Монгол Улсын “Royal Dance” хамтлаг хореографик латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга боллоо.
Португал Улсын Брага хотноо энэ сарын 1-ний өдөр болсон тус тэмцээнд “Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal Dance” хамтлаг залуучууд болон насанд хүрэгчдийн ангилалд оролцож, хос алтан медаль, хос аваргын цомыг гардан авчээ.