, түүний охин, Үндсэн хууль судлаач Ч.Сайнсанаа тус сангаас эрхлэн гаргасан ншм, бүтээлүүдийн дээжээс гардууллаа. Тэрбээр Б.Чимид агсны 1980-аад онцд туурвиж, үе үеийн хууль, эрх зүйчдийг бэлтгэсэн алдарт “цагаан ном” буюу “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын захиррааны эрх зүй” номыг дахин гаргаснаа гардуулж, аавынхаа “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй”, “Үндсэн хуулийн эрх зүй”, “Төрийн засах ёс” зэрэг номуудыг гардууллаа. Мөн Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн бичсэн “Үндсэн хуулийн эхийг баригч”, Чимид сангаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар” нэвтэрхий толь зэрэг бүтээлийг хүлээлгэн өгөв.

Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор, профессор Ж.Бямбадорж, Х.Пүрэвдагва, Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, Д.Дорлигжав нар өөр өөрсдийн болон хамтын, мөн орчуулгын бүтээлүүдийг хандивласан бол Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бөгөөд Зохион байгуулалтын хэлтсийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, Улсын Бага Хурлын даргын туслахаар ажиллаж байсан, судлаач Г.Чулуун нар ном бүтээлүүдийнхээ дээжээс гардууллаа.

Байнгын ажиллагаатай парламентын анхдагчид дараа нь “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхоод, “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар удирдан явууллаа.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн хөгжлийн ололт, сургамжийг дүгнэж, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, иргэдийн оролцоо, төлөөлөх чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн эрдэм шижилгээний хуралд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Туяагэрэл нар Монголын парламентын төлөвшил, нээлттэй байдал болон ардчилсан нийгмийн амин сүнс нь парламентын нээлттэй байдал болох тухай үндсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлээ.

Buy JNews
ADVERTISEMENT

Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж илтгэлдээ анхны парламентын үйл ажиллагаа асар их ачаалалтай байсныг дурдаж, гишүүдийн сахилга, хариуцлага өндөр, үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үнэн сэтгэлээсээ зүтгэхийг зэрэгцээ хоорондоо хүнлэг сайхан харилцдаг, хууль батлах, төрийн бодлого тодорхойлоход эсэргүүцэх, попрох хандлагаар бус уг баримт бичгийг улам сайжруулах, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулдаг байсан гэдгийг онцолсон юм. Тэрбээр өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлагатай, төрийн албаны ёс зүйг чанд сахин, асуудлыг шийдвэрлэхдээ судалгаа, тооцоонд үндэслэн мэргэжлийн ажиллахыг зөвлөж, Монгол Улсын Үндсэн хуульд зайлшгүй нэмж оруулах саналууд, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай зарим санааг илтгэлдээ дурдав.

Эрдэм шинжилгээний хурлыг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ академич Р.Гончигдорж, парламент нээлттэй байх тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулиар тогтоосон Засгийн эрхийг барих ард түмний эрх, Улсын Их Хурлын төлөөлөл хэрэгжүүлэх арга зүй зэрэг олон асуудлыг уялдаатайгаар гүнзгийрүүлэн авч үзэх шаардлагатайг тэмдэглэлээ.

ShareTweet
Meganews

Meganews

Related Posts

Н.УЧРАЛ УРАГШГҮЙ 2 САЙДААСАА САЛАХ УУ?
УЛС ТӨР

Н.УЧРАЛ УРАГШГҮЙ 2 САЙДААСАА САЛАХ УУ?

9 сар 13, 2026
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
УЛС ТӨР

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

9 сар 13, 2026
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
УЛС ТӨР

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

9 сар 13, 2026
Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал
УЛС ТӨР

Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

9 сар 13, 2026
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
УЛС ТӨР

2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

9 сар 12, 2026
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
УЛС ТӨР

Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

9 сар 12, 2026
Next Post
Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Н.УЧРАЛ УРАГШГҮЙ 2 САЙДААСАА САЛАХ УУ?

Н.УЧРАЛ УРАГШГҮЙ 2 САЙДААСАА САЛАХ УУ?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

8 сар 26, 2026
Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

6 сар 24, 2026
“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН II ШАТНЫ БАГЦ 1-ИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

“УЛААНБААТАР МЕТРО” ТӨСЛИЙН II ШАТНЫ БАГЦ 1-ИЙН ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

6 сар 25, 2026

ОНЦЛОХ МЭДЭЭ

  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна

    0 shares
    Share 0 Tweet 0
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

    0 shares
    Share 0 Tweet 0
MEGA news

Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалт, мега төслүүд болон нийгмийн чухал асуудлуудын талаар үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй мэдээллийг олон нийтэд хүргэх болно.

Цааш үзэх»

Шинэ мэдээ

  • Н.УЧРАЛ УРАГШГҮЙ 2 САЙДААСАА САЛАХ УУ?
  • Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
  • Улсын Бага Хурлын гишүүд ном, бүтээлээ хандивлаж, парламентат ёсны хөгжлийн чиг хандлагын талаар эрдэм шинжилгээний хурал боллоо

Сэдвүүд

  • Uncategorized
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Гангийн цогцолбор
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Монгол-Францын ураны төсөл
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “Туулын хурдны зам” төсөл
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
  • УЛС ТӨР
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.

No Result
View All Result
  • Эхлэл
  • МОНГОЛ УЛС – МЕГА ТӨСӨЛ
    • Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам
    • Монгол-Францын ураны төсөл
    • Газрын тос боловсруулах үйлдвэр
    • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
    • Эгийн голын усан цахилгаан станц
    • Зэс боловсруулах цогцолбор
    • Гангийн цогцолбор
    • Алт цэвэршүүлэх үйлдвэр
    • Тавантолгойн цахилгаан станц
    • Шинэ сэргэлтийн боомтуудын хөгжил
    • Үндэсний хиймэл дагуулын төсөл
  • НИЙСЛЭЛ – МЕГА ТӨСӨЛ
    • “УБ метро” төсөл
    • “Улаанбаатар Трам” төсөл
    • ДҮҮЖИН тээвэр төсөл
    • “Шинэ тойрог авто зам” төсөл
    • “Туулын хурдны зам” төсөл
    • Хүннү хот байгуулах төсөл
    • Төмөр зам доогуурх Нүхэн гарц төсөл
    • Сэлбэ хот орон сууцжуулах төсөл
    • Дулааны цахилгаан станц-5
  • УЛС ТӨР
  • НИЙГЭМ
  • ФОТО МЭДЭЭ

© 2026 MEGA news - Бүх эрх зохиогчийн эрхээр хамгаалагдсан meganews.mn.