2025-06-30
Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, цаашид уг түншлэлийн “Үйл ажиллагааны 10 жилийн хөтөлбөр”-ийн бодит хэрэгжилтийг хангаж, нягт хамтран ажиллахад санал нэгдлээ. Энэ хүрээнд түншлэлийн чухал багана болох харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Япон Улсын хөрөнгө оруулалт, техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, иргэд хоорондын солилцоог хөхиүлэн дэмжих талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын талбарт нэгдмэл зорилгын төлөөх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.
Дэлхий, Нийгэм, Улс төр, Эдийн засаг