0
Монголын залуус Д.Сүхбаатарын талбай, “Степ Арена”, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай театр, Ховд аймгийн Ард Аюушийн талбай, Дархан-Уул аймгийн хөлбөмбөгийн талбай зэрэг газарт олноороо цуглан багаа дэмжив. Уг тоглолтод манай баг 1:2-оор ялагдлаа. Эхний үед 13:5-аар хожсон ч Францын баг үлдсэн хоёр үеийг 4:13, 6:13-аар буулган авснаар хоёр жил тутамд зохион байгуулдаг ДАШТ-ий аваргаар тодорлоо. Харин манай баг мөнгөн медалийн эзэн болж, түүх бүтээлээ.