Нийслэлийн гэр хорооллыг инженерийн дэд бүтэц бүхий суурьшлын бүс болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцнуудыг барьж байна. Энэхүү төсөл нь НЗДТГ, Азийн Хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2023-2030 онд хоёр үе шаттай хэрэгжиж байгаа билээ. Ингэхдээ Баянхошуу, Шархад орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, нийт 5000 өрхийн ногоон орон сууц барьж буй юм.

Баянхошуу дэд төвийн 5.5 га талбайд нийт 462 айлын 13 блок орон сууц барихаар төлөвлөснөөс эхний ээлжийн 110 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил бүрэн дууссан. Дараагийн ээлжийн 150 айлын дөрвөн блок орон сууцны барилгын ажил 93 хувь, 76 айлын хоёр блок орон сууцны барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 126 айлын гурван блок орон сууцны зураг төслийн ажил 95 хувьтай үргэлжилж байгаа аж.

Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц баригдаж байгаагаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, Дэлхийн 150 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдсөн ногоон барилгын сертификат болох EDGE гэрчилгээг хүлээн авах барилга угсралтын дараах аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулан нээлтээ хийсэн. Эхний үе шатны 800 айлын барилга угсралтын нийт ажил 85 хувьтай явагдаж байна












