МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр (2026.09.10) тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүд, хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн хамт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд Н.Учрал сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэн баталсны дараа Засгийн газар төсөв мөнгийг нь шийдэхэд онцгой анхаарал хандуулна” гэлээ.

УИХ 1996 онд 33 дугаар тогтоол баталж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Монголын төр ард түмнээсээ уучлал хүсэж, хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлэх зорилгоор ийнхүү жил бүр хүндэтгэл үзүүлж байна.

Buy JNews
ADVERTISEMENT

 

 

Related Posts

Next Post

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

ТАНД САНАЛ БОЛГОХ